НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 10 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН
|
Д/д |
Нэг. Сарын ажил (төрлөөр) Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд |
Хэрэгжилт, үр дүн /0-2000 тэмдэгтэд багтаан/ |
|
1.1 |
Салбарын хүрээнд хийгдсэн ажлын хэрэгжилт, үр дүн (Эрх зүйн сургалт, сурталчилгаа нотариатын үйл ажиллагааны чиглэлээр тухайн сард хийсэн ажлын тайлан) |
Нотариатын үйл ажиллагааны чиглэлээр: 2025 оны 10 сард, Гэрээ-2, тэмдэгтийн хураамж 1650 төгрөгийг төвлөрүүлсэн байна Баянтээг Ерөнхий боловсролын сургууль:. Хараагүйчүүдийн Үндэсний олбооны гишүүн Алтан гадас одонт, МУСТА Самдангийн Чинбатын бие даасан хандивын тоглолтыг байгууллага хамт олноороо болон бусад байгууллагуудад уриалан сэтгэлийн хандив өргөв. Мод тарих аяны хүрээнд ЕБС-ийн ногоон байгууламжид тарьсан моднуудын бордох услах ажлуудыг багш болон ажилчид, сурагчдын хамт долоо хоног тутамд хийсэн. Өвөрхангай аймгийн Баруун бүсийн сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг Даргын Тамгын Газрын албан хаагчдын “УРЛАГ, СПОРТЫН ӨДӨРЛӨГ”-ийн туршлага солилцох үйл ажиллагаанд баг орон нутаг болон сургуулиа сурталчилан ажиллав. Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээг Өмч хамгаалах байнгын зөвлөлийн эд хариуцсан ажилчид багш нартай шинэчлэн гэрээ байгуулан коджуулалт хийсэн. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: Төрийн албаны зөвлөлийн “7,4,10” цахим сургалтад оролцож, төрийн байгууллагын цахим удирдлагын системийн шинэчлэл, мэдээллийн аюулгүй байдлын талаар мэдлэгээ нэмэгдүүлэв. “Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудад өмчийн шинэ цахим систем нэвтрүүлэх” сэдэвт сургалтад хамрагдаж мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлсэн. Дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дэх өдрийг угтсан Засаг Даргын санаачилсан боловсролын байгууллагын багш, ажилчдын дундах спортын үйл ажиллагаанд амжилттай оролцсон. Жил бүр уламжлал болгон явагддаг эцэг эхийг нэг өдрийг зохион байгуулж эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдтэйгээ нэг өдөр ажиллалаа. Байгууллагын багш ажилчдын эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Дараагийн хүнд өгөх” челлэнжийг багш ажилчдын дунд амжилттай зохион байгуулсан. Жил болгон Өвөрхангнай аймагт зохион байгуулагддаг “Шилдэг тогооч шалгаруулах спорт, урлагийн бага наадам”-д тусгай байр эзэлсэн. Ангийнхаа дотоод асуудлаараа эцэг эх, асран хамгаалагчдын хурлыг хийж ажилласа. Ангиудад дутагдалтай байгаа тоглоомуудыг авч өгч ажилласан ба ангийн групп дээрээ эцэг эхтэйгээ байнгын холбоотой ажиллаж байна. Бүлгийн хүүхдийн дархлааг дэмжих зорилгоор бүлгийн хүүхдүүдээ витаминжуулах, хүүхдүүдийг шар тосоор хөлийн улыг иллэг хийн массаж хийж ажиллаж байна. Мөн “Д” витамины дутагдалтай байгаа хүүхдүүдээ “Д” шинэжилгээ өгч эцэг эхчүүдтэйгээ хамтран ажиллаж байна. Бүлгийн хүүхдүүдийнхээ шүдний өвчлөлийн судалгаа гаргаж эцэг эхчүүдтэйгээ хамтран ажиллаж эрүүл мэндийн чиглэлээр эцэг эхчүүддээ мэдээ мэдээлэл гарын авлагыг тогтмол өгч ажиллаж байна. Бүлгийн хүүхдүүдийг зөв зохистой, соёлтой хооллох тал дээр анхаарч ширээнд зөв сууж хооллох, халбага, сэрээг зөв хэрэглэх, хоолоо сайн зажилж идэхийг өдөр бүрийн хооллолтод анхаарч зааж сургаж байна. Ариутгал, цэвэрлэгээ, агааржуулалтыг тухай бүр нь чанартай хийж зөөлөн эдлэлийг 14 хоногт 1 удаа салхинд гаргаж ажилласан. Цагаан хэрэглэлийг 14 хоногт 1 удаа угаалагт өгч ариутгалжуулан ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургууль: 2025-2026 оны хичээлийн жилд сурагчдын амьдарч байгаа болон сурч байгаа орчинд учруулж буй эрсдэл, түүний нөхцөл байдлыг илрүүлэх, аюулгүй байдлыг хангах зорилготой багш айлчлал аргачлалыг хэрэгжүүлэх, анхаарах зарим асуудлаар анги удирдсан багш нарт мэдээлэл хүргэж, 09-р сарын 25-аас 10-р сарын 25-ны хооронд АУБ нар сурагчдын гэрээр айлчлал хийн ажиллаж байна. 2025 оны 10-р сарын 14-ний өдөр ОУ-ын “Охидын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Үйл ажиллагааны зорилго нь охидын эрх, хөгжил, хамгаалалт, манлайллыг дэмжих, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх, охидод өөртөө итгэх итгэл, бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн. Үйл ажиллагаа нь 4 өртөө ажилласан бөгөөд 1-р өртөө “ЭМ-ийн мэдээлэл”, асуулт хариулт, 2-р өртөө “Гар урлал”, асуулт хариулт, 3-р өртөө “Уучлаарай өртөө”, 4-р өртөө” Баярлалаа” зэрэг өртөөгөөр оролцогч охидууд аялан мэдээлэл авч, хүссэн асуултаа чөлөөтэй асууж, бие биеэнтэйгээ мэдлэг туршлагаа хуваалцсан мөч байсан. Мөн кино хэлэлцүүлгийн хэсэгт охидын цахим орчны зөв хэрэглээ, танихгүй хүний хүсэлтийг хүлээн авахгүй байх, ятгах тусам нягтлах, охидын хүчирхийллийн талаар мэдлэг, ойлголт өгөх богино хэмжээний кино үзүүлэн хэлэлцүүлэг өрнүүлсэн. “Охидын өдөр” арга хэмжээ нь охидын оролцоог дэмжиж, нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх, охидын дуу хоолойг сонсох, тэдэнд итгэл өгч, хөгжих орон зай бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа. Энэхүү үйл ажиллагаанд сургуулийн захиргаанаас хүүхэд хамгааллын зардлаас 205.000 төгрөгийг зарцуулсан. Сумын цагдаагийн хэлтэсээс ЕБС-ийн 9-12-р ангийн сурагчдад “Цахим орчин дахь залилан”, “Насанд хүрээгүй хүн яагаад тээврийн хэрэгсэл унахгүй байх тухай” сэдвүүдээр 45 минутын мэдээлэл хийсэн. Мэдээлэлд ахлах ангийн 67 сурагч хамрагдсан. 10-р сарын 18, 19-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн БШУГ, аймгийн ГБХЗХГ-ын хамтарсан “Эрсдэл ба эрсдэлийн менежмент” сэдэвт 2 өдрийн сургалтад сургуулийн нийгмийн ажилтан, сумын ГБХ-ын нийгмийн ажилтан, СӨББ-ын аргаз зүйч нар хамтран оролцож, мэргэжил онол практикын мэдлэгээ дээшлүүллээ. -Бага ангийн сурагчдын унших чадварыг оношлох гарааны үнэлгээг хийлээ. -Оюуны хөгжил IQ хичээлээр Намрын сорилго-2025 явууллаа. -10,11,12-рангийн сурагчид нь www.student.medle.mn системд сонгон судлах хичээлүүдийг цахимаар хамрагдаж түүнд хяналт тавин ажиллаж байна. -3,4,5,6,7,8-р ангийн сурагчид англи хэлийг pearson хөтөлбөрөөр хичээллэж байна. -Шинэ залуу багш нараа дэмжих ур чадварыг нь дээшлүүлэхээр “Сурах бичиг суралцахуйн эрдэм” аяныг 3 дахь жилдээ үргэлжлүүлэн явуулж эхэллээ. Энэ аяны хүрээнд 1-5 жилдээ ажиллаж байгаа болон шинээр орсон багш нар сурах бичгийнхээ бүх дасгал даалгавруудыг ажиллаж хичээл хоорондын холбоо хамаарлаа мэдэх, хичээлийнхээ чанар хүртээмжийг сайжруулахад оршиж байна. -2025 оны ЭЕШ, УШ, АДШ, гүйцэтгэлийн үнэлгээний дүн мэдээнд дүгнэлт хийж, сургуулийнхаа дүн мэдээг гаргаж багш нартаа танилцууллаа. Соёлын төв: Засаг даргын Тамгын газар болон Соёлын төвөөс зохион байгуулагдсан тэмцээн уралдаан, сургалтын арга хэмжээнд нийт өссөн дүнгээр 362 хүн хамрагдсан байна. Эрүүл мэндийн төв: 2025 оны 10-р сард нийт 54 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 6 , ойрын алс 5, ойрын дуудлага 43 үүнээс зам тээврийн ослын дуудлага 8, дуудлаганд их эмч нар явж тусламж үзүүллээ. Амбулаториор анхан 67, давтан 101 урьдчилан сэргийлэх 473 идэвхитэй хяналт 130 гэрийн эргэлт 5 хүнд үзлэг хийж үйлчилсэн. Стацианорит 26 хүн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, эрүүл амьдралын хэв маяг мэдлэг дадалтай болсон байна. 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай хүнийг илгээсэн. Хоног болоогүй нас баралт-0 Оношийн зөрүү гараагүй Эмнэлгийн дотоод халдвар гараагүй Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна. 0-3 насны 58 хүүхэд жинлэсэн. Товлолт вакцинжуулалтад 20 хүүхэд УГУ нөхөн дархлаажуулалтаар 8, сахуу татран 48 хүүхэд хамрагдсан. Урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгнө ажиллаж байна. ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд Улирлын чанартай халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, Улаанбурхан, сүрьеэ өвчин, зөв зохистой хүнсний бүтээгдэхүүн, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, угаарын хийн хордлого, эмийн зохистой хэрэглээ, Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, янжуур тамхи болон электрон тамхины хор нөлөө,түлэгдэлтийн үед үзүүлэх анхны тусламжийн талаар зөвлөмжийг хүргэж байна. ЭМТ-ийн цахим орчинд Улаанбурхан, сүрьеэ, хүнсний аюулгүй байдал, зөв сонголт эрүүл ирээдүй, амьсгалын замын халдварт өвчний талаарх мэдээлэл хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 54 хандалтын тоо- 430 видео бичлэгийн хагдалтын тоо-4.5к байна Хэвтэн эмчлүүлэгчдэд Зөв зохистой хооллолт-Тараглалт гэж юу вэ Өглөөний цай уухын ач тус Эмийн зохистой хэрэглээ Угаарын хийн хордлого Тарваган тахал Улаанбурхан сэдвүүдийн хүрээнд сургалт хийсэн. Нийтийн биеийн тамир: Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг малчдын дундах спортын олон төрөлт тэмцээнийг Сумын ИТХуралтай хамтран зохион байгуулж ажилласан. Мөн Ахмадын баярын арга хэмжээний “2025 спортын наадмын арга хэмжээг зохион байгуулж ажиллаа. Газар зохион байгуулалт: 2025 оны 10 сарын байдлаар нийт 9 иргэн, аж ахуй нэгжээс цахим болон цаасан хэлбэрээр өргөдөл хүсэлт ирсэнг Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн. 2 иргэний газрыг үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлэн гэрчилгээ олгосон. 2025 онд газрын төлбөр 10-дугаар сарын байдлаар 114 сая төгрөгийн төлөвлөгөөтэй газрын төлбөрийн ноогдуулалтыг бүрэн үүсгэж газрын төлбөр 10 сарын байдлаар 115451399.0 төгрөг орсон байна. 8 дугаар сарын эхний арав хоногт бэлчээрийн мониторингийн судалгаанд явж судалгааг бүрэн гүйцэтгэж судлагааны боловсруулалтыг хийж дуусган тайлан ГХБХБГазарт хүргүүлсэн. Мониторингийн тайлан 9 дүгээр сарын 30-ны ИТХ-аар хэлэлцүүлэн үнэлэлт дүгнэлт гаргуулсан. 10 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд ГЗБГЗЗЕГазрын хяналт шалгалтын баг аймгийн ГХБХБГазарт ирж 19 сумын хэмжээнд 2003-2023 онуудад Засаг даргын захирамжаар олгосон газар олголтонд хяналт шалгалтыг хийсэн.Үүний дагуу хугацаатай үүрэг даалгавар өгсөний дагуу судалгааг гарган өгсөн. Мөн аймгийн Төрийн Аудит 2022-2024 онуудад сумын хэмжээнд Засаг даргын захирамжаар олгосон газарт хяналт шалгалтыг хийхээр хугацаатай албан бичиг ирүүлсэн судалгааг хугацаанд нь гарган өгсөн. Бэлчээр газар тариалан: Намрын ургац хураалтын хувьд төмс 8 га талбайгаас 93,2 тн төмс, хүнсний ногоо 10,5 га талбайгаас 127,3 тн , малын тэжээл 23 га талбайд тарьж 132 тн ногоон тэжээлийг хурааж, ургац хураалтын ажил 95 хувьтай явагдсан байна. |
|
1.2
|
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад тулгамдаж буй асуудал (Эрх зүйн сургалт, сурталчилгаа нотариатын үйл ажиллагааны чиглэлээр тухайн сард хийсэн ажлын тайлан) |
Бэлчээр, газар тариалан: Сумын Засаг даргын 2025 оны 09 дугаар сарын 10-ний өдрийн дугаар А/147 тоот захирамж гарч, сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан гишүүдэд албан байгууллагын дарга, эрхлэгч, багийн Засаг дарга нар, цаг уурч, эрчим хүчний техникч, МЭХЦХЦэгийн байцаагч, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд оролцсон 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Сумын Засаг даргын 08 дугаар сарын 29-ний өдрийн дугаар А/147 тоот захирамжийн хавсралтаар 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын төлөвлөгөөг батлуулж ажиллаж байна.Төлөвлөгөөний дагуу урьдчилсан мэдээгээр малчид өвс хадлан 263.5тн-ыг, гар тэжээл 28тн, хужир шүү 482 тн-ыг тус тус бэлтгэсэн мэдээтэй байна. Малын хөлийн татвараар 10 га талбайд ногоон тэжээл тариалсан. Сумын хэмжээнд 23 га ногоон тэжээл тариалж, 13 га-с 132тн ургац хурааж авсан. |
|
1.3 |
Санаачлан хэрэгжүүлсэн шинэлэг ажил (Эрх зүйн сургалт, сурталчилгаа нотариатын үйл ажиллагааны чиглэлээр санаачилан хэрэгжүүлсэн шинэлэг сургалт, уулзалт хэлэлцүүлэг, өдөрлөг, нөлөөллийн арга хэмжээнүүдийн талаар бичих) |
Өвөрхангай аймгийн баруун бүсийн Нарийнтээл, Хайрхандулаан, Гучин-Ус, Төгрөг, Богд, Баруунбаян-Улаан сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын дунд "Урлаг, спортын өдөрлөг" -ийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдсан. Нарийнтээл сумын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрөх Арвайхээр Баянхонгор чиглэлийн А0302 дугаар замд шатах тослох материал тээвэрлэж явсан авто машин зам тээврийн осолд орж тээвэрлэж явсан шатах тослох материал асгаж орчны хөрсөнд бохирдол үүсгэсэн. Өвөрхангай, Баянхонгор аймгийн онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн, сумын Онцгой комиссын аврах бүлгийн гишүүд галын аюулаас урьдчилан сэргийлж, шатах тослох материалыг шилжүүлэн соруулах, хөрсний бохирдлыг саармагжуулах /бохирдсон хөрсийн хуулж ачих, шинээр шороо асгах ажилд 2025 оны 10 дугаар сарын 22-ноос 10 дугаар сарын 23-ны өдрүүдэд ажиллалаа. Мөн энэ хугацаанд замын хөдөлгөөнийг тухайн хэсэгт түр хааж, хамгаалалт хийх ажилд сумын цагдаагийн албан хаагчид 28 цаг үүрэг гүйцэтгэсэн. Соёлын төв: Соёлын өвийн дугуйланг сурагчдад хичээллүүлж байна. Шарга 1 дүгээр баг, Өндөрхөмөг 3 дугаар багуудын иргэдэд явуулын номын сан ажилуулсан. Эрүүл мэндийн төв: Сар болгон албан хаагчиддаа ёс зүй, халдвар хамгаалал, Өндөр эрсдэлт эмийн сэрэмжлүүлэг, гамшгийн үед үзүүлэх яаралтай тусламж, Угаарын хий, эмийн зохистой хэрэглээ, ахуйн хог хаягдал , усны эрүүл ахуй, авлигын эсрэг хууль гэх мэт сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулсан. |
|
1.4 |
Төлөвлөж буй ажлын жагсаалт. (Эрх зүйн сургалт, сурталчилгаа нотариатын үйл ажиллагааны чиглэлээр дараа сард хийх ажлын төлөвлөлтийг календарчилсан хэлбэрээр тодорхой бичих) |
Соёлын төв: Сумын иргэдийн дунд хөгжөөнт тэмцээн болон үдшийн цэнгүүн зохион байгуулах (2025.11.07 нд) Залуучуудын тоглолт зохион байгуулна. (2025.11.14нд ) Сурагчдад дууны дугуйланг хичээллүүлнэ. (2025.11 сард) Эрүүл мэндийн төв: ХБӨ эрт илрүүлэг, ахмад настны цогц үнэлгээнд хамрагдуулах , гэх мэт сургалт сурталчилгааны ажлыг төлөвлөж ажиллаж байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: Гадна талбайн тоглоомыг байрлуулах, хиймэл зүлэгжүүлэх ажлыг төлөвлөж байна. |