УРЛАГ, СПОРТЫН ӨДӨРЛӨГ

Өвөрхангай аймгийн баруун бүсийн Нарийнтээл, Хайрхандулаан, Гучин-Ус, Төгрөг, Богд, Баруунбаян-Улаан сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын дунд "Урлаг, спортын өдөрлөг" -ийн арга хэмжээ амжилттай зохион байгууллагдлаа.

Тус арга хэмжээний хүрээнд сум орон нутгийн үйл ажиллагаатай танилцаж, сургалт мэдээлэл авах, туршлага солилцох, танилцах, авьяас чадвараараа уралдах, урлаг гоо зүйн мэдрэмж авах, нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор "Урлагийн 5 төрөл, "Спортын 5 төрөлт тэмцээн Нарийнтээл суманд 2025 оны 10 дугаар сарын 17,18-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллагдлаа.

Нарийнтээл сумын Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, цагдаагийн албан хаагчид дараах төрөлд амжилттай оролцлоо.

Гоцлол бүжиг 1-р байр

Гоцлол дууны төрөлд 2-р байр

3х3 сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй баг 1-р байр

3х3 сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг 1-р байр

Дартс хосын төрөлд 1-р байр

100 буудалт даамны эрэгтэй төрөлд 2-р байр

Олс таталт 3-р байр тус тус байр эзэлж амжилт гаргалаа. Тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр Нарийнтээл сум "Тэргүүн" байр, Баруунбаян-Улаан сум "Дэд" байр, Богд сум "Гутгаар" байр тус тус эзэллээ.