НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 03 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН
|
Д/д |
Нэг. Сарын ажил (төрлөөр) Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд |
Хэрэгжилт, үр дүн /0-2000 тэмдэгтэд багтаан/ |
|
1.1 |
Салбарын хүрээнд хийгдсэн ажлын хэрэгжилт, үр дүн (Эрх зүйн сургалт, сурталчилгаа нотариатын үйл ажиллагааны чиглэлээр тухайн сард хийсэн ажлын тайлан) |
Засаг даргын Тамгын газар: “Авлигын эсрэг хууль”-ийн сургалтыг ЕБСургуулийн сурагчдад зохион байгуулж сургалтад 17 хүүхэд, мөн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаарх сургалтыг хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 7 төрийн албан хаагчдад тухайн сургалтыг зохион байгуулсан. Нотариатын үйл ажиллагааны чиглэлээр: 2026 оны 03 дугаар сард гэрээ-1, баримт бичиг 5 хүн, нийт 2200 төгрөгийг төвлөрүүлсэн байна. Төсөв санхүү: Сум орон нутгийн орлогын төлөвлөгөө 90,832.2 мян.төг гүйцэтгэл нь 128,021.7 төгрөг биелэлт 140.9 хувьтай байна. Худалдан авах 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулж байна. 2026.03.24 ны байдлаар ОНХСан санхүүжилтээр нийт 4,752.0 мян.төгрөгийн 2 худалдан авах ажиллагааг санхүүжүүлсэн байна. Малын тоо толгойн албан татварын санхүүжилтээр нийт 19,890.0 мян.төгийн 1 худалдан авах ажиллагааг санхүүжүүлсэн байна. Цахим дэлгүүрээс худалдан авалт хийгдээгүй байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: Бүлгийн багш нар нээлттэй үйл ажиллагаа зохоин байгуулж багш нарын бие биеэсээ туршлага судалсан. 2 багш “Шимт хөтөлбөр”-ийн сургалтад сууж мэдлэг ур чадвараа дээшлүүлж батламж авсан. Бусад 5 багш хамрагдаж мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж батламж авсан. Хамран сургалтын тогтмол ирц 123 хүүхдээс 45-108 хүүхэд буюу 85%-ийн ирцтэйгээр сургалт үйл ажиллагаагаа явуулж байна. Өдрийн дэглэмийн дагуу сургалт үйл ажиллагааг хуваарийн дагуу тогтмол зохион байгуулж байна. Бүлгүүд сар бүр шинэ сургалтын хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн насны онцлогт тохируулан мэдлэг олгохоор зорин ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургууль: БСМС -д БДБ-17 тайланг хийж цаг хугацаанд нь илгээлээ. Уянга сумын 1-р сургуулиас зохион байгуулсан гавьяат багш Соёлмаа болон Ц.Төмөрхуяг багшийн нэрэмжит Математик, монгол хэлний анги нийтийн олимпиадын 1-ийн давааг сургууль дээрээ амжилттай зохион байгуулж шалгарсан ангиудаа хоёрын даваанд оролцууллаа. Хоёрын даваанд 8а анги математикийн хичээлээр тэргүүн байр, 10а анги монгол хэлний хичээлээр дэд байр, 9а анги монгол хэлний хичээлээрээ дэд байранд тус тус шалгарсан амжилтуудыг үзүүллээ. Аймгийн боловсролын газартай хамтран 12-р ангийн сурагчдаас урьдчилсан ЭЕШ-ын сорилго шалгалтыг 8 судлагдахуунаар авч дүн мэдээг нэгтгэн хүргүүллээ. 2026 оны ЭЕШ -ын бүртгэлийг хийж баталгаажууллаа. Энэ жил МХБ шалгалтад 11-р ангийн 32 сурагч, 12-р ангийн 12 сурагч өгөхөөр бүртгүүлсэн байна. МХБ-ийн улсын төрөлжсөн олимпиадад амжилттай оролцож 12а ангийн сурагч Т.