“ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

 

“Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг Сумын Засаг даргын ивээл дор зохион байгуулж 29 сурагч оролцлоо.

Сумын ИТХ-ын дарга Д.Данаасүрэн, Засаг дарга С.Цогтбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ичинноров нар 16 нас хүрч, иргэний андгай өргөж буй залуучуудад хандан үг хэлэв. Залуучуудад түүх, соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшихийг чухалчиллаа.

Ёслолд 16 нас хүрч байгаа шинэ залуу үеийн төлөөлөл сурагчид оролцож нэгэн дор андгайгаа өргөж, Батламж, дурсгалын зүйлсийг гардан авлаа