НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 12 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН
|
Д/д |
Нэг. Сарын ажил (төрлөөр) Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд |
Хэрэгжилт, үр дүн /0-2000 тэмдэгтэд багтаан/ |
|
1.1 |
Салбарын хүрээнд хийгдсэн ажлын хэрэгжилт, үр дүн (Эрх зүйн сургалт, сурталчилгаа нотариатын үйл ажиллагааны чиглэлээр тухайн сард хийсэн ажлын тайлан) |
Нотариатын үйл ажиллагааны чиглэлээр: 2025 оны 12 сард, Гэрээ-14, гарын үсгийн баталгаа 3, баримт бичиг 3 хүн, итгэмжлэл 4 хүн нийт 37030 төгрөгийг төвлөрүүлсэн байна. Төсөв санхүү: 12 сард Сум орон нутгийн орлогын төлөвлөгөө 113,965.7 мян.төг гүйцэтгэл нь 53,621.2 төгрөг биелэлт 47.05 хувьтай байна. Худалдан авах 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулж байна. 2025.12.26 ны байдлаар ОНХСан санхүүжилтээр нийт 614,843.6 мян.төгийн 19 худалдан авах ажиллагааг, мал аж ахуйн албан татварын санхүүжилтээр нийт 153,809.0 мян.төгийн 7 худалдан авах ажиллагааг тус тус санхүүжүүлсэн байна. Цахим дэлгүүрээс худалдан авалт хийгдээгүй байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: Төрийн албаны зөвлөлийн “7:4:10” цахим сургалт, Ялгаатай хэрэгцээтэй хүүхдэд тохируулга хийх арга зүй, сургалтуудад хамрагдаж мэдлэг ур чадвараа нэмэгдүүлэв. Хүүхэд ээлтэй сургалтын орчинг бүрдүүлэн сургалт хөгжлийн үйл ажиллагааг явуулж байна. Эрүүл мэндийн чиглэлээр эцэг эхчүүддээ мэдээ мэдээллийг тогтмол өгч ажиллаж байна. Төрөл бүрийн үрлэн витаминыг хуваарийн дагуу бүлгийн хүүхдүүдэд өгч дархлааг нь дэмжин ажиллаж байна. Ариутгал, цэвэрлэгээ, агааржуулалтыг тухай бүр нь чанартай хийж гүйцэтгэж ирсэн. Зөөлөн эдлэлийг 14 хоногт 1 удаа салхинд гаргаж ажилласан.Цагаан хэрэглэлийг 14 хоногт 1 удаа угаалагт өгч, ариутгуулсан. Мөн гарын алчуурыг 5 хоногт ариутгуулж ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургууль: “Багш багшаасаа суралцъя” бага боловсролын мэргэжлийн багш нарын бүлэг математик хичээлээр геометрын үнэлгээний нэгжийн хэрэглэгдэхүүн, ажлын хуудас, ээлжит хичээлийн хөтөлбөрийг боловсруулан хамтран ажиллалаа. Аймгийн залуу багш нарын дунд зохион байгуулагдсан хөтөлбөрийн уралдаанд багш Э. Мөнгөнцэцэг 3-р ангийн Монгол хэл хичээлээр “Эсрэг утгатай үг” ээлжит хичээлийн хөтөлбөрийг бэлтгэн оролцож тусгай байрт шалгарлаа. Математикийн төрөлжсөн олимпиадын 1-ын давааг зохион байгуулан 2-ын даваанд 3,4,5-р анги, багшийн ангилалд оролцох багш, сурагчдыг шалгаруулсан бөгөөд багш М. Гантуул бага ангийн багшийн ангилалд 3-р байр эзлэн, бэлтгэсэн сурагч М. Батхуяг 10-р байрт эрэмбэлэгдлээ. 4а ангийн сурагч Н. Мөнхчимэг, 5б ангийн сурагч Г. Эрдэнэтөгс нар амжилттай оролцлоо. Сургуулийн насны хүүхдийг сурч боловсрох эрхээр хангах, хүйтний улиралд дулаан хувцас хэрэглэлийн дутагдлаас үүдэн хичээл таслах, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сургуулийн хүүхэд хамгааллын төсвийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах зорилгоор тодорхой шалгуурын дагуу тухайн өрхийн гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хэрэгцээний үнэлгээн дээр үндэслэн 2 өрхийн 3 сурагчдад сургуулийн захирлын баталсан удирдамжийг дагуу хүүхэд хамгааллын зардлаас 500.000төгрөгний дулаан хувцасыг бэлэглэлээ. Ахлах ангийн эрэгтэй сурагчдад электрон (vape) болон утаат тамхины эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл зүйн бодит хор хөнөөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй таниулах, үе тэнгийнхний дарамт болон буруу зуршлаас "Үгүй" гэж татгалзах чадвар эзэмшүүлэх зорилгоор “Тамхигүй хүрээлэлд бид багтана” интерактив сургалтыг сумын ЭМТ-тэй хамтран зохион байгууллаа. Сургалтад ахлах, дунд ангийн 48 сурагч хамрагдаж мэдлэг ойлголтоо бататгалаа. Энхтайваны боловсрол сургалтын төвөөс зохион байгуулж байгаа модуль сургалтад 5 багш амжилттай хамрагдаад байна. Сурах бичгийн хангалт, Сургуулиас гадаархи сурдаггүй сурагч 1 хүүхэд мэдээллийг мэдээллийн системд оруулж илгээлээ. Багшийн хичээлд сууж арга зүйн зөвлөгөө өглөө.