АЙМГИЙН АВАРГА МАЛЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

АЙМГИЙН АВАРГА МАЛЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр “Аймгийн аварга малчин”-аар шалгарсан Шарга багийн малчин Гантөмөрийн Ууганбаяр, Агваандоржийн Батсүрэн, Баянтээг 2 дугаар багийн малчин Үрхүүгийн Шагдарсүрэн нарын шагналыг аймгийн Худалдан авах үйл ажиллагааны газрын дарга Ц.Болдбаатар, аймгийн статистикийн газрын дарга О.Түмэнжаргал, аймгийн иргэдийн Хурлын төлөөлөгч, сумын Засаг дарга С.Цогтбаатар, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Данаасүрэн, Засаг даргын орлогч О.Мягмар нар малчны хотонд нь гардуулан өглөө.

Аймгийн аварга малчиддаа халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь улам их амжилт хүсье

\