Хувилбарт сургалт

Хувилбарт сургалтын хэрэгжилт Манай цэцэрлэг 2024–2025 оны хичээлийн жилд хамран сургах тойргийн хүүхдүүдэд зориулсан “Хувилбарт сургалт”-ыг явуулын багшийн сургалтаар амжилттай зохион байгууллаа. Алслагдсан малчин өрхийн хүүхдүүдэд хүрч ажиллах зорилгоор гэр бүлд суурилсан “Таблеттай багш” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, малчны хотонд хүүхэд бүрд биечлэн ажилласан нь онцлог байлаа. Хүүхэд нэг бүрийн хөгжил, суралцах хэрэгцээг дэмжсэн энэхүү хөтөлбөр нь орон нутгийн онцлог, амьдралын нөхцөлд нийцсэн боловсролын үйл ажиллагаа болж, эцэг эхчүүдийн сэтгэл ханамжид нийцэж сэтгэгдэл нь өндөр байлаа Цуврал:01