“ТЭЭЛИЙН УЛААН” НУТГИЙН ШИЛМЭЛ ЯМААГ “ОМОГ”-ООР БАТАЛГААЖУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ НАРИЙНТЭЭЛ СУМАНД АЖИЛЛАЛАА

“ТЭЭЛИЙН УЛААН” НУТГИЙН ШИЛМЭЛ ЯМААГ “ОМОГ”-ООР БАТАЛГААЖУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ НАРИЙНТЭЭЛ СУМАНД АЖИЛЛАЛАА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А/145 дугаар тушаалаар батлагдсан “Үржлийн малд хянан магадлагаа хийх, баталгаажуулах журам”-ын дагуу ХХААХҮЯ-наас томилогдсон ажлын хэсэг 2025 оны 5-р сарын 12–15-ны өдрүүдэд Нарийнтээл суманд ажиллалаа.

Ажлын хэсэг “Тээлийн улаан” нутгийн шилмэл хэвшлийн ямаанд явуулсан үржил селекцийн ажилд хяналт шалгалт хийж, дараах үзлэг хэмжилтүүдийг хийв:

• 14 малчин өрхийн 230 ямаанд үзлэг, ангилалт

• 24 хээлтэгч, 7 хээлтүүлэгчээс цусны дээж

• 44 ямаанаас ноолуурын дээж

• 44 ямааг самнаж ноолуурын гарц тодорхойлов

Ажлын хэсгийн дүгнэлтээр Нарийнтээл сумын “Тээлийн улаан” ямааг ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн хурлаар “ОМОГ”-оор баталгаажуулахаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Энэ нь нутгийн шилмэл ямааг албан ёсоор бүртгүүлж, цаашдын селекц, ноолуурын үйлдвэрлэлд чухал алхам болох юм.