“Миний Өвөрхангай” аян

Өвөрхангай аймгийн БШУГ-ын даргын баталсан “Миний Өвөрхангай” аяны удирдамжийн хүрээнд сургууль дээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны удирдамжийг боловсруулан батлуулж, уралдааны I дүгээр шатыг сургууль дээрээ зохион байгууллаа.

1-5-р ангийн сурагчдын дунд “Би орон нутгаа танилцуулж чадна” богино видео бичлэгийн уралдаан зарлаж нийт 9 сурагч бүтээлээ ирүүлснээс шагналт 3 байрыг шалгаруулан дурсамж бичиг, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулсан. Мөн 6-9-р ангийн сурагчдын дунд танин мэдэхүйн “Алтан хонх” тэмцээнийг зохион байгуулж, шагналт 2 байрыг шалгаруулж, шагналт байранд шалгарсан сурагчдын мэдээллийг Өвөрхангай аймгийн БШУГ-т хүргүүлэн ажилласан