2025 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Нарийнтээл сумын ЕБС, Хайрхандулаан сумын ЕБС-тай хамтран “Байгальд ээлтэй сурагчдын чуулган”-ыг амжилттай зохион байгууллаа.
Чуулганы нээлтэд сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцож үг хэлэв.
Чуулганд Нарийнтээл, Хайрхандулаан сумын ЕБС-ийн 8-12 дугаар ангийн 79 сурагч оролцсон бөгөөд чиглүүлэгч 15 хүүхэд, 8 багийн 8 сурагч оролцож өөрсдийн сонгосон сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг зохион байгуулж, бусад багийн асуусан асуултад хариулт өгч харилцан мэдээлэл солилцож ажиллалаа.
Мөн нөхөрсөг уулзалт, танилцах үйл ажиллагааг зохион байгуулж волейлболын холимог багийн тэмцээнд 8 баг өрсөлдөж, эхний 3 байрыг эзлүүлж шагнаж урамшуулсан.
Нарийнтээл, Хайрхандулаан сумын удирдлагуудад чуулганаас гарсан саналыг нэгтгэж хүргэх, тунхаг бичиг өргөн барихаар тогтов.
“MINI YOUTH POWER" БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ СУРАГЧДЫН ЧУУЛГАН зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажилласан Нарийнтээл сумын ЗДТГ, ИТХ, ЕБС, Хайрхандулаан сумын ИТХ, ЗДТГ, ЕБС, ивээн тэтгэгч нарт гүн талархал илэрхийлье