АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГИЙН УРЬДЧИЛСАН ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ
Төсөвт байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын урьдчилсан үзлэг
Сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр 10-ны өдрийн Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын 2025 оны Улсын үзлэгийн комиссын бүрэлдэхүүнийг байгуулах тухай А/144 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийх, зөвлөн туслах ажлын хэсэг 09 дүгээр сарын 16-19-ны өдрүүдэд ажиллалаа.
Тус ажлын хэсэгт:
Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ичинноров
Хууль, эрх зүй дотоод ажил хариуцсан мэргэжилтэн С.Баасандулам
Нийгмийн бодлогын мэргэжилтэн Ц.Сайнбилэг
Засаг даргын Тамгын газрын Архив, бичиг хэргийн ажилтан Ч.Оюунзул нар ажиллаж, холбогдох мэргэжилтэн, албан хаагч нарт арга зүйн зөвлөгөө өгч зөвлөн туслаж ажиллаа.

