Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгосонтой холбогдуулан өнөөдөр улс орон даяар энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Иймд иргэд та бүхэн газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг хангах мэдлэг, мэдээллээ дээшлүүлж, болзошгүй эрсдэлээс гэр бүл болон бусад гишүүдийг хамгаалах үүрэгтэй.





