ХҮҮХЭД ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ӨДӨР

 

              Жил бүрийн 4-р сарын 30 бол хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр юм. Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах энэ өдрийг дэлхий дахинд 2001 оноос хойш, харин манай улсад 2006 оноос хойш Хүүхдийг ивээх сангийн санаачилгаар тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг угтаж хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн нөлөөллийн ажлууд зохион байгуулж, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг эцэг, эх, асран хамгаалагч нарт уриалж сануулдаг уламжлал тогтсон билээ. Хүүхдээ зодож шийтгэх бус эерэг аргаар хүмүүжүүлж хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё.

#ХАЙРААР_ҮЛГЭРЛЭЕ #ХАРИЛЦАН _ХҮНДЭТГЭЕ.