МАЛЫН ХАГАС ЖИЛИЙН ТҮҮВЭР ТООЛЛОГО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн "Ажлын хэсэг байгуулах тухай" А/87 дугаар захирамжаар батлагдсан ажлын хэсэг 2025.06.04 -ны өдрөөс 2025.06.10 хооронд малын хагас жилийн түүвэр тооллогыг амжилттай зохион байгуулж байна.
Нарийнтээл суманд 2025 оны хагас жилийн түүвэр тооллогоор нийт 150 малчин өрх сонгогдсон бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар тооллого 85%-тай явагдаж байна.
Улсын хяналтын тооллогын ажлын хэсэг, аймгийн статистикийн хэлтсийн дарга О.Түмэнжаргалаар ахлуулсан ажлын хэсэг тус суманд 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ирж ажиллаа.
Засаг даргын Тамгын газар