Өвөрхангай аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2019 оны 11-р сарын 01-ний өдрийн А/03 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, хүүхдийн санал, бодлыг сонсох замаар сургуулийн орчин, сургалтын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, хүүхдийн оролцоог дэмжих, шийдвэр гаргах үйл ажиллагаанд тэдний дуу хоолойг тусгах зорилгоор 2025 оны 09-р сарын 08-ны өдөр “Хүүхдээ сонсох өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

