ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 11 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 11 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

 

 

Д/д

Нэг. Сарын ажил  (төрлөөр) Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд

Хэрэгжилт, үр дүн

/0-2000 тэмдэгтэд багтаан/

 

 

 

 

 

 

 

 

 

1.1

Салбарын хүрээнд хийгдсэн ажлын хэрэгжилт, үр дүн (Эрх зүйн сургалт, сурталчилгаа нотариатын үйл ажиллагааны чиглэлээр тухайн сард хийсэн ажлын тайлан)

Нотариатын үйл ажиллагааны чиглэлээр: 2025 оны 11 сард,  Гэрээ-2, гарын үсгийн баталгаа 2, баримт бичиг 9 хүн, итгэмжлэл 1 хүн нийт 9900 төгрөгийг төвлөрүүлсэн байна.

Төсөв санхүү: 11 сард Сум орон нутгийн орлогын төлөвлөгөө 80,167.3 мян.төг гүйцэтгэл нь 54,552.6 төгрөг биелэлт 68 хувьтай байна. Худалдан авах 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулж байна. 2025.11.19 ны байдлаар ОНХСан санхүүжилтээр нийт 525,163.12 мян.төгийн 19 худалдан авах ажиллагааг, мал аж ахуйн албан татварын санхүүжилтээр нийт 151,169.0 мян.төгийн 7 худалдан авах ажиллагааг тус тус санхүүжүүлсэн байна. Цахим дэлгүүрээс худалдан авалт хийгдээгүй байна.

Баянтээг Ерөнхий боловсролын сургууль: Хүүхэд хамгааллын аюулгүй байдлыг хангах үүднээс “БАГШ АЙЛЧЛАЛ, ГАРААС ГАРТ” хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэн. Мөн эцэг эх асран хамгаалагчдын зүгээс хүүхэд хамгааллын тал дээр хамтарч ажиллах нь хамгийн зүйтэй учраас багш нарын зүгээс дараах зөвлөмжүүдийг эцэг эхчүүдэд хүргүүлсэн.

  1. Аюулгүй, эрүүл орчинд амьдруулах
  2. Хүчирхийллээс ангид байлгах
  3. Үр хүүхдээ хөдөлмөрч, шударга зөв иргэн болгон хүмүүжүүлж төлөвшүүлэх
  4.  Бусдад үлгэр дуурайл болохуйц үнэ цэнийг бүтээдэг байх
  5.  Сурч боловсрох эрхээр нь бүрэн хангах

Өвөрхангай аймгийн “ХАН ХӨГШИН” бүсийн сумдын СӨББ-ын албан хаагчдын дунд зохион байгуулагдсан “УРЛАГ, СПОРТЫН ӨДӨРЛӨГ”-ийн туршлага солилцох үйл ажиллагаанд  хамтран оролцов. “ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ БА БОЛОВСРОЛЫН ОРЧИН” сэдэвт сургалтыг багш ажилчдад зориулан зохион байгуулсан. Байгууллагын бодлого төлөвлөгөөнд хүний эрхийн асуудлыг тусган ажиллаж байна.. Хүүхэд хамгааллын бодлого аюулгүй орчныг бүрдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ажилтан, сурагчийн эрхийг зөрчих дарамт гадуурхал үүсгэх нөхцөлд хяналт тавьж урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргасан. Эцэг эх олон нийтийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг уулзалтыг 1 удаа  зохион байгуулан ажилласан.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: Төрийн албаны зөвлөлийн “7:4:10” цахим сургалтад оролцож “Төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, Хувь хүний соёл, байгууллагын хөгжил, Бодол эрүүл бол бие эрүүл,  талаар мэдлэгээ нэмэгдүүлэв. “Хан хөгшин” бүсийн спортын 4 төрөлт тэмцээнд гар бөмбөгийн төрөлд 2-р байр, теннис 2-р байр, яг түүн шиг 3-р байр тус тус эзэлж амжилттай оролцсон.

