ЭХИЙН АЛДАР" ОДОНГООР ШАГНАХ ЖУРАМ:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №13 дугаар зарлигаар "Эхийн алдар" одон нэртэйгээр шинэчлэгдэн батлагдсан. Шинэчлэгдсэн журмын онцлох заалтад: Гурав хүртэлх настайд нь үрчлэн авсан хүүхэд; ”Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг “Эхийн алдар” одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно” гэж өөрчилсөн. ”Эхийн алдар” одонгоор шагнагдсан эх хүүхдээ үрчлүүлсэн тохиолдолд тухайн хүүхдийг одонгийн болзолд дахин хамруулахгүй. ”Эхийн алдар” одонгийн болзол хангасан эхийн хамгийн бага хүүхэд нь 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 1 нас хүрсэн байх шаардлагатай.

Материал хүлээн авах хугацаа: 2026.01.25-2026.03.15 Бүрдүүлэх материал:

1. “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдах эхийн анкет (Багийн Засаг даргаас авах)

2. Эхийн иргэний үнэмлэх болон хүүхдийн төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар эсхүл түүний лавлагаа

3. Хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай харьяа баг, хорооны Засаг дарга эсхүл эрүүл мэндийн байгууллагын (Өрхийн Эрүүл мэндийн төв) тодорхойлолт

4. Гурав хүртэлх насны хүүхэд үрчлэн авсан бол түүний лавлагаа

5. Хүүхэд нэг ба түүнээс дээш настай нас барсан бол төрсний гэрчилгээ, нас барсны гэрчилгээний баталгаажуулсан хуулбар эсхүл түүний лавлагаа ирүүлнэ. ”Эхийн алдар” одон, түүний үнэмлэхийг нөхөн болон сольж олгоход: -одон нөхөн авахыг хүссэн өргөдөл -одонгийн үнэмлэхийн хуулбар эсхүл түүний лавлагаа -тухайн эхийн иргэний үнэмлэхийн хуулбар эсхүл түүний лавлагаа -улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт эвдэрч, гэмтсэн одон, үнэмлэх зэргийг ирүүлнэ.

"Эхийн алдар" одонгоор шагнагдах болзол хангасан эхийн материалыг хүлээн авч байна