Малчдыг малжуулах арга хэмжээг зохион байгууллаа
Санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны хүрээнд “Малчдыг малжуулах” арга хэмжээнд Нарийнтээл сумаас хөтөлбөрийн шаардлага хангасан 2 малчин өрхийг малжуулах ажлыг 2025.08.12-ны өдөр зохион байгууллаа.
Малчдыг малжуулах арга хэмжээнд өрх тус бүрт 8 сая төгрөгний бог малыг зах зээлийн дундаж үнээр худалдан авч нийт 193 толгой малыг ХЭДС-аас 16,0 сая төгрөгийг зарцуулан худалдан авч өгсөн.