АЛДАРТ ЭХИЙН   ОДОН ГАРДУУЛЛАА.

АЛДАРТ ЭХИЙН   ОДОН ГАРДУУЛЛАА.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сумын 18 ээж алдарт эхийн одонгоор шагнагдаж байгаагаас I зэргийн одонг 3 ээж,   II зэргийн одонг  14 ээж  хүртэж  байна.   Насны байдлаар авч үзвэл 30-34 насны  7, 35-44 насны 6, 45-аас дээш насны 5 ээж байна.  

Сумын ИТХ, ЗДТГ нь алдарт ээжүүдийг урьж хүндэтгэл үзүүлэн одон гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Сумын Засаг дарга  нээж үг хэлж алдарт ээжүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. Мөн үр хүүхдээ зөв сэтгэлтэй, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг иргэн болгон өсгөж хүмүүжүүлсэн гавьяа зүтгэлийг Монгол төр алдаршуулж байгааг уламжлав.