НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 09 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН
Д/д |
Нэг. Сарын ажил (төрлөөр) Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд |
Хэрэгжилт, үр дүн /0-2000 тэмдэгтэд багтаан/ |
1.1 |
Салбарын хүрээнд хийгдсэн ажлын хэрэгжилт, үр дүн (Эрх зүйн сургалт, сурталчилгаа нотариатын үйл ажиллагааны чиглэлээр тухайн сард хийсэн ажлын тайлан) |
Нотариатын үйл ажиллагааны чиглэлээр: 2025 оны 09 сард, Гэрээ-3, Итгэмжлэл-2, гарын үсгийн баталгаа-1, баримт бичиг-2 нийт 8 үйлчилгээ үзүүлж, тэмдэгтийн хураамж 10250 төгрөгийг төлөврүүлсэн байна Төсөв санхүү: 9 сард Сум орон нутгийн орлогын төлөвлөгөө 79,329.9 мян.төг гүйцэтгэл нь 17,759.8 төгрөг биелэлт 22.4 хувьтай хэрэгжиж байна. Баянтээг Ерөнхий боловсролын сургууль: 9 сарын 1 нд нээлтийн үйл ажиллагааг явуулж уламжлан болгон явуулдаг Тоомойн Долгор агсны нэрэмжит “БИД ЧАДНА ” тэмцээн амжилттай зохион байгуулсан. “Номын сан-Хөгжлийн орчин” аяны хүрээнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ном унших, номтой нөхөрлөх дадалд сургах зорилгоор их завсарлагаанаар зөөврийн номын сан ажиллуулж байна. Үе тэнгийнхний дээрэлхэлтийг таслан зогсоох аян өрнүүлж сурагчдад өдөр бүр мэдээлэл өгч байна. Өвөрхангай аймгийн хэмжээнд зохион явуулсан “Ирээдүйн инженерүүд” уралдаанд багш Т.Гүнсмаа,С.Пүрэвдолгор нар туршлага солилцох, бусад сургуулиудын “STEM” хэрэглэгдэхүүнийг хэрхэн сургалтандаа ашиглаж байгааг үзэж сонирхож туршлагаас нь судалж ирсэн. Монгол Улсын Ерөнхий сайдын “ ИЛГЭЭЛТ ЗАХИАДАЛ”-ыг багш, сурагчдаа гардуулж уншиж танилцуулж ажилласан. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: Үндсэн бүлэгт 115 хүүхдийг хүлээн авч хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжсэн сургалтын хөтөлбөрийн дагуу хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Сургалт үйл ажиллагааг тогтмол явуулж, хүүхэд нэг бүрийг хөгжлийг дэмжиж үлгэр, хөгжимт хөдөлгөөн, дуу, шүлгийг бүлгийн хүүхдүүддээ зааж сургаж байна. Бүх бүлгийн багш, багшийн туслахууд өсөлт хөгжлийн судалгаа авсан. Дунд, Ахлах, Бэлтгэл бүлгүүд экскурс аялалаар хүлэмжтэй танилцсан. Хүүхдийн хөдөлмөр: навч түүсэн, ааруул хийсэн. Багшийн хөгжлийн сургалтанд цаг тухай бүрд нь хамрагдсан. 1.Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл 2.Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга 3.Аймгийн засаг дарга төрийн албан хаагч нартай уулзалт хийсэн. Ангийн групп дээрээ эцэг эхтэйгээ байнгын холбоотой ажиллаж байна. Бүлгийн хүүхдийн дархлааг дэмжих зорилгоор бүлгийн хүүхдүүдээ витаминжуулж байна. Мөн шар тосоор хөлийн улыг иллэг хийж массажлаж байна. Бүлгийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигдийн хурлыг хийж өдөр тутмын болон цаг үеийн мэдээ, хүүхдийн ахицын талаар танилцуулсан. Бүлгийн хүүхдүүдийг зөв зохистой, соёлтой хооллох тал дээр анхаарч ширээнд зөв сууж хооллох, халбага, сэрээг зөв хэрэглэх, хоолоо сайн зажилж идэхийг өдөр бүрийн хооллолтод анхаарч ажиллаж байна. Хүүхэд ээлтэй сургалтын орчинг бүрдүүлэн сургалт хөгжлийн үйл ажиллагааг явуулж байна. Эрүүл мэндийн чиглэлээр эцэг эхчүүддээ мэдээ мэдээллийг тогтмол өгч ажиллаж байна. Төрөл бүрийн үрлэн витаминыг хуваарийн дагуу бүлгийн хүүхдүүдэд өгч дархлааг нь дэмжин ажиллаж байна. Ариутгал, цэвэрлэгээ, агааржуулалтыг тухай бүр нь чанартай хийж гүйцэтгэж ирсэн. Зөөлөн эдлэлийг 14 хоногт 1 удаа салхинд гаргаж ажилласан. Цагаан хэрэглэлийг 14 хоногт 1 удаа угаалагт өгч, ариутгуулсан. Мөн гарын алчуурыг 5 хоногт ариутгуулж ажиллаж байна. Эрүүл мэндийн төв: 2025 оны 09-р сард нийт 47 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилж ажилласан. Алсын алс дуудлага 5 , ойрын алс 4, ойрын дуудлага 38 үүнээс зам тээврийн ослын дуудлага 2, дуудлаганд их эмч нар явж тусламж үзүүллээ. Амбулаториор анхан 117, давтан 57 урьдчилан сэргийлэх 107 идэвхитэй хяналт 50 гэрийн эргэлт 4 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 26 хүн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, эрүүл амьдралын хэв маяг мэдлэг дадалтай болсон байна. 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай хүнийг илгээсэн. Хоног болоогүй нас баралт-0 Оношийн зөрүү гараагүй Эмнэлгийн дотоод халдвар гараагүй Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна. 0-3 насны 58 хүүхэд жинлэсэн. Жирэмсний хяналтад нийт-12 эмэгтэй байна. 09-р сард шинээр эхний 0-3 сартай хяналтад орсон жирэмсэн эмэгтэй байхгүй. Товлолт вакцинжуулалтад 31 хүүхэд УГУ нөхөн дархлаажуулалтаар 29 хүүхэд хамрагдсан. Урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгч ажиллаж байна. ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд Улирлын чанартай халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, Улаанбурхан, сүрьеэ өвчин, зөв зохистой хүнсний бүтээгдэхүүн, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, угаарын хийн хордлого, эмийн зохистой хэрэглээ, Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, янжуур тамхи болон электрон тамхины хор нөлөө,түлэгдэлтийн үед үзүүлэх анхны тусламжийн талаар зөвлөмжийг хүргэж байна. ЭМТ-ийн цахим орчинд Улаанбурхан, сүрьеэ, хүнсний аюулгүй байдал, зөв сонголт эрүүл ирээдүй, амьсгалын замын халдварт өвчний талаарх мэдээлэл хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 67 хандалтын тоо- 557 видео бичлэгийн хагдалтын тоо-5.5к байна. Нийтийн биеийн тамир: 2025-2026 оны Шинэ хичээлийн жилийн нээлтэнд зориулан "Аваргын шанадас" бөхийн холбооноос ЕБС- ын сурагчдын дунд 4 насны ангиллаар үндэсний бөхийн барилдааныг амжилттай зохион байгуулдаж шалгарсан бөхчүүдийг хундан цагаан хургаар шагнаж урамшуулсан. Улсын бүртгэл: Төрөлт-2, овог нэр өөрчлөлт-1, шинэчилсэн бүртгэл-7, лавлагаа-7, иргэний үнэмлэх олголт-2, газрын гэрчилгээ олголт-3, хуулийн этгээдийн бүртгэл-1 тус үйлчилгээ үзүүлсэн байна. Нийгмийн бодлого: Аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн 2 мэргэжилтэн, сургагч багш Ж.