“Боловсролын шинэчлэлд эцэг эхийн үүргэ оролцоо” сэдэвт 2025-2026 оны шилдэг илтгэл шалгаруулах уралдааны удирдамжийг боловсруулж багш нартаа танилцууллаа. Хичээлийн 1-р улирал дуусч улирлын дүнг гаргаж дүнг e school плотформд шивж оруулаа. Сурагчдаас оношилгооны шалгалтыг авч дүн мэдээнд анализ хийж цаашид авах арга хэмжээг багш нартай зөвлөлдөж ажиллаж байна. Улсын төрөлжсөн олимпиадын 2-ын даваанд 11 судлагдахуунд нийт 39 суралцагч өрсөлдөж байна. Багшийн хөгжил модуль сургалтад 20 багш бүртгэгдэж хичээлээ судалж байна. Эрүүл мэндийн төв: 2025 оны 12-р сард нийт дуудлага 83 хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын алс дуудлага 3 , ойрын алс 3, ойрын дуудлага 77 үүнээс зам тээврийн ослын дуудлага 1, Дуудлаганд их эмч, нар явж тусламж үзүүллээ. Амбулаториор анхан 103, давтан 97 урьдчилан сэргийлэх 21 идэвхитэй хяналт 88 гэрийн эргэлт 3 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 21 хүн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, эрүүл амьдралын хэв маяг мэдлэг дадалтай болсон байна. 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай хүнийг илгээсэн. Хоног болоогүй нас баралт-0 Оношийн зөрүү гараагүй Эмнэлгийн дотоод халдвар гараагүй Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна. 0-3 насны 28 хүүхэд жинэлсэн. Жирэмсний хяналтад нийт-эмэгтэй байна. 12-р сард шинээр эхний 0-3 сартай хяналтад орсон. Товлолт вакцинжуулалтад 15 хүүхэд УГУ нөхөн дархлаажуулалтаар 8, папилома вирусын вакцин -14 хүүхэд хамрагдсан. Урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгнө ажиллаж байна. ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд Улирлын чанартай халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, Улаанбурхан, сүрьеэ өвчин, зөв зохистой хүнсний бүтээгдэхүүн, томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, угаарын хийн хордлого, эмийн зохистой хэрэглээ, Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, янжуур тамхи болон электрон тамхины хор нөлөө,түлэгдэлтийн үед үзүүлэх анхны тусламжийн талаар зөвлөмжийг хүргэж байна мөн ЕБС-ийн хөвгүүдийн дунд Электрон тамхи ба утаат тамхины хор нөлөө хэлэлцүүлэг зохион байгуулсан. ЭМТ-ийн цахим орчинд Улаанбурхан, сүрьеэ, хүнсний аюулгүй байдал, зөв сонголт эрүүл ирээдүй, амьсгалын замын халдварт өвчний талаарх мэдээлэл хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 42 лайк-111, шэйр-35 видео бичлэгийн хандалтын тоо-5.6к байна Хэвтэн эмчлүүлэгчдэд Зөв зохистой хооллолт-Тараглалт гэж юу вэ Өглөөний цай уухын ач тус Эмийн зохистой хэрэглээ Угаарын хийн хордлого Тарваган тахал Улаанбурхан ЕБС-ийн сурагчид Охидын ариун цэвэр, Амны хөндийн ариун цэвэр, томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сэдвийн хүрээнд сургалт хийсэн. Соёлын төв: 2025 оны 12 дугаар сарын 12-ний өдөр сумын иргэдийн дунд үдшийн цэнгүүн зохион байгуулж. Нийт 75 хүн хамрагдав. Ерөнхий боловсролын сургуулийн 4-6 дугаар ангийн сурагчдын дунд соёлын өвийн дугуйлан хичээллүүлэв. Нийт 6 хүүхэд хамрагдав. Улсын бүртгэл: 12 сарын мэдээ төрөлт 3, Үрчлэлт 1, Гэрлэлт 2, Нас баралт 1, Шилжин ирсэн 14, шинэчилсэн бүртгэл 12, Төрсний гэрчилгээ дахин олголт 1, Лавлагаа 14, Иргэний үнэмлэх олголт 18 тус тус бүртгэсэн. Газар зохион байгуулалт: 2025 оны 12 сарын байдлаар нийт 1 аж ахуй нэгжийн өргөдөл хүсэлт ирсэнг шийдвэрлэсэн, 2025 онд газрын төлбөр 114 сая төгрөгийн төлөвлөгөөтэй газрын төлбөрийн ноогдуулалтыг бүрэн үүсгэж газрын төлбөр 12 сарын 26-ны өдрийн байдлаар 123183955.00 сая.