Нарийнтээл сумын “Тээлийн улаан” нутгийн шилмэл хэвшлийн ямаан сүргийн аж ахуйн биологийн ашиг шимийн түвшинг тогтоох судалгааны ажлын явц, үр дүн цаашид омог, үүлдэр болгох үржлийн ажлын төлөвлөгөөг танилцуулах, малчдадтай хамтран ажиллах зөвлөлдөх уулзалтыг Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран зохион байгуулсан.
Зөвлөлдөх уулзалтын үеэр Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Доктор Б.Нарантуяа Тээлийн улаан ямааны судлагдсан байдал, ашиг шимийн үзүүлэлт, Хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга Б.Цэнгэл Өвөрхангай аймгийн Мал аж ахуйн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төрөөс гаргасан хууль, тогтоол, шийдвэрийн талаар мэдээлэл өгсөн.
Сургалтад тус сумын 4 багийн 73 нь малчин хамрагдаж санал солилцлоо.