Оюунтунгалаг 3-р байранд шалгарсан амжилт үзүүллээ. Биологийн улсын төрөлжсөн олимпиадад 9а ангийн сурагч Б. Нарансолонго 3-р байранд шалгарсан амжилт үзүүллээ. Хөгжмийн багш нарын багийн олимпиадад хөгжмийн багш Ш.Ууганбар, улсын төрөлжсөн техник технологийн олимпиадад 2 багш, 1 сурагч оролцож байна. Гадаад хэлний багш нарын ур чадварын аймгийн уралдаанд гадаад хэлний багш амжилттай оролцлоо. Логик Паззлын олимпиадад 10 сурагч кенгероо IQ-гийн олимпиадад 36 сурагч хамрагдлаа. Монгол улсын БТА, тэргүүлэх багш М.Гантуулын нэрэмжит “Би математикч”математикийн олимпиад нь зургаан ангиллаар явагдсан бөгөөд 1-р шатанд бага ангийн 190 сурагч оролцож, анги тус бүрээс арван сурагч шалгарсан. ЕБС-ийн бага ангийн сурагчдад бусдын эд хөрөнгийг хүндэтгэх, зөвшөөрөлгүйгээр хүний юм авах нь буруу үйлдэл болохыг ойлгуулах, шудрага ёс, хариуцлагатай зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг сумын цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулж байна. Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн/, Боловсролын ерөнхий хууль /шинэчилсэн/ зэрэг хуулиуд шинэчлэн батлагдсантай холбогдуулан Ерөнхий боловсролын сургууль болон дотуур байрын орчинд дахь хүүхэд хамгааллын бодлогыг шинэчлэн боловсрууллаа.Сургуулийн орчинд гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчил, үе тэнгийн дээрэлхэлтийн тухай өөрийн хувийн мэдээллээ оруулахгүйгээр мэдээллэх мэдээллийн сувгийг нэмэгдүүлэх зорилгоор сургуулийн орчинд QR код бүхий самбарыг байршуулахаар ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олгох, сургуулийн “Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэм”-ийг идэвхжүүлэх, хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын хамтарсан 2017 оны 10 дугаар сарын 11 өдрийн А/253, А/252 дугаар бүхий тушаалын хэрэгжилтийг хангахад зорилгоор сумын ГХУСАЗСЗ-тэй хамтран “Зөв сонгол-Зөв ирээдүй” тэмцээнийг 8-11-р ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. “Хүрэл тулга 2026” их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит өсвөрийн яруу найрагчдын нэгдүгээр шатны шалгаруулалт 2 үе шаттай явагдаж 6- 9 дүгээр ангийн 14 сурагч оролцож 8 -р ангийн сурагч Т.Долгорсүрэн 1 -р байр эзэлсэн. 10-12 дугаар ангийн 6 сурагч оролцсноос 10- р ангийн сурагч Г.Энхтогтох 1-дүгээр байр эзэлж улмаар аймгийн уралдаанд оролцохоор болссон байна. Эрүүл мэндийн төв: 2026 оны 03-р сард нийт 110 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага-16 , төвийн дуудлага 94. Дуудлаганд тухайн өдрийн дуудлагын эмч нар үйлчилгээ үзүүлж байна. -Амбулаториор 602 хүнд үзлэг хийсэн ба анхан-114 иргэн, давтан-153 иргэн, урьдчилан сэргийлэх-238 иргэн үйлчилгээ авсан байна. -Хэвтэн эмчлүүлсэн иргэний тоо-65 -2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай илгээсэн хүний тоо-4 -Оношийн зөрүү гараагүй -Эмнэлгийн дотоод халдвар гараагүй -Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй -Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна. -Жирэмсний хяналтанд 12 эмэгтэй байна. Тухайн сард шинээр хяналтанд орсон-2 эмэгтэй байна. -Товлолт вакцинжуулалтад 18 хүүхэд хамрагдсан Урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажилласан -ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд Улирлын чанартай халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийгхүргэж байна. Хөдөлмөр халамж: Халамжийн сангаас 02 дугаар сард 796 иргэнд 153,590,353 төгрөгийг олгосон. Халамжийн үйчлилгээнд хамрагдах 13 иргэний өргөдлийг шийдвэрлэсэн. Улсын бүртгэл: Төрөлт-1, нас баралт-1, шинэчилсэн бүртгэл-7, иргэний үнэмлэх дахин авсан-1, иргэний үнэмлэх олголт-12, лавлагаа-6, шилжин ирсэн-2 тус тус үйлчилгээ үзүүлсэн. Байгаль орчин: Сумын төвлөрсөн хогийн цэгийг квошоор түрж булах ажлыг хйиж гүйцэтгэсэн. Хүнс жижиг дунд үйлдвэрлэл хоршоо асуудал хариуцсан мэргэжилтэн: Сумын хоршоо хөгжүүлэх сангаас зээл авч хугацаа хэтрэлттэй байгаа зээлдэгч нартай холбогдож зээлийг хугацаанд нь төлөх тухай мэдэгдэл өгч ажиллаж байна. Сумын бизнес хөгжлийн төвийн гэрээг шинэчлэн, бизнес хөгжлийн төвд бизнес эрхэлж, амьдарч байгаа иргэдтэй түрээсийн гэрээ байгуулан Засаг даргын Тамгын газрын 100101155001 дансанд түрээсийн төлбөрийг төвлөрүүлэн ажиллаж байна. Тохирлын гэрчилгээ сунгах хүсэлт ирүүлсэн 2 аж ахуйн нэгжийн материалыг Өвөрхангай аймгийн стандарт хэмжил зүйн газар луу цахимаар хүсэлт явуулсан. 3 дугаар сард дахин хүсэлт явуулж, тохирлын гэрчилгээг сунгуулсан. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий цэг, утаат болон электрон тамхи худалдан борлуулах цэгүүдийн дэлгэрэнгүй судалгааг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст ирүүлнэ үү гэсэн хүсэлтийн дагуу 2026 оны 03 дугаар 09-ны өдөр холбогдох байгууллагад судалгааг хүргүүлж ажилласан. Шадар сайдын 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Шинэ хоршоо хөдөлгөөний хэрэгжилтийн явцын үр дүнг тодорхойлох тухай” 57 дугаар “Шинэ хоршоо хөдөлгөөн”, “Чинээлэг малчны хөтөлбөр”-ийн хүрээнд зээлд хамрагдсан хоршооны гишүүн малчдын мэдээллийг “И-Монголиа” төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан судалгаанд хамруулах ажлыг зохион байгуулж ажиллах тухай албан бичгийн дагуу тухайн зээлэнд хамрагдсан 1 хоршоог судалгаанд хамруулан ажилласан. “Шинэ хоршоо хөдөлгөөний хэрэгжилтийн явцын үр дүнг тодорхойлох тухай” цахим сургалтад 3 дугаар сарын 18-ны өдөр хамрагдаж мэдээлэл авсан. Өвөрхангай аймгийн улсын бүртгэлд бүртгэлтэй хуулийн этгээдүүдийн судалгааг Бичил, жижиг, дунд зэргээр гишүүдийн тоог ялган Өвөрхангай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтэн рүү файлаар явуулсан. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Засаг даргын Тамгын газрын группд эдгээр мэдээллийг оруулж иргэдэд мэдээлэл хүргэсэн.
