ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 02 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

                                          НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 02 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

 

 

Д/д

Нэг. Сарын ажил  (төрлөөр) Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд

                 Хэрэгжилт, үр дүн

/0-2000 тэмдэгтэд багтаан/

 

 

 

 

 

 

 

 

 

1.1

Салбарын хүрээнд хийгдсэн ажлын хэрэгжилт, үр дүн (Эрх зүйн сургалт, сурталчилгаа нотариатын үйл ажиллагааны чиглэлээр тухайн сард хийсэн ажлын тайлан)

Нотариатын үйл ажиллагааны чиглэлээр: 2026 оны 02 дугаар сард, Гэрээ-2, баримт бичиг 47 хүн нийт 1520 төгрөгийг төвлөрүүлсэн байна.

 Төсөв санхүү: 2 сард Сум орон нутгийн орлогын төлөвлөгөө 68,812.2 мян.төг гүйцэтгэл нь 25,541.9 төгрөг биелэлт 37.1 хувьтай байна.Худалдан авах 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулж байна. 2026.02.25 ны байдлаар ОНХСан санхүүжилтээр нийт 7,920.0 мян.төгийн 2 худалдан авах ажиллагааг санхүүжүүлсэн байна. Цахим дэлгүүрээс худалдан авалт хийгдээгүй байна.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: Тэгш хамруулах боловсролын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтанд хамрагдаж мэдлэг боловсролоо дээшлүүлсэн. Багшийн гарын авлагыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэл хэлэлцүүлэгт Мэргэжлийн хөгжлийн багш нарын бүлгээр хамтран оролцсон. Эрхлэгч, багш ажилчид “Ёс зүйн тангараг” өргөж ажиллаж байна. Мөн хүүхэд ээлтэй сургалтын орчинг бүрдүүлэн сургалт хөгжлийн үйл ажиллагааг явуулж байна.  Эрүүл мэндийн чиглэлээр эцэг эхчүүддээ мэдээ мэдээллийг тогтмол өгч ажиллаж байна. Төрөл бүрийн үрлэн витаминыг хуваарийн дагуу бүлгийн хүүхдүүдэд өгч дархлааг нь дэмжин ажиллаж байна. Ариутгал, цэвэрлэгээ, агааржуулалтыг тухай бүр нь чанартай хийж гүйцэтгэж ирсэн.

Ерөнхий боловсролын сургууль: Дунд ахлах ангийн багш нараа 5 багт хуваан интеграци хичээлийн уралдааныг зарлан  4 хичээлийг амжилттай зохион  байгууллаа. Мэдээллийн системд нийт хөрөнгө болон төсвийн гүйцэтгэлийн тайланг хугацаанп нь илгээсэн. МУ-ын Тэргүүлэх багш М.Гандолгорын нэрэмжит "Чадварлаг багш" математикийн хичээлийн ур чадварын уралдаанд багш Г. Бямбадулам 1а ангид “Хүнд, хөнгөн” М. Нарантуяа 4б ангид “Хэсгийн бодлого” Б. Сосорбурам 2а ангид “Хугацааг хэмжих” Д. Оюун 5а ангид “Уртыг хэмжих нэгж, тэдгээрийн хамаарал” Ц.Чулуунчимэг 2а ангид “Юмсын байршил хөдөлгөөнийг таних” Э. Мөнгөнцэцэг 4а ангид “Өгөгдөл цуглуулж, диаграмм байгуулах” Б. Дуламханд 5б ангид “Арифметик дундаж, далайц, моод” М. Гантуул 3б ангид “Хөдөлгөөний бодлого” ээлжит хичээлүүдийг зохион байгууллаа. Уг уралдаанд 1-р байрт МУ-ийн тэргүүлэх багш М. Гантуул, 2-р байрт МУ-ийн тэргүүлэх багш Б. Дуламханд, 3-р байрт МУ-ийн тэргүүлэх багш Б. Сосорбурам нар шалгарлаа. Бага боловсролын багш, суралцагчид, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “БИД ТУЛГЫН ГУРВАН ЧУЛУУ” урлаг, спортын тэмцээнийг “ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ЗААХ АРГЫН НЭГДЭЛ”-ээс амжилттай зохион байгууллаа. Спортын төрөлд: 1-р байр Тэргүүлэх Ц.Чулуунчимэг багштай 2а анги Өргөмжлөл 300000 төгрөг 2-р байр Заах аргач Г.Бямбадулам багштай 1а анги Өргөмжлөл 200000 төгрөг 3-р байр Тэргүүлэх Б.Дуламханд багштай 5б анги Өргөмжлөл 150000 төгрөг Спортын тэмцээнийг 800000 төгрөгөөр Б.Дуламханд багштай 5б ангийн эцэг эхчүүд ивээн тэтгэн оролцлоо. Урлагийн (караоке) төрөлд: 1-р байр Тэргүүлэх Ц.Чулуунчимэг багштай 2а анги Өргөмжлөл 300000 төгрөг 2-р байр Тэргүүлэх Б. Дуламханд багштай 5б анги Өргөмжлөл 200000 төгрөг 3-р байр Тэргүүлэх Б. Сосорбурам багштай 3а анги Өргөмжлөл 150000 төгрөгөөр шагнан урамшуулсан бөгөөд “Шилжин явах цом”-ыг Тэргүүлэх Ц.Чулуунчимэг багштай 2а ангийн “ЭВИЙН ХҮЧ” баг гардан авлаа.

