Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын газрын референт А.Цэцэгмаагаар ахлуулсан ажлын хэсэг 03 дугаар сарын 23-нд ажиллалаа.
Ажлын хэсгийн зүгээс сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн албан хаагчдын гүйцэтгэл, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд үнэлгээ хийж, мэдээлэл өгч, зөвлөн тусалж ажиллав.
Мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар болон бусад төсөвт байгууллагын удирдлагууд, төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж харилцан санал солилцон, тулгамдаж буй асуудлуудыг сонсож, холбогдох газарт уламжлахаар ярилцлаа.
НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР