УЛСЫН АВАРГА МАЛЧНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр “Улсын аварга малчин”-аар шалгарсан Шарга багийн малчин Дашзэвэгийн Отгонтогтоол, эхнэр Агваандоржийн Амаржаргал нарын шагналыг Зам тээврийн дэд сайд Г.Ганболд, аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг, аймгийн иргэдийн Хурлын төлөөлөгч, сумын Засаг дарга С.Цогтбаатар, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Данаасүрэн, Засаг даргын орлогч О.Мягмар нар малчны хотонд нь гардуулан өглөө.

Улсын аварга малчин болсон гэр бүлдээ халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь улам их амжилт хүсье