Эрүүл мэндийн төв: 2026 оны 02-р сард нийт  дуудлага 76хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын алс дуудлага 2 , ойрын алс 9, ойрын дуудлага 65 үүнээс зам тээврийн ослын дуудлага байхгүй . Дуудлаганд их эмч,  нар явж тусламж үзүүллээ. Амбулаториор 627 ,анхан 59, давтан 48 урьдчилан сэргийлэх 520 идэвхитэй хяналт 53 гэрийн эргэлт 97 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 30 хүн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, эрүүл амьдралын хэв маяг мэдлэг дадалтай болсон байна. 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай  хүнийг илгээсэн.

Эмнэлгийн нас барилт -0

Хоног болоогүй нас баралт-0

Оношийн зөрүү гараагүй

Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй

Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.

0-3 насны 29 хүүхэд жинлэсэн.

Жирэмсний хяналтад нийт-эмэгтэй байна. 01-р сард шинээр эхний 0-3 сартай хяналтад орсон жирэмсэн -2 эмэгтэй .

Товлолт вакцинжуулалтад 13 хүүхэд УГУ нөхөн дархлаажуулалтаар 7, папиллома вирусын вакцин -12 хүүхэд хамрагдсан. Урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгнө ажиллаж байна. ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд Улирлын чанартай  халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, Улаанбурхан, сүрьеэ өвчин, зөв зохистой хүнсний бүтээгдэхүүн, томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх,  угаарын хийн хордлого, эмийн зохистой хэрэглээ, Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, янжуур тамхи болон электрон тамхины хор нөлөө,түлэгдэлтийн үед үзүүлэх анхны тусламжийн    талаар  зөвлөмжийг  хүргэж байна мөн ЕБС-ийн хөвгүүдийн дунд ахуйн ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл, умайн хүзүүн хорт хавдраас урьдчилан сэргйилэх мэдээ мэдээллүүд хэлэлцүүлэг зохион байгуулсан

ЭМТ-ийн цахим орчинд Улаанбурхан, сүрьеэ, хүнсний аюулгүй байдал, зөв сонголт эрүүл ирээдүй, амьсгалын замын халдварт өвчин, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх,   талаарх мэдээлэл  хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 34 лайк-67, шэйр-29 видео бичлэгийн хандалтын тоо-2.3к байна

Хэвтэн эмчлүүлэгчдэд улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх.

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт.

ЕБС-ийн сурагчид Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалт.

Амны хөндийн ариун цэвэр, томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх.

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх Архидан согтууруулхаас урьдчилан сэргийлэх

Хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх сэдвийн хүрээнд сургалт хийсэн

Хөдөлмөр халамж: Халамжийн сангаас 02 дугаар сард 796 иргэнд 153,590,353 төгрөгийг олгосон. Халамжийн үйчлилгээнд хамрагдах 13 иргэний өргөдлийг шийдвэрлэсэн.

Улсын бүртгэл:  Төрөлт-1, нас баралт-1, шинэчилсэн бүртгэл-4, лавлагаа-16 тус тус үйлчилгээ үзүүлсэн.

Байгаль орчин: Өвөрхангай аймгийн аймгийн онцгой байдлын газраас ирүүлсэн эрсдэлгүй сар шинэ удирдамжийн  хүрээнд сумын төвийн айл өрхүүдэд  урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө гарын авлага  тарааж ажилласан. Иргэдээс ирсэн дуудлагийн дагуу Баянтээг 2 дугаар багт хууль бусаар газрын хэвлий хөндсөн гэсэн дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчдтай хамтран хяналт шалгалтыг зохион байгуулж ажилласан. Сумын төвд  сар шинийн баяраас өмнө    иргэн аж ахуйн нэгжтэй хамтран  нийтийн цэвэрлэгээ зохион байгуулсан.

Хүнс жижиг дунд үйлдвэрлэл хоршоо асуудал хариуцсан мэргэжилтэн:

Долоо хоног бүрийн 1 дэх өдөр сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа 16 хүнсний дэлгүүрээс хүнсний нөөцийн мэдээ авч Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар луу хүргүүлсэн.  Анги-2 хүнсний дэлгүүр тамхины зөвшөөрөлийн хугацааг сунгах хүсэлт ирүүлсэн. Сумын Засаг даргын А/11 захирамжийн дагуу тамхины зөвшөөрөл олгосон.