Сумын хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах товыг тогтоолгосон. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Хүнс ждү, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтний 2025-2026 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл бэлтгэн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд мэдээлэл оруулсан. Нийтийн биеийн тамир: Эх орончдын өдөрт зориулсан Монгол ардын намын хорооноос зохион байгуулсан Үндэсний бөхийн барилдаан болж 18 бөх барилдаж мөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан Волейболын тэмцээнд зохион байгуулагдаж 5 багийн 30 хүн хамрагдлаа. 3 сарын 18-нд Д.Дагивдорж агсны нэрэмжит үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагдаж нийт 36 бөх барилдлаа. Мөн The Falcons дартсын клуб шинээр байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байна. Нийгмийн бодлого: Сумын ЗДТГазар, эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран 102 эмэгтэй зөвөлгөөнийг зохион байгуулж ажилласан. Зөвөлгөөнд Төрийн байгууллага, Баянтээг ХК, малчин, хувиараа бизнес эрхлэгчид, ахмадын төлөөллүүд оролцож эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч гишүүд, даргыг шинээр сонгосон. Зөвөлгөөний үеэр Өвөрхангай аймаг дахь "Уг удам- Өв соёл" ТББ-ын тэргүүн, үндэсний сургагч багш Д.Бямбасүрэн “Угийн бичиг”-ийн ач холбогдол сэдвээр лекц уншиж танилцууллаа. Дээрх арга хэмжээндүүдэд 1200.000 төгрөг зарцуулсан байна. ЕБС-ийн 8,10,11,12 дугаар ангийн 78 сурагчдад “Угийн бичиг” хөтлөх арга зүй сэдвээр сургалт зохион байгуулж, бүлгийн ажил хийлгэж угийн бичиг хөтлөх анхан шатны мэдлэгийг олгож ажилласан. Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлэх сэрэмжлүүлэг, Төрийн албан хаагчдын иргэдтэй харилцах харилцаа, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хурдан морины уралдааны талаар авах арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоолоор постер бэлтгэн сумын Засаг даргын Тамгын газрын пэйж хуудсанд байршуулсан. ГХУСАЗСЗ-өөс ЕБС-ийн 8-11 дүгээр ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Зөв сонголт-Зөв ирээдүй” дэвжээ тэмцээнийг шүүж, сурагчдад жендерт суурилсан хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтийн талаар мэдээлэл өгч ажилласан. “Эхийн алдар” одонгоор шагнах журмын хавсралтын дагуу “Эхийн алдар” 1,2 дугаар зэргийн одон шагнагдах болзол хангасан 8 эхийн материалыг хүлээн авч аймгийн Нийгмийн бодлогын хэлтэст хүргүүлсэн. Ахмадын сантай аж ахуй нэгж байгууллага, ахмадын тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөрийн төлөвлөгөөтэй аж ахуй нэгж байгууллагын судалгааг холбогдох маягтаар гаргаж аймгийн Нийгмийн бодлогын хэлтэст хүргүүлж ажилласан. “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд Засаг даргын Тамгын газар, ЭМТ нэгдсэн байна. Жендэрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулахад залуучууд, олон нийтийн жендэрийн боловсролд хувь нэмэр оруулахаар 2 постер бэлтгэн сумын пэйж хуудсанд байршуулсан Соёлын төв: 2026.02.26 нд СУАЖЗГ-аас угийн бичгийн цахим сургалт, уулзалт зохион байгуулав, Байгууллагын номын санч-мэдээллийн ажилтан, соёлын өвийн ажилтан 2 хүн хамрагдав.2026.03.03 нд Сумын золголт харваа “Шагайн харваа”-ны тэмцээн зохион байгуулагдав. Нийт 64 хүн хамрагдав. 2026.03.06-нд эх орончдын өдрийг тохиолдуулан зохион байгуулагдсан үндэсний бөхийн барилдаан болов. Нийт 17 хүн оролцов. 2026.03.06-нд эх орончдын өдөрт зориулсан “Караоке” тэмцээн болон үдшийн цэнгүүн зохион байгуулагдав. Нийт 110 хүн хамрагдав. 2026.03.07-нд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сумын эмэгтэйчүүдийн дунд “Волейбол”-ын тэмцээн зохион байгуулав. Нийт 30 хүн хамрагдав. 2026.03.08-нд Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүндэтгэлийн арга хэмжээ, үдшийн цэнгүүн зохион байгуулав.Нийт 210 хүн хамрагдав. Баянтээг ЕБС: Анги удирдсан багш нар Математик, Монгол хэлний шалгалтуудад хамрагдав. Тээгийн сургууль дууг анги нийтээрээ дуулж сурсан ба бусдад түгээн дэлгэрүүлж сургуулийнхаа түүхийг сурталчилж байна. Бэлчээр, газар тариалан: 2026 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх “Малын тэжээлийн нөөц бүрдүүлэх” хэрэгжүүлэх ажлыг сонгон шалгаруулах үнийн саналд иргэн О.Бямбадорж нь 19.890.000 /арван есөн сая найман зуун ерэн мянган төгрөгийн саналыг нийлүүлэгчээр шалгаруулж 1300 боодол өвс нийлүүлж худалдан авалт хийгдэж ажлын хэсэг хүлээн авсан. Сумын Засаг дарга болон 1 дүгээр багийн Засаг даргын хамтаар гадны аймаг сумдаас отроор ирсэн айл өрхүүдээр орж тухайн үеийн байдалтай танилцаж албан мэдэгдэл хүргүүлж ажилласан. Газрын даамал: 2026 оны 03 сарын байдлаар нийт 2 иргэний өргөдөл хүсэлт ирсэн байна. 1 иргэний газрыг үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлэн гэрчилгээ олгосон. 2 иргэнд газар өмчлөөгүй тодорхойлолт гаргаж өгсөн.2026 оны газрын төлбөрийн ноогдуулалтыг бүрэн үүсгэж газрын төлбөр 3 сарын байдлаар 100.736.067 төгрөг орсон байна. Суманд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа. Баянтээг багийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, сумын Газар зүйн нэрийн тодруулалт мэдээллийн сан бүрдүүлэх ажил, Палинтлоги архилогийн судалгаа, Төв суурин газрын хянан баталгаа, Соёлын төвийн лед дэлгэц худалдан авах, Баянтээг багийн төвийн засвар, сумын төвийн Цахилгаан эрчим хүч шинэчлэх зээрг тендерийн үнэлгээний хороонд дарга болон нарийн бичгийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Мөн ГЗБГЗЗЕГазар, аймгийн ГХБХБГазартай хамтран зохион байгуулсан хуулийн төслийн хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулж ИТХ-ын төлөөлөгчид болон байгууллагын дарга эрхлэгч, багийн Засаг дарга нар, холбогдох мэргэжилтэнүүдийг хамруулсан. Багийн иргэдийн нийтийн хурлаар явж Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг танилцуулж иргэдээс санал асуулга авсан. Мөн Е-mongolia операторын системээр 1,2,3 дугаар сарын байдлаар нийт 253 үйлчилгээг үзүүлсэн. Үүнд: цэргийн бүртгэл, хаягийн мэдээллийн лавлагаа, нийгмийн даатгал, гэх мэт лавлагаагаар иргэдэд үйлчилсэн байна. |
|
1.2
|
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад тулгамдаж буй асуудал (Эрх зүйн сургалт, сурталчилгаа нотариатын үйл ажиллагааны чиглэлээр тухайн сард хийсэн ажлын тайлан) |
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: Хамран сургалтын тогтмол ирц 123 хүүхдээс 45-108 хүүхэд буюу 85%-ийн ирцтэйгээр сургалт үйл ажиллагаагаа явуулж байна. Улирлын томуу болон бусад өвчнөөр өвчилж эмчийн магадлагаа авсан хүүхэд байхгүй ирц бүрэн цэцэрлэгт хамрагдаж байна. Өдрийн дэглэмийн дагуу сургалт үйл ажиллагааг хуваарийн дагуу тогмтол зохион байгуулж байна. Бүлгүүд сар бүр шинэ сургалтын хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн насны онцлогт тохируулан мэдлэг олгохоор зорин ажиллаж байна. |
|
1.3 |
Санаачлан хэрэгжүүлсэн шинэлэг ажил (Эрх зүйн сургалт, сурталчилгаа нотариатын үйл ажиллагааны чиглэлээр санаачилан хэрэгжүүлсэн шинэлэг сургалт, уулзалт хэлэлцүүлэг, өдөрлөг, нөлөөллийн арга хэмжээнүүдийн талаар бичих) |
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: Бүлгийн эцэг эхчүүдэд хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан хүүхдийг дулаан хувцаслах зөвлөгөө зөвлөмжийг өгч насанд хүрээгүй хүүхдэд хүүхэд өгч явуулахгүй гараас гарт хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Өглөө оройн шүүлгийг сайн хөтөлж халдвар хамгааллын дэглэм, хүүхдүүдийг өглөө орой сода, давсны уусмалаар хоолойг нь тогтмол зайлуулж байна. Бүлэгт агааржуулалтыг 2 цаг тутамд 15 минут хийж халдвар хамгааллын дэглэмийг сайн сахин ажилласан. Хуваарийн дагуу ааруулын шүүс, витамин, төрөл бүрийн шүүсээр хүүхдүүдийн дархлааг нь дэмжиж өвчлөлөөс урьдчилан сэргийлж байна. Соёлын төв: 2026.03.07 нд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сумын эмэгтэйчүүдийн дунд “Волейбол”-ын тэмцээн зохион байгуулав. 2026.03.08 нд Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүндэтгэлийн арга хэмжээ, үдшийн цэнгүүн зохион байгуулав. Эрүүл мэндийн төв: Хэнийг ч орхигдуулахгүй хүрч үйлчилье аяныг орон нутагтаа зохион байгуулж байна. Дэлхийн эмч нарын баярын өдрийг угтан талархлын аян бусад арга хэмжээг зохион байгуулж байна. Багийн иргэдийн нийтийн хурлаар малчдад эрүүл мэндийн төвтэй холбоотой мэдээллийг хүргэж ажилласан. Баянтээг ЕБС: Багш Т.Гүнсмаагаар ахлуулсан “Охидын өдөр” сэдэвт өдөрлөг 3 дугаар сарын 11-нд амжилттай зохион байгуулагдсан. Үүний үр дүнд охид нь өөр бусдыг хүндэлдэг байхын зэрэгцээ өөрөө ч бусдад хүндлэгдэх нэгэн гэдгээ ухамсарлан зөв дадалд суралцацгааж заншсан. “Монгол ёс хүмүүжил” хичээлээр Сурагчдын эрх, үүрэг сэдвээр 3 дугаар сарын 17-нд хэлэлцүүлэг хийснээр сурагчдын бие даан ажиллах чадварт ахиц гарав. Цахим сургалтууд болон танхимын сургалтуудад оролцсон. |
|
1.4 |
Төлөвлөж буй ажлын жагсаалт. (Эрх зүйн сургалт, сурталчилгаа нотариатын үйл ажиллагааны чиглэлээр дараа сард хийх ажлын төлөвлөлтийг календарчилсан хэлбэрээр тодорхой бичих) |
Засаг даргын Тамгын газар: 2026 онд хийгдэх аймгийн хууль эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлын төлөвлөгөөнөөс суманд хамаралтай заалтуудыг түүн авч төлөвлөгөө боловсруулан батлуулан ажиллаж байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: Хүүхэд ээлтэй сургалтын орчинг бүрдүүлэн сургалт хөгжлийн үйл ажиллагааг явуулж байна. Эрүүл мэндийн чиглэлээр эцэг эхчүүддээ мэдээ мэдээллийг тогтмол өгч ажиллаж байна. Төрөл бүрийн үрлэн витаминыг хуваарийн дагуу бүлгийн хүүхдүүдэд өгч дархлааг нь дэмжин ажиллаж байна. Ариутгал, цэвэрлэгээ, агааржуулалтыг тухай бүр нь чанартай хийж гүйцэтгэж ирсэн. Соёлын төв: Иргэдийн дунд идэвхтэй хөдөлгөөн, үдшийн цэнгүүн арга хэмжээ зохион байгуулна. (2026.04.10 нд) 2.Угийн бичгийн сургалт, уралдаан тэмцээн зохион байгуулна. (2026.04.16 нд) 3.“Бүтээлч-уншлага-2026” аяны төлөвлөгөө гарган нөлөөллийн аян зохион байгуулах (2026.04 сард) 4.Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд дууны уралдаан зохион байгуулна. (2026.04 сард) Эрүүл мэндийн төв: Иргэн төвтэй-Эрүүл мэнд хэлэлцүүлгийг орон нутагт зохион байгуулах |