Манай цэцэрлэг долоо хоног бүрийн 4 дэх өдрийг “Үлгэрийн цаг” болгон тэмдэглэж байна. Энэхүү үйл ажиллагааг зохиолд суурилсан арга зүйгээр хэрэгжүүлэн, хүүхдүүдийн уран сэтгэмж, ярианы чадвар, дүрслэн бодох сэтгэлгээг хөгжүүлэж байна. Багш нар төрөл бүрийн хэрэглэгдэхүүн, дүрслэл, хүүхэлдэйн театрын арга зүйг ашиглан үлгэрийг амилуулж, хүүхдүүдийг идэвхтэй оролцуулан, сэтгэн бодох чадварыг нь дэмждэг юм.  Жил бүр уламжлал болгон явагддаг эцэг эх, асран хамгаалагчийн дунд гар бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Үүнд:

Эрэгтэй баг:

  • 1-р байр Дунд бүлэг
  • 2-р байр Бага бүлэг
  • 3-р байр Бэлтгэл “А” бүлэг

Эмэгтэй баг:

  • 1-р байр Ахлах бүлэг
  • 2-р байр Бага бүлэг
  • 3-р байр Дунд бүлэг тус тус эзэлж амжилттай оролцов.

Бүлгүүдийн нээлттэй үйл ажиллагаа дээр эрхлэгч, арга зүйч, багш нар сууж нээлттэй хэлэлцүүлэг хийв. Үйл ажиллагааг багш нар шинэлэг, уран сэтгэмжтэй, хүүхдүүдийн оролцоог идэвхжүүлсэн, сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулсан. Эцэг эх, асран хамгаалагчдын уулзалт зөвлөгөөнөө хийж нийт 18 эцэг эх асран хамгаалагч хамрагдан гурвалсан гэрээ, сүү хөтөлбөр болоод бусад асуудлыг хэлэлцсэн. Мөн эцэг эхчүүдэд “Ном уншихын ач тус”, “Шүд арчлах” зөвлөмжүүдийг гарын авлага хэлбэрээр тараан ажилласан. Бүлгийн сургалтын орчинг сайжруулах ажлын хүрээнд “Нэг ном эрхэм үйлс” аяныг зохион байгуулж бүлгийн Номын төв, ёс заншилын булан зэргийг хүүхэд сурч хөгжих таатайгаар тохижуулсан. Бүлэгт шинээр хүүхэд хамгаалллын буланг байгуулан хүүхдүүдэд эрсдэлт нөхцөлд өөрийгөө хамгаалах сургалтуудыг зохион байгуулсан.

Ерөнхий боловсролын сургууль: Хайрхандулаан сумын ЕБС-иас багш солилцоогоор ажиллаж байгаа багш нартай хамтран бага ангийн заах аргын нэгдэл болон мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагааг танилцуулан туршлага солилцлоо. Тус үйл ажиллагааг сурагчдын сурлага, хүмүүжил төлөвшил, бие даан хөгжих боломж, багшийн заах арга, ур чадвар, ажлын байрандаа хөгжих боломж зэрэг чиглэлээр ярилцлага өрнүүллээ. Хайрхандулаан сумын ЕБС-ийн бага боловсролын багш

Н.Амсалмаа 5а ангид математикийн хичээлээр “Ижил биш хуваарьтай бутархайг жиших” ээлжит хичээлийг, багш М.Гантуул 3б ангид монгол хэл хичээлээр “Ь тэмдэг үсэг И болох дүрэм” ээлжит хичээлийг зохион байгуулж заах арга, ур чадварын туршлагаасаа хуваалцлаа. ЕБС-ийн сурах бичиг, сурдаггүй хүүхдийн тайлан, ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тайлан, хөгжлийн бэрхшээлтэй ажилчдын бүртгэлийн тайлангуудыг гаргаж нэгтгэж илгээлээ.

