Эрүүл мэндийн төв

СЭРЭМЖЛҮҮЛЭГ "NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. “NESTLÉ” групп нь өөрийн үйлдвэрлэсэн зарим нэр төрлийн нялхсын сүүн тэжээлд Bacillus cereus нянгийн цереулид хэмээх хорт бодис агуулагдаж байх эрсдэлтэй гэж үзэн 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр зах зээлээс эргүүлэн татах тухай шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу Монгол Улсад худалдаалагдаж байгаа цувралын дугаар бүхий дараах 4 төрлийн нялхсын сүүн тэжээлийг зах зээлээс эргүүлэн татах арга хэмжээг авсан. Үүнд: 1. NAN 1 OPTIPRO 800гр савлагаатай, цувралын дугаар-51810346AA 800гр савлагаатай, цувралын дугаар-51910346AA 800гр савлагаатай, цувралын дугаар-52180346AC 400гр савлагаатай, цувралын дугаар-51510346AB 2. NAN Supreme 800гр савлагаатай, цувралын дугаар-52750742F1 3. NAN 2 OPTIPRO 800гр савлагаатай, цувралын дугаар-51240017C2 800гр савлагаатай, цувралын дугаар-51420017C6 800гр савлагаатай, цувралын дугаар-52800017C2 800гр савлагаатай, цувралын дугаар-52940017C3 800гр савлагаатай, цувралын дугаар-52950017C1 400гр савлагаатай, цувралын дугаар-51550017A1 400гр савлагаатай, цувралын дугаар-52920017A1 4. PreNAN 400гр савлагаатай, цувралын дугаар-52560346AA Өнөөдрийн байдлаар дэлхийн улс, оронд дээрх бүтээгдэхүүнтэй холбоотой хүнсний хордлогын тохиолдол бүртгэгдээгүй байна. ЖИЧ: Эргүүлэн татсан бүтээгдэхүүний нэр төрөл, хугацаа, хэмжээ, цувралын дугаарыг 2 дахь зургаас үзнэ үү.