Өвөрхангай аймгийн баруун бүсийн Нарийнтээл, Хайрхандулаан, Гучин-ус, Төгрөг, Богд, Баруунбаян-улаан сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын дунд "Урлаг, спортын өдөрлөг" -ийн арга хэмжээ Хайрхандулаан суманд 2025 оны 04 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Дээрх арга хэмжээнд 6 сум оролцож урлагийн 5 төрөл, спортын 5 төрлөөр тус тус зохион байгуулагдаж өрсөлдлөө. Нарийнтээл сумын Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн албан хаагчид дараах амжилттай оролцлоо.
Багийн Мэндчилгээний төрөлд 1-р байр
Гоцлол дууны төрөлд 1-р байр
Ардын харилцаа дууны төрөлд 2-р байр
3х3 сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй баг 1-р байр
3х3 сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг 1-р байр тус тус байр эзэлж амжилт гаргалаа. Тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр Хайрхандулаан сум "Тэргүүн" байр, Нарийнтээл сум "Дэд" байр, Төгрөг сум "Гутгаар" байр тус тус эзэллээ.
Тэмцээнд оролцсон нийт албан хаагчиддаа баяр хүргэж ажлын амжилт хүсье.