Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглоно

Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хоригложээ. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хурдан морины уралдааны талаар авах арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоол Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн “Хүүхдийн эрхийг хамгаалах зарим арга хэмжээний тухай” 41 дүгээр тогтоол Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/58 захирамжид жил бүрийн 11 сарын 01-нээс 05 дугаар сарын 01-ны өдөр хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосугай гэжээ. Хориглосон хугацаанд 18 нас хүрээгүй хүүхэд уралдаанд оролцуулах нь эрсдэлтэйгээс гадна холбогдох хууль зөрчсөнд тооцогдоно. Уяач, эцэг эх та бүхэн хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, эрхийг нь хамгаалан хууль журмыг чанд мөрдөхийг уриалж байна.

#Хуулиа мөрдье #Хүүхдээ хамгаалъя 7777-6000, 7700-3255