Сумын хоршоо хөгжүүлэх сангаас зээл авч хугацаа хэтрэлттэй байгаа зээлдэгч нартай холбогдож зээлийг хугацаанд нь төлөх тухай мэдэгдэл өгч ажиллаж байна. Сумын бизнес хөгжлийн төвийн гэрээг шинэчлэн, бизнес хөгжлийн төвд бизнес эрхэлж, амьдарч байгаа иргэдтэй түрээсийн гэрээ байгуулан Засаг даргын Тамгын газрын 100101155001 дансанд түрээсийн төлбөрийг төвлөрүүлэн ажиллаж байна.  Тохирлын гэрчилгээ сунгах хүсэлт ирүүлсэн 3 аж ахуйн нэгжийн  материалыг Өвөрхангай аймгийн стандарт хэмжил зүйн газар луу цахимаар хүсэлт явуулсан боловч алдаа гарч буцаагдсан. 2 дугаар сард дахин хүсэлт явуулж, тохирлын гэрчилгээг сунгуулсан.

Хуванцар савны хор хөнөөлын талаарх мэдээллийг сумын группд шэйр хийн иргэдэд мэдээлэл хүргэсэн. Өвөрхангай аймгаас зохион байгуулсан Хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд мэдээлэл өгөх цахим сургалтанд хамрагдсан. Хоршоо хөгжүүлэх сангийн программын 2026 оны төлбөр болох 150,000 төгрөгийг  төлүүлсэн.  Хоршоо хөгжүүлэх сангаас 2020 онд зээл авч тухайн зээлээ бүрэн төлж дуусгасан боловч одоог хүртэл зээлийн хугацаа хэтрэлттэй байна гэх асуудлаар холбогдох хүмүүстэй холбогдож мэдээлэл авсан. Уг зээлийн төлсөн он сар өдөр зөрүүтэй байсан учир зөрүүг засч, Аймгийн Хүнс, ждү хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн рүү мэдээллийг явуулсан. Цахим-Архи худалдаа арга хэмжээний хүрээнд Сар шинийн баярыг тохиолдуулан согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цахим орчинд архи согтууруулах ундаа худалдах үйлдлийг таслан зогсоох, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, Цахим-Архи худалдаа-2026 арга хэмжээ болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хүрээнд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрүүдэд Сумын Засаг даргын захирамжийн дагуу Татварын байцаагч, Сумын төвийн цагдаа нартай хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн.

 

1.2

 

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад тулгамдаж буй асуудал (Эрх зүйн сургалт, сурталчилгаа нотариатын үйл ажиллагааны чиглэлээр тухайн сард хийсэн ажлын тайлан)

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: Хамран сургалтын тогтмол ирц 123 хүүхдээс 45-108  хүүхэд буюу 85%-ийн ирцтэйгээр сургалт үйл ажиллагаагаа явуулж байна. Улирлын томуу болон бусад өвчнөөр өвчилж эмчийн магадлагаа авсан хүүхэд байхгүй ирц бүрэн цэцэрлэгт хамрагдаж байна. Өдрийн дэглэмийн дагуу сургалт үйл ажиллагааг хуваарийн дагуу тогмтол зохион байгуулж байна. Бүлгүүд сар бүр шинэ сургалтын хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн насны онцлогт тохируулан мэдлэг олгохоор зорин ажиллаж байна.

 

1.3

Санаачлан хэрэгжүүлсэн шинэлэг ажил (Эрх зүйн сургалт, сурталчилгаа нотариатын үйл ажиллагааны чиглэлээр санаачилан хэрэгжүүлсэн шинэлэг сургалт, уулзалт хэлэлцүүлэг, өдөрлөг, нөлөөллийн арга хэмжээнүүдийн талаар бичих)

 Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: Бүлгийн эцэг эхчүүдэд хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан хүүхдийг дулаан хувцаслах зөвлөгөө зөвлөмжийг өгч насанд хүрээгүй хүүхдэд хүүхэд өгч явуулахгүй гараас гарт хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Өглөө оройн шүүлгийг сайн хөтөлж халдвар хамгааллын дэглэм, хүүхдүүдийг өглөө орой сода, давсны уусмалаар хоолойг нь тогтмол зайлуулж байна. Бүлэгт агааржуулалтыг 2 цаг тутамд 15 минут хийж халдвар хамгааллын дэглэмийг сайн сахин ажилласан.

Хуваарийн дагуу ааруулын шүүс, витамин, төрөл бүрийн шүүсээр хүүхдүүдийн дархлааг нь дэмжиж өвчлөлөөс урьдчилан сэргийлж байна.

 

1.4

Төлөвлөж буй ажлын жагсаалт.

(Эрх зүйн сургалт, сурталчилгаа нотариатын үйл ажиллагааны чиглэлээр дараа сард хийх ажлын төлөвлөлтийг календарчилсан хэлбэрээр тодорхой бичих)

Эрүүл мэндийн төв: Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих арга хэмжээ

Амны хөндийн өдөр
Дэлхийн усны дэлхийн өдөр

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр

Давсны хэрэглээг бууруулах дэлхийн өдөр гэх мэт арга хэмжээ сургалтуудыг зохион байгуулах ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.