ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ШИНЭ ОРОН СУУЦНЫ БАРИЛГА АШИГЛАЛТАНД ОРЛОО
Монгол Улсын Засгийн газар, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Төрийн албан хаагчийн орон сууцны нээлтэнд сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Арцат Тахилгат Хайрхан ХХК-ны гүйцэтгэх захирал нар оролцож шинэ байрны түлхүүр гардуулах ёслолын үйл ажиллагаа амжилттай боллоо.
Тус орон сууц нь сум орон нутагт ирж ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.