Соёлын биет болон биет бус өвийн тухай ойлголт, түүнийг хадгалж хамгаалах, өвлөн уламжлах нь сэдвийн доор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Зохиогч уншигчийн цаг”-ийг зохион байгуулав. Үүнд:
”Нарийнтээл сумын биет болон биет бус соёлын өв” номын зохиогч соёл, судлалын ухааны доктор Л.Пүрэвлхам (Ph.D)зохиогчийн уулзалт
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны “Морин хуураа эрхэмлэн, түгээн дэлгэрүүлэх” 09 дүгээр зарлигийн зорилтын талаар мэдлэг ойлголт өгөх, сурталчлах
Өндөр Гэгээн Г.Занабазарын мэлмий гийсэний 390 жилийн ойн хүрээнд түүний бүтээсэн соёлын биет болон биет бус өвийг төрийн албан хаагчид болон хүүхэд, залуучуудад сурталчлах, ач холбогдлыг ойлгуулах чиглэлээр “Өндөр гэгээний соёлын өв дэх бинари шинж”илтгэл-уулзалт арга хэмжээг зохион байгууллаа.