Багшийн мэргэжлийн хөгжлийн төрөлжсөн сургалтад 20 багшийн бүртгэлийг хийж багш нар сургалтандаа хамрагдаж эхлээд байна. Энх тайваны боловсролын сургалтад хамрагдан 2 багшийн хичээлд сууж зөвлөгөө өглөө. Хайрхандулаан сумын ЕБС-тай хамтран багш сурагч солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгууллаа. Тус сумаас 2 багш 3 сурагч солилцоонд хамрагдаж хамтран ажиллалаа. Багш сурагч солилцооны үеэр багшийн хичээлд суух, хичээл заах, AI -ийн сургалт хийж, туршлагуудаа солилцохоос гадна нөхөрсөг гар бөмбөг, хөгжөөнт буухиа, танилцах үдэшлэг зэрэг үйл ажиллагаануудыг  зохион байгууллаа.  Төрөлжсөн олимпиадын 1-ийн давааг сургууль дээрээ зохион байгуулж 2-ын даваанд оролцох багш сурагчдыг тодруулан олимпиадын бэлтгэлийг   эхэллүүллээ.  Сурагчдын авъяас чадварыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор 2025-2026 оны хичээлийн жилийн хичээлээс гадуурх үйл ажиллагааны нээлтийг зохион байгуулан ажиллалаа. Тухайн жилд хөгжүүлэх чиглэлийн 5 сургалт Үүнд:  Гар урлал, электрон дизайн, өв соёл, гар бөмбөг, сагсан бөмбөгийн секц дугуйлан, хүүхдийн өөрөө удирдлагын 6 бүлгэм үйл ажиллагаагаа явуулахаар чиглүүлэгч, удирдагч багш нартай сургуулийн захиргаанаас гэрээ хийлээ. Хичээлээс гадуурх үйл ажиллагааны нээлтэд зориулан 11а ангийн сурагчидтай хамтран 6-12-р ангийн сурагчдын дунд волейболын тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнийг сумын ИТХ-ын төлөөлөгч, бага ангийн нэг багш 100.000 төгрөгөөр ивээн тэтгэсэн. Мөн 09-р сард зохион байгуулагдсан “Хүүхдээ сонсох өдөр”-өөс гарсан саналыг үндэслэн “Оюунлаг эрдэм” ХӨУБ-тай хамтран жилийн ажлын төлөвлөгөө гарган, хичээлээс гадуурх үйл ажиллагааг академик сургалттай хослуулан, танхимын мэдлэгийг бататгах зорилгоор үндэсний бичгийн хичээлээр “Тэнгэрийн бичиг” уралдаан, “Бид мартах учиргүй” түүхийн хичээлээр АСТ тэмцээнүүдийг тус тус зохион байгуулан ажиллаж байна. Нарийнтээл, Хайрхандулаан сумдын ЕБС-ийн сурагчдын хамтын суралцахуй дор “Mini youth power Khairkhandulaan and Nariinteel” байгальд ээлтэй сурагчдын чуулганы 11-р сарын 14, 15-ны өдрүүдэд сумын ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа. Чуулганд Нарийнтээл сумын ЕБС-ийн 8-12-р ангийн 37 сурагч, 3 нийгмийн ажилтан, Хайрхандулаан сумын ЕБС-ийн 8-12-р ангийн 36 сурагч, тус сумын 2 нийгмийн ажилтан нийт 78 хүн оролцсон. Чуулганыг зохион байгуулахад сумын ЗДТГ-аас 500.000 төгрөгний дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан.  Тус чуулганы гол зорилго нь хүүхэд, өсвөр үеийнхэнд Монголын түүх, өв соёл уламжлалыг сонирхолтой арга хэмжээ, багийн ажиллагаагаар дамжуулан сурталчлах, хүүхэд залуусын тэгш оролцоог нэмэгдүүлэн хангаж, байгаль орчноо хайрлан хамгаалах чадварыг олгох, цаашлаад шийдвэр гаргалтад сурагчдын оролцоог нэмэгдүүлэх юм. Сурагчид 8 багт хуваагдан 8 сэдвийн дагуу өөрс өөрсдийн байр сууринаас шийдэл боловсруулан мэтгэлцэх хэлбэрээр явагдаж, хамгийн оновчтой шийдэл боловсруулсан багийг шалгаруулан ажилласан. Мөн уг чуулганаас гарсан санал, шийдэл бүрээр тунхаг бичиг боловсруулан хоёр сумын Засаг дарга нарт өргөн барьсан. Бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургуулийн хүүхэд хамгааллын багаас 1-5-р ангийн сурагчдын дунд “Би хэлнэ” дууны нөлөөллийн ажлыг зохион байгууллаа. Нөлөөллийн ажилд бага ангийн 8 бүлгээс 4 бүлэг оролцож бүтээлээ ирүүлснээс шагналт 3 байрыг шалгарууллаа. “Би хэлнэ” дууны уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг бүтээлч байдал, АУБ сурагчдадаа дууны утга санааг тайлбарлан таниулсан байдал, сурагчдын бүрэн хамрагдсан байдал зэргээр дүгнэсэн бөгөөд сургуулийн хүүхэд хамгааллын зардлаас 280.000 төгрөгөөр урамшуулсан. Мөн уг ажлын хүрээнд 1-5-р ангийн сурагчдын дунд “Хүчирхийлэлгүй гэр бүл”, “Хүүхдийг хайрлая хамгаалъя”, “Хүүхдийн аюулгүй байдал, томчуудын хариуцлага” зэрэг сэдвээр гар зургийн уралдаан зарласан бөгөөд уралдаанд нийт 41 бүтээл ирүүлж мөн шагналт 3 байрыг шалгарууллаа. Шалгарсан 3 байрыг нийт 100.000төгрөгөөр шагнаж урамшууллаа.

