Манай цэцэрлэг долоо хоногийн 4 дэх өдрийг “Хүүхдээ сонсох өдөр” болгон тэмдэглэж байна Энэ өдөр багш, ажилчид маань хүүхэд бүрийн дуу хоолойг сонсож, сэтгэлээ хуваалцаж, тэдний санал бодлыг ойлгон дэмжих зорилготой үйл ажиллагаа зохион байгуулдаг. Мөн шинэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор долоо хоногийн 4 дэх өдрийг “Үлгэрийн цаг” болгон тэмдэглэж байна Энэхүү үйл ажиллагааг зохиолд суурилсан арга зүйгээр хэрэгжүүлж, хүүхдүүдийн уран сэтгэмж, ярианы чадвар, дүрслэн бодох сэтгэлгээг хөгжүүлж байна. Багш нар маань төрөл бүрийн хэрэглэгдэхүүн, дүрслэл, хүүхэлдэйн театрын арга зүйг ашиглан үлгэрийг амилуулж, хүүхдүүдийг идэвхтэй оролцуулан, сэтгэн бодох чадварыг нь дэмждэг юм Хүүхэд бүрийн дуу хоолойг сонсож, төсөөллийн ертөнцөд хамт аялах энэ бол манай цэцэрлэгийн 4 дэх өдрийн онцгой мөч юм