төг орж газрын төлбөр 108% -ийн гүйцэтгэлтэй байна. Мөн аймгийн Засаг дарга гэрээ, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, ЗДТГ-ын байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө биелэлт, үндсэн чиглэл, тогтоол шийдвэрийн биелэлтийг гарган өгсөн. Мөн 2025 оны жилийн эцсийн газрын даамлын тайлан мэдээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хийж 15-16-ны өдрийн хооронд өөрийн биеэр очиж тайлангуудаа бүрэн гүйцэт өгсөн. 026 оны сумын тухай жилийн газар зохион байгуулалтын төлөллөгөө, 2025 оны төлөвлөгөөний биелэлтийг ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулж 2025 оны төлөвлөгөөний биелэлтийг 100%-иар дүгнүүлсэн. Мөн киоск цахим үйлчилгээ үзүүлж эхэлсэнээс хойш нийт 471 үйлчилгээ, оператороор 340 үйлчилгээг үзүүлээд байна. |
|
1.2
|
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад тулгамдаж буй асуудал (Эрх зүйн сургалт, сурталчилгаа нотариатын үйл ажиллагааны чиглэлээр тухайн сард хийсэн ажлын тайлан) |
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: А3 сургалтуудад хамрагдаж мэдлэг ур чадвараа нэмэгдүүлэв. А3 сургалтанд хамрагдаж 1 нь шалгалтандаа тэнцсэн. Эрхлэгч Япон улсруу явж туршлага судалсан. |
|
1.3 |
Санаачлан хэрэгжүүлсэн шинэлэг ажил (Эрх зүйн сургалт, сурталчилгаа нотариатын үйл ажиллагааны чиглэлээр санаачилан хэрэгжүүлсэн шинэлэг сургалт, уулзалт хэлэлцүүлэг, өдөрлөг, нөлөөллийн арга хэмжээнүүдийн талаар бичих) |
2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Авлигын эсрэг болон Хүний эрхийн Олон Улсын өдрийн хүрээнд авлига ашиг сонихрлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн боловсрол мэдээлэл түгээх чиглэлээр сумын Засаг даргын Тамгын газраас Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ичинноров, Хууль эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн С.Баасандулам нар хамтран төрийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Засаг даргын Тамгын газрын хамт олон жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдэж ажилласан Эрүүл мэндийн төв: Сар болгон албан хаагчдадаа ёс зүйн, халдвар хамгаалал, Өндөр эрсдэлт эмийн сэрэмжлүүлэг, гамшгийн үед үзүүлэх яаралтай тусламж, Угаарын хий, эмийн зохистой хэрэглээ, ахуйн хог хаягдал , усны эрүүл ахуй, авлигын эсрэг хууль гэх мэт сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулсан. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: Ахлах бүлгийн 2 багш хүүхэд хамгааллын булангаа хүүхдийн нас сэтгэхүй онцлогт тохируулан тохижуулсан. Эцэг эх, асран хамгаалагчтай хамтран ахлах, бэлтгэл а бүлэг номын булангаа тохижуулсан. |
|
1.4 |
Төлөвлөж буй ажлын жагсаалт. (Эрх зүйн сургалт, сурталчилгаа нотариатын үйл ажиллагааны чиглэлээр дараа сард хийх ажлын төлөвлөлтийг календарчилсан хэлбэрээр тодорхой бичих) |
Эрүүл мэндийн төв: ХБӨ эрт илрүүлэг, ахмад настны цогц үнэлгээнд хамрагдуулах гэх мэт сургалт сурталчилгааны ажлыг төлөвлөж ажиллаж байна. Соёлын төв: Шинэ жилийн арга хэмжээнүүд зохион байгуулагдана. (2025.12 сард) |