ЕБС-ийн сурагчдын их завсарлагааны цагийг үр бүтээл, ашигтай өнгөрүүлэх, эрүүл мэнд, дасгал хөдөлгөөнийг дэмжих зорилгоор завсарлагааны бүжгийг хэвшүүлэн ажиллаж байна.

Аймгийн ХГБХХГ-ын дарга, БШУГ-ын даргын хамтарсан удирдамжийн хүрээнд 2025 оны 11-р сарын 17-ны өдөр 7 хүний бүрэлдэхүүнтэй “Явуулын сэтгэлзүйн үйлчилгээ” зохион байгуулах ажлын хэсэг ирж ажиллалаа. Ганцаарчилсан сэтгэлзүйн үйлчилгээнд 13 сурагч, бүлгийн уулзалтад дунд ангийн 4 бүлгийн 75 сурагчийг тус тус хамруулан ажиллалаа. Мөн аймгийн БШУГ-ийн мэргэжилтан Б.Сүрэнхорлоо, ХГБХХГ-ын мэргэжилтэн Ц.Цэрэнлхам нар дотуур байрын үйл ажиллагаа, мөн сургуулийн нийгмийн ажилтны үйл ажиллагаатай танилцан зөвлөн туслах үйл ажиллагаа зохион байгууллаа.

Эрүүл мэндийн төв:  2025 оны 10-р сард нийт 54 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 6 , ойрын алс 5, ойрын дуудлага 43 үүнээс зам тээврийн ослын дуудлага 8, дуудлаганд их эмч нар явж тусламж үзүүллээ. Амбулаториор анхан 67, давтан 101 урьдчилан сэргийлэх 473 идэвхитэй хяналт 130 гэрийн эргэлт 5 хүнд үзлэг хийж үйлчилсэн. Стацианорит 26 хүн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, эрүүл амьдралын хэв маяг мэдлэг дадалтай болсон байна. 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай  хүнийг илгээсэн.

Хоног болоогүй нас баралт-0

Оношийн зөрүү гараагүй

Эмнэлгийн дотоод халдвар гараагүй

Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй

Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.

0-3 насны 58 хүүхэд жинлэсэн. Товлолт вакцинжуулалтад 20 хүүхэд УГУ нөхөн дархлаажуулалтаар 8, сахуу татран 48 хүүхэд хамрагдсан. Урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгнө ажиллаж байна. 

ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд Улирлын чанартай  халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, Улаанбурхан, сүрьеэ өвчин, зөв зохистой хүнсний бүтээгдэхүүн, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, угаарын хийн хордлого, эмийн зохистой хэрэглээ, Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, янжуур тамхи болон электрон тамхины хор нөлөө,түлэгдэлтийн үед үзүүлэх анхны тусламжийн    талаар  зөвлөмжийг  хүргэж байна.

ЭМТ-ийн цахим орчинд Улаанбурхан, сүрьеэ, хүнсний аюулгүй байдал, зөв сонголт эрүүл ирээдүй, амьсгалын замын халдварт өвчний  талаарх мэдээлэл  хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 54 хандалтын тоо- 430 видео бичлэгийн хагдалтын тоо-4.5к байна

Хэвтэн эмчлүүлэгчдэд Зөв зохистой хооллолт-Тараглалт гэж юу вэ

Өглөөний цай уухын ач тус

Эмийн зохистой хэрэглээ

Угаарын хийн хордлого

Тарваган тахал

Улаанбурхан сэдвүүдийн хүрээнд сургалт хийсэн.

