АХМАДЫН СПОРТЫН НААДАМ-2025

Ахмад настнуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, спортын идэвхийг дэмжих, аймаг бүсийн тэмцээнд оролцох баг тамирчдыг шалгаруулах, хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор СПОРТЫН НААДАМ-2025 арга хэмжээг зохион байгуулав.

СПОРТЫН НААДАМ-2025 зургаан төрөлт спортын тэмцээнд нийт 50 ахмад оролцож төрөл тус бүрт эхний 2 байрыг шалгаруулж бүсэд оролцох "БАТЛАМЖ" олгосон.

Мөн говийн бүсийн тэмцээнд оролцох тамирчдадаа ЗДТГазраас 300.000 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлж ажиллалаа.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР