Хүүхдийн санал, бодлыг сонсох тэдэнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, хүүхдийн оролцоог дэмжих, шийдвэр гаргах үйл ажиллагаанд тэдний дуу хоолой үзэл бодлыг тусгах зорилгоор “Хүүхдээ сонсох өдөр”-ийг зохион байгуулж 70 гаруй сурагч оролцсон.
Тус үйл ажиллагаанд сумын Засаг дарга биечлэн оролцож хүүхдүүдийн өмнө тулгарч буй асуудалд анхаарч, харилцан ярилцаж, асуулт бүрт хариултыг өгч ажиллав.
Үйл ажиллагаанд оролцогч сурагчдаас гарсан санал:
1. Нохой устгалыг зохион байгуулах,
2. Хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдаалдаг хүнсий дэлгүүрүүдэд хяналт тавих
3. Сумын гудамж, нийтийн эзэмшлийн талбай, гол, зам дагуу хог хаягдал их байна, үүнийг иргэдийн оролцоотой цэвэрлэж хэвшүүлэх, иргэдтэй ярилцаж өдөрлөг зохион байгуулах, орчны бохирдол, өнгө үзэмжийг сайжруулах
4. Мэргэжлийн багш дутмаг байгаагаас олимпиад, ЭЕШ өгөхөд бэрхшээлтэй байна.
5. Дотуур байрны хатуу зөөлөн эдлэлийг шинэчлэх