Соёлын төв: Хайрхандулаан суманд зохион байгуулагдсан “Алтан зул”  хүүхдийн дууны наадамд оролцов. Ерөнхий боловсролын сургуулийн 7б ангийн сурагч дунд насны ангилалд Тэргүүн байр эзлэв. Нийт 3 сурагч оролцов. Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдын “Сурагч насны аялгуу” тоглолт зохион байгуулагдав. Нийт 35 сурагч, 10 эцэг эх оролцов. “Бужигнуулна хоёулаа” тоглолт сумын соёлын төвд болж Нийт 67 хүн үзэв. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад дээрэлхэлтээс сэргийлэх хүүхдийн насны  "Story" киног соёлын төвд үзүүлсэн. Нийт 50 хүүхэд үзэв.

“АВЛИГЫГ ТЭВЧЬЕ, СЭРГИЙЛЬЕ” аянд нэгдэж байгууллагын албан хаагчид авлигаас сэргийлсэн уриалга дэвшүүлэн видео бэлтгэн байгууллагын пэйж хуудсаараа иргэд олон нийтэд түгээн дэлгэрүүлэв. Нийт 556 хүн үзсэн. (цахим) “Авлигын эсрэг хууль” сэдвээр байгууллагын албан хаагчдад номын санч-мэдээллийн ажилтан сургалт явуулав. Сургалтанд байгууллагын 5 албан хаагч хамрагдав. “Мөнгөн аргай” шагайн холбоотой хамтран шагайн харваа тэмцээн зохион байгуулж ажилласан. Хайрхандулаан бололн Нарийнтээл сумдын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Хүүхдийн чуулган” болов. Нийт 76 хүүхэд оролцов. “Соёлын тухай хууль” сэдвээр байгууллагын албан хаагчдад номын санч-мэдээллийн ажилтан сургалт явуулж сургалтанд байгууллагын 5 албан хаагч хамрагдав. Мөн Өвөрхангай аймгийн Хөгжимт драммын театрын дэргэдэх өсвөрийн морин хуурын чуулгын “Монгол аялгуу” тоглолт зохион байгуулагдаж.  Нийт 98 хүүхэд, 68 иргэд, төрийн албан хаагчид нийт 166 хүн хамрагдлаа.

Байгаль орчин: Бүх нийтийг хамарсан их цэвэрлэгээг хийж гүйцэтгэсэн. Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ойр орчны талбайн хог хаягдлыг цэвэрлэж, айл өрхүүд, иргэд гудамж хорооллын хог хаягдлыг цэвэрлэсэн. Мөн золбин нохой устгах ажил хийгдэж Цагаан-овоо 4 дүгээр багт 48 ширхэг нохой устгасан байна.  Мөн айл өрхүүдээр явж нохойгоо уяатай байлгах талаар мэдэгдэл тарааж, айл өрхийн цахилгаан болон галын  аюулгүй байдлыг шалгаж иргэдэдэ мэдээлэл өгсөн. “Мөрөн майнинг” ХХК-ны техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хүлээн авах ажлын хэсэг аймгийн Байгаль орчны газраас ирж тухайн нөхөн сэргээсэн 23 га газрыг хүлээн авах ажлын хэсэгт ажиллаж техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хүлээн авсан.

Газар зохион байгуулалт: 2025 оны  11 сарын  байдлаар нийт 4 иргэний өргөдөл хүсэлт ирсэнг Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлсэн. 2025 онд газрын төлбөр 114 сая төгрөгийн төлөвлөгөөтэй  газрын төлбөрийн ноогдуулалтыг бүрэн үүсгэж газрын төлбөр 11 сарын байдлаар 115532279.00 төгрөг орсон байна. Мөн 2026 онд Иргэнд шинээр өмчлүүлэх газрын төлөлвлөгөөг боловсруулан ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулхаар дүгнэлтийг гаргуулсан. Мөн аймгийн Төрийн Аудит  2022-2024 онуудад сумын хэмжээнд Засаг даргын захирамжаар олгосон газарт хяналт шалгалтыг хийж байгаа судалгааны дагуу шаардлагатай материалыг гарган өгсөн. 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг 20-ний дотор хугацаанд нь  гарган ГХБХБГазарт хүргүүлсэн.

 

1.2

 

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад тулгамдаж буй асуудал (Эрх зүйн сургалт, сурталчилгаа нотариатын үйл ажиллагааны чиглэлээр тухайн сард хийсэн ажлын тайлан)

Баянтээг ЕБС: Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд нэн тэргүүнд эцэг эх, асран хамгаалагчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын хариуцлага оролцоо маш чухал учраас “ХҮҮХЭД БИДНИЙ ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ” уриан дор хамтран ажиллаж байна. Энэ ч утгаараа хүүхдүүд ямар нэгэн эрсдэлд өртөөгүй байна.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: Өвөрхангай аймаг дахь шүүхүүдийн бүтэц зохион байгуулалт багш ажилчид  хамрагдаж  мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлсэн.

 

1.3

Санаачлан хэрэгжүүлсэн шинэлэг ажил (Эрх зүйн сургалт, сурталчилгаа нотариатын үйл ажиллагааны чиглэлээр санаачилан хэрэгжүүлсэн шинэлэг сургалт, уулзалт хэлэлцүүлэг, өдөрлөг, нөлөөллийн арга хэмжээнүүдийн талаар бичих)

Мал аж ахуй эргэлтийг нэмэгдүүлэх төсөл"-ийн хүрээнд Эрүүл сүрэгтэн хөтөлбөрт хамрагдсан малчид гэрчилгээгээ гардуан авсан.

Төрийн албан хаагчдад зориулсан шинэ орон сууцны барилга ашиглалтанд орууллаа. Тус орон сууц нь сум орон нутагт ирж ажиллаж байгаа 5 төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. Мөн “Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг Сумын Засаг даргын ивээл дор зохион байгуулж 29 сурагч оролцлоо. Залуучуудад түүх, соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшихийг чухалчиллаа. Ёслолд 16 нас хүрч байгаа шинэ залуу үеийн төлөөлөл сурагчид оролцож нэгэн дор андгайгаа өргөж, Батламж, дурсгалын зүйлсийг гардуулж ажилласан.

Авлигыг тэвчье, сэргийлье аяны хүрээнд Засаг даргын Тамгын газраас 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд “Авлигагүй нийгмийг хамтдаа бүтээе” сэдэвт гар зургийн уралдаан, 9-12 дугаар ангийн сурагчдын дунд “Авлигын хор хөнөөл таны бодлоор” эссэ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа. Нийт 14 эссэ, 10ш гар зураг ирсэнээс тус бүр эхний 3  байрыг шалгаруулж шагнаж урамшууллаа. Мөн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд Авлигын эсрэг хуулиар сургалт зохион байгуулж багийн ажил хийлгэж 18 сурагч хамрагдсан.

ЗДТГ-ын албан хаагчид тус аянд нэгдэж авлигын эсрэг уриалга үг дэвшүүлсэн богино хэмжээний видео бичлэг бэлтгэн албан ёсны пэйж хуудсаараа иргэдэд түгээж ажилласан. Хандалтын тоо лайк- 73, шэйр- 7, хандалт- 1.3к

Эрүүл мэндийн төв: Сар болгон албан хаагчдадаа ёс зүйн, халдвар хамгаалал, Өндөр эрсдэлт эмийн сэрэмжлүүлэг, гамшгийн үед үзүүлэх яаралтай тусламж, Угаарын хий, эмийн зохистой хэрэглээ, ахуйн хог хаягдал , усны эрүүл ахуй, авлигын  эсрэг хууль гэх мэт сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулсан.

 

1.4

Төлөвлөж буй ажлын жагсаалт.

(Эрх зүйн сургалт, сурталчилгаа нотариатын үйл ажиллагааны чиглэлээр дараа сард хийх ажлын төлөвлөлтийг календарчилсан хэлбэрээр тодорхой бичих)

Эрүүл мэндийн төв: ХБӨ эрт илрүүлэг, ахмад настны цогц үнэлгээнд хамрагдуулах  гэх мэт сургалт сурталчилгааны ажлыг төлөвлөж ажиллаж байна.

Баянтээг ЕБС:  Улирал бүр багийн захиргаанаас эзэнгүй нохдыг устгах ажлыг зохион байгуулдаг ба айл өрхөд тэжээвэр нохойтой бол хараа хяналтыг сулруулахгүй байх тухайд сануулга өгч ажиллах. Сургуулийн сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах.