ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 04 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 04 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

 

 

Д/д

Нэг. Сарын ажил  (төрлөөр) Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд

Хэрэгжилт, үр дүн

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.1

Салбарын хүрээнд хийгдсэн ажлын хэрэгжилт, үр дүн

Соёлын төв: 2025.04.05 нд “Мандалын хурд” морин спорт уяачдын холбооны зөвлөгөөн хуралдаан болов. Зөвлөгөөнд Нарийнтээл сумын 57 уяачид оролцсон. Зөвлөгөөнөөр Өвөрхангай аймгийн баруун бүсийн бага 3 насны уралдааны талаар хэлэлцэв. Уяачдад Арвагар хээр холбооны 20 жилийн ойн медаль гардуулав.2025.04.07 нд Өвөрхангай аймгийн нийгмийн халамжийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сургалт явуулж нийт 38 хүн оролцов. 2025.04.09 нд Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн Өвөрхангай аймгийн хүнс хөдөө аж ахуйн газар, Нарийнтээл сумын ЗДТГ хамтарсан “Тээлийн улаан ямааны тодорхойлолт” сургалт мэдээлэл хийгдэж, 63 хүн оролцов. 2025.04.12 нд Өвөрхангай аймгийн Авто тээврийн 100 жилд зориулсан “Тээвэрчид дуулж байна” анхдугаар уралдаанд Нарийнтээл сумын ЗДТГазрын жолооч оролцож, Тэргүүн байр эзэллээ. 2025.04.19 Монгол ВИ.ТИ.НЕТ монгол мал эмнэлгийн газраас Нарийнтээл сумын малчид учачдын нэгдсэн сургалт явуулж, зөвлөгөө өгсөн. Сургалтанд нийт 47 хүн хамрагдав. 2025.04.23 нд  Өвөрхөнгай аймгийн БОЭТ-ээс Ерөнхий боловсролын сургуулийн 6-7р ангийн сурагчдад “Улаан бурхан” өвчний талаар сургалт зохион байгуулагдав. Сургалтанд 89 хүүхэд хамрагдав.

ЕБС: Ерөнхий боловсролын багш, ажилчдад Ёс зүйн хорооны 2024 оны 02-р сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоол “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-аар сургалт зохион байгуулан ажилласан. 2025 оны 04-р сарын 11-13-ны хооронд Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулагдсан "Youth power Uvurkhangai" байгальд ээлтэй залуусын чуулганд ЕБС-ийн 11а ангийн сурагч Б.Эрхсаран, 9а ангийн сурагч Б.Арвин, Ш.Баасансүрэн, 8а ангийн сурагч А.Шинэбилэг, 8б ангийн сурагч Д.Мичидмаа нар тэнцэж, сум, сургуулиа төлөөлөн оролцсон.

-Сумын Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай хамтран ЕБС-д суралцдаг хурдан морь унаач хүүхдүүдэд “Хурдан морь унаач хүүхдийн эрх, үүрэг” сэдэвт сургалт зохион байгууллаа.

-Хүний папиломо вирусын халдварын эсрэг вакцинжуулалт дархлаажуулах үйл ажиллагааны удирдамжийн хүрээнд ЕБС-ийн 5-8-р ангийн сурагч, эцэг эхчүүдийг мэдээлэлд хамруулж, мөн 5-8-р ангийн 74 сурагчийг вакцинжуулалтад хамрууллаа.

Аймгийн БШУГ-аас зохион байгуулж буй “Дотуур байр-хөгжил хамгааллын орчин” аяны хүрээнд 4-р сард дараах үйл ажиллагаанд хамруулан ажиллаж байна.

Үүнд: Сурагчдыг найрал дуу, бүжиг, даамны дугуйланд өдөр бүр хуваарийн дагуу хамруулж байна. Мөн бага ангийн багш нараас хуваарийн дагуу орой бүр хичээлийн давтлага авч, гэрийн даалгавар, хичээлийг чанартай хийж хэвшүүлэх дадалд сургах чиглэлээр бага ангийн багш нартай хамтран ажиллаж байна.

Дотуур байранд амьдардаг 50 хүүхдээс 30 хүүхдийг ЭМТ-тэй хамтран анхан шатны үзлэгийг зохион байгуулсан ажлын хүрээнд 22 хүүхэд шүдний өвчтэй гарсан.

Өвөрхангай аймгийн ГХУСАЗСЗ-өөс ЕБС-уудын өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн сурагчдын дунд зохион байгуулсан ААШ-х тэмцээнд ЕБС-ийн “Эв нэгдэл” өсвөрийн сэргийлэгч бүлгэм оролцож, авъяас чадвар, мэдлэг, бүтээлч хандлагаараа бусдыгаа манлайлж II-р байранд шалгарч өргөмжлөл, 300.000 төгрөгний батламжаар шагнуулсан.

МХБ-ийн ЭЕШ–д  12—р ангийн 17 сурагч, 11-р ангийн 10 сурагчийг  оролцууллаа. Шалгалтын үеэр Уянга сумын 1-р сургууль БШУГ –тай хамтарсан ЭЕШ –ын их сорилго, мөн шинэ зуун бүсээс зохион байгуулсан их сорилго шалгалт цахимаар зохион байгуулагдлаа.  Энэ шалгалт тус бүрд  6 судлагдахуунд давхардсан тоогоор 49 шалгалтад оролцлоо. Шалгалтын дүн мэдээнд анализ хийж бэлтгэж байгаа багш бүрт танилцуулан ажиллалаа. Гүйцэтгэлийн үнэлгээний бааз мэдээллийг  багш нэг бүрээр шинэчлэн орууллаа. E-school пратформтой гэрээ байгуулсны дагуу сургалтын менежерүүд 2 удаагийн энэ хичээлийн жилд суурь боловсрол 28 бүрэн дунд боловсролыг 19 сурагч төгсөж байгаатай холбогдуулан системд нэр хаягийн тулгалтыг хийж гэрчилгээ үнэмлэхийн захиалгыг хийлээ. Шалгалтад тоо бодож оюунаа хөгжүүлье”- 5 анги, Эх хэл эрдмийн түлхүүр- 3 анги, Эх түүхээ эрхэмлэе- 1 анги, Эрүүл мэнд- 2 анги, гадаад хэл хөгжлийн түлхүүр- 2 анги оролцлоо.

Багш нар 3 удаагийн сургалтад хамрагдлаа.  Судалгаат хичээлийг 14 хоногт тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд 4-р сард бага ангийн багш Д. Оюун эрүүл мэнд хичээлээр “Хөдөлгөөний хэлбэр” хичээлийг, математикийн багш А.Энхжаргал математик хичээлээр “Гурвалжны талбайг олох” судалгаат  хичээлийг заасан.

-Танхим болон цахим сургалтад давхардсан тоогоор 62 багш хамрагдлаа.   

Хөдөлмөр халамжийн үйлчилгээ: Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шинээр асаргаанд орох-4

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн байнгын асаргааны хугацаа сунгуулах-1

Тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох-1

Жирэмсэн эхийн тэтгэмжинд хамрагдах-4

0-3 хзүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжинд хамрагдах-5

Шүдний хөнгөлөлтөнд хамрагдах-5

Рашаан, сувилалд амрагдах-12

Тусгай хэрэгсэл-4 нийт 36 иргэний өргөдлийг хүлээн авч шийдвэрлэн, цахим программд бүртгэсэн.

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд 23 өрхийг хамруулж 1,264,000 төгрөгийн барааг олгосон.

ХАБЭА-н сарын аяныг орон нутагт төлөвлөгөө гарган зохион байгуулж байна. Санхүүгийн дэмжлэгт хамрагдах иргэдийг бүртгэн, АДЗ-өөр хуралдуулан дэмжигдсэн төслийг бүрдлийг ханган ХХҮГ-т хүргүүлсэн.

Эрүүл мэндийн төв: 2025 оны 04-р сард нийт 76 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 4 , үүнээс зам тээврийн ослын дуудлага 21удаа, төвийн дуудлага 71  байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ.

Амбулаториор 425 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 51 хүн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна. 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай  хүнийг илгээсэн.

Хоног болоогүй нас баралт-0

Оношийн зөрүү гараагүй

Эмнэлгийн дотоод халдвар гараагүй

Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.

Жирэмсний хяналтанд нийт-эмэгтэй байна. 04-р сард шинээр эхний 0-3 сартай хяналтанд  3 орсон  байна.

Товлолт вакцинжуулалтад 24 хүүхэд хамрагдвал зохих ёстойгоос 8 хүүхэд хамрагдсан байна. 2 бусад газар шилжин суурьшиж байна. Урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна.

Дархлаажуулалтын 427-р тогтоолоор баталасан товлолт Папиплома вирусын вакцинд 159 хүүхэд хамрагдхаас 97хүүхэд хамрагдсан байна. 

ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд Улирлын чанартай  халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг  хүргэж байна Папиплома вирусын талаарх мэдээлэл мөн хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 43  хандалтын тоо- 100 байна.

 

 

 

 

  1. Засаг захиргаа нэгжийн удирдлага зохион байгуулалт

Засаг даргын Тамгын газар: Өвөрхангай аймгийн баруун бүсийн Нарийнтээл, Хайрхандулаан, Гучин-ус, Төгрөг, Богд, Баруунбаян-улаан сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын дунд "Урлаг, спортын өдөрлөг" -ийн арга хэмжээ Хайрхандулаан суманд 2025 оны 04 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж "Дэд" байр эзэллээ.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд зохион байгууллагдсан спортын их наадам Арвайхээр суманд 2025 оны 04 дүгээр сарын 01-02-ны өдрүүдэд Нарийнтээл сумын баг тамирчид амжилттай оролцож “Дэд байр” эзэллээ.

Аймгийн Засаг даргын 2025 оны А/248 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын үзлэгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Нарийнтээл сумын Засаг даргын Тамгын газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, сумын эрүүл мэндийн төв, соёлын төвтэй хамтран 4-р сарын 26-ны өдөр Нарийнтээл суманд амжилттай зохион байгууллаа. Засаг даргын захирамжаар холбогдох эрх зүйн актуудыг гаргаж ажилласан. Үүнд:

Газартай холбоотой-5

Дэмжлэг үзүүлэх тухай-1

Хөрөнгө зарцуулах тухай-1

Тамхины зөвшөөрөл олгох тухай-1

Ажлын хэсэг байгуулах тухай-3

Бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулах тухай-1

Үнэлгээний хороо байгуулах тухай-3 Сумын Засаг даргын Захирамж тус тус бүртгэгдсэн байна.

ИТХ: 04.15 –ны өдөр Баянтээг 2-р багт БИНХ-д оролцож Дулааны цахилгаан станц баригдах газрын асуудлыг хэлэлцүүлэв.

04.21–ны өдөр СЕХ- ноос ажлын хэсэг суманд ажиллаж сумын сонгуулийн хороо, хэсгийн хороодын бүрэлдэхүүнд нөхөн сонгуулийн талаар мэдээлэл сургалт зохион байгуулав.

04.2 –ны өдөр  ИТХ-ын ээлжит бус хуралдааныг товлон хуралдуулсан. Ээлжит бус хуралдаанаар нөхөн сонгууль зохион байгуулах сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн баталсан.

Мөн өдөр шинээр байгуулагдсан сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүн нөхөн сонгуульд оролцох нам, эвслүүдийн материал, хүсэлтүүдийг хуулийн хугацаанд хүлээн авч хариу СХ-ны тогтоол шийдвэрийг хүргүүлэн ажилласан.

 

 

 

  1. Орон нутгийн хөгжлийн дэд төв (Бүсийн хөгжлийн хүрээнд)

2025 оны  04 сарын  байдлаар нийт 13  иргэний өргөдөл хүсэлт ирсэн байна. 3 иргэний газрыг үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлэн гэрчилгээ олгосон. 2025 оны  газрын төлбөрийн ноогдуулалтыг бүрэн үүсгэж газрын төлбөр 4 сарын байдлаар 8450252.00 төгрөг орсон байна.  Сумын хилийн цэсийн эргэлтийн судалгаа, Газар зүйн нэрийн тулгалтыг хийж аймгийн ГХБХБГазарт хугацаанд нь хүргүүлсэн. 2025,2024, 2023 онуудад хугацаа дууссан иргэдийн судалгааг гарган багийн Засаг дарга нартай хамтран иргэдэд хүргүүлсэн. Мөн Е-mongolia операторын системээр 1,2,3,4 дугаар сарын байдлаар нийт 199 үйлчилгээг үзүүлсэн. Үүнд: цэргийн бүртгэл, нийгмийн даатгал, хаягийн лавлагаа гэх мэт лавлагаагаар иргэдэд үйлчилсэн байна.

 

  1. Дэд бүтэц, бүтээн байгуулалт, төсөв санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх

4 сард Сум орон нутгийн орлогын төлөвлөгөө 57,361,600 мян.төг гүйцэтгэл нь 50,340,743.53 төгрөг биелэлт 87.8 хувьтай байна. Худалдан авах 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулж байна. 2025.04.30 ны байдлаар ОНХСан санхүүжилтээр нийт 37,294.2 мян.төгийн 5 худалдан авах ажиллагааг, мал аж ахуйн албан татварын санхүүжилтээр нийт 24,670.0 мян.төгийн 2 худалдан авах ажиллагааг тус тус санхүүжүүлсэн байна. Цахим дэлгүүрээс худалдан авалт хийгдээгүй байна.

 

  1. Хүнс , хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх

Бэлчээр, газар тариалан: Атрын 4 дүгээр аяны болон бэлчээр газар тариалан хариуцсан мэргэжилтэн, газар тариалан эрхлэгч 3 иргэний хамт уг  сургалтанд хамрагдсан. Газар тариалан эрхэлдэг иргэд болон тариалангийн талбайн судалгааг гаргаж хүргүүлсэн. Тайлан мэдээг заасан хугацаанд хүргэж ажиллаж байна.

Мал аж ахуй:  Нарийнтээл сумын “Тээлийн улаан” нутгийн шилмэл хэвшлийн ямаан сүргийн аж ахуйн болон биологийн ашиг шимийн түвшинг тогтоох судалгааны ажлын явц, үр дүнг танилцуулах, цаашид омог, үүлдэр болгох үржлийн ажлын төлөвлөгөөг хэлэлцэх зорилгоор зөвлөлдөх уулзалтыг Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран зохион байгууллаа. Уулзалтын үеэр Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн доктор Б.Нарантуяа “Тээлийн улаан” ямааны судлагдсан байдал, ашиг шимийн үзүүлэлтийн талаар танилцуулсан бол Хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга Б.Цэнгэл Өвөрхангай аймгийн мал аж ахуйн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ болон төрөөс гаргасан хууль, тогтоол, шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.Төлийн бойжилтийн мэдээг долоо хоног бүрийн 3 дахь өдөр авч унага-159, тугал-479, хурга-18477, ишиг-22957 төл бойжиж, төл бойжилт 99,1 хувьтай байна.

 

  1. Нийгмийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх

Засаг даргын Тамгын газрын ёс зүйн дэд хорооны дарга С.Баасандулам, гишүүн Ц.Сайнбилэг нар “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”, “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам” сэдвээр сургалтыг зохион байгуулав. Оролцвол зохих 26 албан хаагчаас 18 албан хаагч сургалтад оролцож хууль эрхзүйн мэдлэгээ дээшлүүлсэн. Аймагт албан ажлаар 3, чөлөөтэй 2, гадуур ажилтай 3 албан хаагч сургалтад оролцоогүй болно.Сургалтад оролцогчдын насны ангилалыг авч үзвэл 18-34 насны 7, 35-44 насны 5, 45-49 насны 2, 50-54 насны 1, 55-аас дээш насны 3 албан хаагч байв. Хүйсийн байдлыг авч үзвэл эрэгтэй 10, эмэгтэй 8 байв. Мөн албан хаагчдын дунд аймгийн БОЭТ-ийн Золзаяа, Дуламсүрэн нар “Хүнтэй харилцах харилцаа ” сэдэвт сургалтыг зохион байгуулж албан хаагчдад шинэ мэдлэгийг олгосон үр дүнтэй сургалтууд  болж өндөрлөлөө.

 

  1. Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх

“Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2024 онд тарьж ургуулсан мод, бут зэргийг танаж, тайрах ажлуудыг хугацаанд нь хийж гүйцэтгэж услалгааний ажил хийгдэж байна. Аймгийн Байгаль орчны газарт хашаажуулах шаардлагатай булгийн эхийн судалгааг авч хүргүүлсэн. Иргэнээс ирсэн гомдлын дагуу “Имперо майнинг” ХХК хяналт шалгалт хийж гарсан зөрчил болон иргэний гомдолыг хууль журмын дагуу шийдвэрлэж арилгуулсан. Сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны А/55 дугаар захирамжаар Бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулж Таацын гол дагуу болон гуанз, нийтийн эзэмшлийн талбай, гудамж хороолол аж ахуйн нэгжүүд болон албан байгууллагууд оролцож хог цэвэрлэх ажил зохион байгуулсан. Мөн Хөдөлмөр халамжийн хэлтэсээс хог цэвэрлэгээнд хамтран ажиллаж хогийн цэгийн ойр орчим, төв зам дагуу хог хаягдлыг цэвэрлэсэн.

 

1.2

 

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад тулгамдаж буй асуудал

 

 

Төсөв хөрөнгөтэй ажлуудыг хийхэд санхүүгийн асуудал тулгамдаж байна.

 

1.3

 

Санаачлан хэрэгжүүлсэн шинэлэг ажил

Соёлын төв: Соёлын төвийн дуу хөгжмийн багш сумын дотуур байрны сурагчдад “Найрал дуу” зааж байна. Дотуур байрны 1-5р ангийн 18 хүүхэд хамрагдсан.Соёлын төвийн дарга дотуур байрны 6-11р ангийн 27 сурагчдад бүжиг зааж байна.

Соёлын төвийн дарга Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Флаш моб” бүжиг заасан. ЕБС-ын 6-11р ангийн 90 хүүхдийг хамруулж байна. Мөн ахмад настнуудад шугаман бүжиг зааж байна.

Хөдөлмөр халамжийн үйлчилгээ: Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддах өрхийн төв дээр байдаг 9 иргэний хамт сумын төв зам дагуух 4 га газрын хогийг арилгаж, цэвэрлэв.

Эрүүл мэндийн төв: Сар болгон албан хаагчиддаа ёс зүйн, халдвар хамгааллын талаар сургалт зохион байгуулсан. ЕБС сурагч мөн эцэг эхчүүд албан хаагчдад Папиллома вирус, папиллома вирусийн вакцины талаар сургалт зохион байгуулсан. Цэргийн насны 18-25 насны залуучуудад Гэр бүл төлөвлөлт, Бэлгийн замаар дамжих халдвар БЗДХ-ДОХ-ын талаар сургалт зохион байгуулсан.

 

1.4

Төлөвлөж буй ажлын жагсаалт (Дараагийн сарын ажлын төлөвлөлтийг календарчилсан хэлбэрээр тодорхой төлөвлөх)

Засаг даргын Тамгын газар: 2025 оны Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн үзлэг, оношлогоо Нарийнтээл сумын Баянтээг багт 2025 оны 5 сарын 04-05, Суманд 5 сарын 06, 07, 08-ны хооронд зохион байгуулах.

Соёлын төв: “Эрүүл монгол хүн” аяны нээлтийн үйл ажиллагаанд сумын нийт иргэдийг хамруулна. Хугацаа: (2025.05.01)

Сумын Ерөнхий боловсролын сургуулийн 5-12р ангийн сурагчдын “Хүүхдийн чуулган” зохион явуулна. Хугацаа (2025.05.02)

Сумын нийт иргэдийн дунд “КАРАОКЕ”ний тэмцээн зохион явуулах. Хугацаа: (2025.05.06)

“Хос бичигтэн” арга хэмжээнд оролцох

“Эрүүл монгол-Идэвхтэй хөдөлгөөн” бооцоот тэмцээн болон “Нийтийн бүжиг” арга хэмжээ зохион байгуулна. Хугацаа (2025.05.20-23)

“Залуучуудын тоглолт” урлагийн наадам зохион явуулах. Хугацаа: (2025.05.26-28)

ЕБС: 1.Боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны болон багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зөв чанартай зохион байгуулах

2.Төгсөх ангийн гэрчилгээ үнэмлэхний тулгалтыг хийх

3.АДШ болон жилийн эцсийн шалгалтуудыг зохион байгуулах

4.ЕБС eSchool боловсролын нэгдсэн платформыг нэвтрүүлэх, үйл ажиллагааг нь жигдрүүлэхэд анхаар ажиллах

5.Эрдмийн баяр, төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулах

6.Эцэг эхийн тайлант өдөрлөг зохион байгуулах

7. Эрсдэлийн үнэлгээг хийж тохижилт үйлчилгээг хийх

Хөдөлмөр халамжийн үйлчилгээ: ХАБЭА сарын аяныг дуусгаж холбогдох тайланг хүргүүлэх

Сумын хэмжээний ХБИ-ний судалгааг маягтын дагуу гарган холбогдох газарт хугацаанд нь хүргүүлэх

 

1.5

Сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө.

Сумын Засаг даргын зөвлөлийн тухайн жилд хийгдэх ажлын төлөвлөгөөг боловсруулан дараах ажлудыг тусган төлөвлөж ажиллаж байна. Үүнд:.

-Оны аваргуудыг тодорхойлох.

-Төрийн дээд одон медальд шагнагдах шагналын материалуудтай танилцаж хэлэлцэх.

-малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай.

-хүүхэд хамгаалалын багийн үйл ажиллагааны талаар хэлэлцэх.

-Малын тоо толгойн албан татварын орлогын талаар.

-Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийн талаар.

-Иргэдийг спортоор хичээллүүлж тэднийг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөн  ажиллаж байна.