“ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ ТҮГЭЭХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Хүний эрхийн Үндэсний Комиссын Өвөрхангай аймаг дахь референт Н.Туул, Хууль зүйн туслалцааны төвийн Өвөрхангай дахь салбарын улсын өмгөөлөгч М.Тайванжаргал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 80 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, хошууч Л.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Нарийнтээл суманд 2025 оны 06 дугаар сарын 16-ний өдөр “Хүний эрхийн боловсролыг түгээх нь” арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ хүрээнд:
1.Сумын ИТХ-ын дарга, Засаг дарга,Тамгын газрын дарга удирдлагуудтай уулзаж, хүний эрхийн нөхцөл байдлын талаарх мэдээлэлтэй танилцаж, санал солилцлоо.
2.Төрийн байгууллагуудын удирдлага, албан хаагчдад “Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ”, “Гэмт хэрэг зөрчлийн тухай ойлголт”, “Хууль зүйн туслалцааны тухай хуулийн танилцуулга”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чиг үүрэг, иргэний болон зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” сэдвээр мэдээлэл хийж, албан хаагчдын сонирхсон асуултад хариулт өгч ажилласан.Сургалтад 42 албан хаагч оролцов.
3. ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад бүлгийн ярилцлага хийж “Нууцтай байх эрх ”, “Эрх зүйн мэдлэгтэй сурагч” сэдвээр мэдээлэл өгч, хүүхдүүдэд тулгамдаж байгаа асуудал, орчны эрсдэл, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, цахим орчны хэрэглээний асуудлаар хүүхдүүдийн санаа бодлыг сонслоо.
4.Нарийнтээл сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагын багтай уулзаж, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцлоо.
5.ШШГГ-ын төлөөлөл тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэвэртэй иргэдэд биечлэн хяналт тавих үйл ажиллагааг зохион байгууллаа.