Наранцэцэг нар ирж “Бага насны хүүхдийн цогц хөгжил” чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчдыг чадавхжуулах сургалтыг сумын ЗДТГ, СӨББ-тай хамтран зохион байгуулсан. Тус сургалтаар “Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх хууль эрх зүйн үндэслэл, Бага насны хүүхдэд гэр бүл, асран хамгаалагчийн дэмжлэг, Бага насны хүүхдийн эрүүл мэнд, Ном уншиж өгөх аргаар хүүхдийн оюуны хөгжлийг дэмжих нь, Бага насны хүүхдийн зохистой хоол тэжээл, Хүүхдийг хүмүүжүүлэн сургасан Монгол өв, соёл, Бага насны хүүхдийн хамгаалал зэрэг сэдвээр сургалтыг зохион байгуулсан. Сургалтанд 59 эцэг эх, асран хамгаалагч оролцож мэдлэгээ дээшлүүлсэн. Газар зохион байгуулалт: 2025 оны 09 сарын байдлаар нийт 27 иргэнээс цахим болон цаасан хэлбэрээр өргөдөл хүсэлт ирсэнг засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн. 3 иргэний газрыг үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлэн гэрчилгээ олгосон. 2025 онд газрын төлбөр дугаар сарын байдлаар 114 сая төгрөгийн төлөвлөгөөтэй газрын төлбөрийн ноогдуулалтыг бүрэн үүсгэж газрын төлбөр 9 сарын байдлаар 107608893.0 төгрөг орсон байна. 8 дугаар сарын эхний арав хоногт бэлчээрийн мониторингийн судалдаанд явж судалгааг бүрэн гүйцэтгэж судлагааны боловсруулалтыг хийж байна. Мониторингийн тайлан 30-ны ИТХ-аар хэлэлцүүлэн үнлэлт дүгнэлт гаргуулна. Баянтээг 2 дугаар багийн Шагзын тал, тал булагт Баруун баян-Улаан сум болон Хайрхандулаан сумаас нүүдэллэн ирж буусан 16 айл өрхөд Засаг даргын захирамжаар байгууллагдсан ажлын хэсэг явж нүүх бэлчээр чөлөөлөх албан мэдэгдэл хүргүүлсэн. Цагаан-Овоо 4 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлаар газрын тухай хууль болон egazar.gov.mn сайтын талаар мэдээллийг иргэдэд хүргэж байна . Бэлчээр газар тариалан: Сумын Засаг даргын 2025оны 09 дугаар сарын 10-ний өдрийн А/147 дугаар захирамжаар сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж гишүүдэд албан байгууллагын дарга, эрхлэгч, багийн Засаг дарга нар, цаг уурч, эрчим хүчний техникч, МЭХЦХЦэгийн байцаагч, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд оролцсон 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Сумын Засаг даргын 08 дугаар сарын 29-ний өдрийн дугаар А/147 дугаар захирамжийн хавсралтаар 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын төлөвлөгөөг батлуулан ажиллаж байна. Малчдын түвшинд одоогийн байдлаар 63 тонн өвс хадлан, 27 тонн хужир шүү, 6 кг гар тэжээл бэлтгээд байна. Сумын нөөцөд 1000 боодол өвс буюу18 тонн өвс бэлэн байна. Байгаль орчин: Тарваганы эргүүл хяналтыг тогтмол хийж байна. Хууль бусаар тарвага ангасан 2 иргэнийг холбогдох газарт нь шилжүүлж хялбаршуулсан журмаар торгууль ногдуулсан. |
1.2
|
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад тулгамдаж буй асуудал (Эрх зүйн сургалт, сурталчилгаа нотариатын үйл ажиллагааны чиглэлээр тухайн сард хийсэн ажлын тайлан) |
Төсөвт байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын урьдчилсан үзлэг сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр 10-ны өдрийн Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын 2025 оны Улсын үзлэгийн комиссын бүрэлдэхүүнийг байгуулах тухай А/144 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийх, зөвлөн туслах ажлын хэсэг 09 дүгээр сарын 16-19-ны өдрүүдэд ажиллалаа. Мөн багийн нийтий иргэдийн хурал 09 дүгээр сарын 23-наас 26-ны өдрүүдэд зохион байгуулагдах тов гарч 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянтээг багийн хурал зохион байгуулагдлаа. Бэлчээр, газар тариалан: Төмс хүнсний ногооны борлуулалтыг тариаланчид сумын хүнсний дэлгүүрүүд болон иргэдэд худалдаалж байна. Мөн намрын үзсгэлэн худалдаа буюу Нарийнтээлд үлдвэрлэв үзэсгэлэн худалаа 2025 оны 09 дүгээр сарын 19 өдөр зохион байгууллагдаж Сүү сүүн бүтээгдэхүүн, хоол Үйлдвэрлэл, Хүнсны бүтээгдэхүүн, гар урлал, Шилдэг баг зэрэг шалгаруулан нийт 2 байгууллага, 1 аж ахуйн нэгж, 36 иргэн оролцсон байна. Имперо майнинг” ХХК-д иргэдээс ирсэн гомдлын дагуу ЗДТГ-с ажлын хэсэг гарч, аймгийн Байгаль орчны газартай хамтран, иргэдтэй хамтран тухайн уурхайн үйл явцтай танилцаад бичиг баримтын шалгалт хийгдэж үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. |
1.3 |
Санаачлан хэрэгжүүлсэн шинэлэг ажил (Эрх зүйн сургалт, сурталчилгаа нотариатын үйл ажиллагааны чиглэлээр санаачилан хэрэгжүүлсэн шинэлэг сургалт, уулзалт хэлэлцүүлэг, өдөрлөг, нөлөөллийн арга хэмжээнүүдийн талаар бичих) |
2025 оны 07 сард сумын баяр наадмыг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 07 дугаар сарын 07,08-ны өдрүүдэд зохион байгуулж ажиллаа. Мөн Цагаан-Овоо багийн өдөрлөг 2025 оны 07 дугаар сарын 21-ны өдөр зохион байгууллагдсан. Үер, усны ослын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж түүний биелэлтийг Аймгийн онцгой байдлын газарт хүргүүлж ажиллаа. 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ЗДТГ, “Эрчим өргөө” ХХК-тай хамтран сумын төвийн хойд талын шуудуу, даланг 2 хэсэг газар 738 метр газарт хуучин шуудууг ухаж сэргээх ажлыг зохион байгуулж үер уснаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаа. Мөн үерийн ам дээр буусан 21 айл өрхүүд болон иргэдэд гарын авлаг тараан урьдчилан сэргийлж ажиллаа. Мөн Таацын гол дагуу гэр буудал ажиллуулж байгаа иргэдэд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, амрагчдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа байдалд хууль журмын дагуу хяналт шалгалт явуулахаар удирдамж гаргасан. |
1.4 |
Төлөвлөж буй ажлын жагсаалт. (Эрх зүйн сургалт, сурталчилгаа нотариатын үйл ажиллагааны чиглэлээр дараа сард хийх ажлын төлөвлөлтийг календарчилсан хэлбэрээр тодорхой бичих) |
Соёлын төв: 1.” Цагаан-Овоо” 4-р багийн иргэдийн нийтийн хурал болно. (2025.09.24-нд) 2. Ахмадын баярын арга хэмжээ зохион байгуулна. (2025.10.01-нд) 3. Багш нарын баярын үйл ажиллагаа зохион байгуулагдана. (2025.10.03) 4. Номын сангаар тогтмол үйлчлүүлэгч хүүхэд залуусыг сурталчлах, явуулын номын сан ажиллуулах (2025.10 сард) 5. Сурагчдад дууны дугуйлан хичээллүүлнэ. (2025.10 дугаар сард) Бэлчээр, газар тариалан: Малын хөлийн албан татвараар 2 багт нийт 10 га газрыг хашаажуулж малын ногоон тэжээл буюу солом тариалаад байна. иргэнд одоогоор тариалсан ногоон тэжээлээ хурааж аваагүй 9 сарын 25-наас хурааж эхлэхээр төлөвөж байна. Одоогоор намрын ургац хураалтын хувьд төмс 7,5 га талбайгаас 55,2 тн, хүнсний ногоо 14 га талбайгаас 150 тн буюу 100 хувьтай, малын тэжээл 23 га талбайд тариалсан. Хурааж эхлээгүй байна. Эрүүл мэндийн төв: Эмийн зохистой хэрэглээ сэдэвт сургалт мөн Ахмадын урьдчилан сэргийлэх үзлэг, ЕБС-ийн сурагчдын дунд Зам тээврийн аюулгүй байдал осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл шүд , гэх мэт сургалт сурталчилгааны ажлыг төлөвлөж ажиллаж байна. |