ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 02 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 02 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

Д/д

Нэг. Сарын ажил  (төрлөөр)

 

Хэрэгжилт, үр дүн

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.1

 

 

 

 

 

 

 

 

 

Салбарын хүрээнд хийгдсэн ажил

 

ЕБС: Өвөрхангай аймгийн БШУГ-аас ирүүлсэн “Миний Өвөрхангай” аяны удирдамжийн хүрээнд сургууль дээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны удирдамжийг боловсруулан батлуулж, уралдааны I дүгээр шатыг сургууль дээрээ зохион байгууллаа.

1-5-р ангийн сурагчдын дунд “Би орон нутгаа танилцуулж чадна” богино видео бичлэгийн уралдаан зарлаж нийт 9 сурагч бүтээлээ ирүүлснээс шагналт 3 байрыг шалгаруулан дурсамж бичиг, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулсан. Мөн 6-9-р ангийн сурагчдын дунд танин мэдэхүйн “Алтан хонх” тэмцээнийг зохион байгуулж, шагналт 2 байрыг шалгаруулсан. Шагналт байранд шалгарсан сурагчдын мэдээллийг Өвөрхангай аймгийн БШУГ-т хүргүүлэн ажилласан. Салхин цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 1-12-р ангийн сурагчдад амны хаалт хэрэглэх талаар анги бүрт орж мэдээлэл өгч ажилласан. Сургуулийн ХӨУБ-ын “Өсвөрийн санхүүч бүлгэм”, “”English club”-үүд сурагчдын дунд өөрсдийн үйл ажиллагааг сурталчилсан сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулан ажиллалаа.

Биеийн тамирын багш нарын ур чадварын уралдааны эхний шатыг сургууль дээрээ зохион байгуулж шалгарсан багшийн материалыг 2-р шатанд оролцуулахаар илгээлээ.

M-lab платформд 10 судлагдахуун 4 кабинет лабораторын хэрэглэгдэхүүний бүртгэлийг хийж баталгаажууллаа. ESIS системд төсвийн гүйцэтгэлийн болон нийт хөрөнгийн тайланг оруулан илгээлээ. АМЧБО сургагч багшийн сургалтад хамрагдлаа. Аймгийн багшийн хөгжил төсөл хөтөлбөрт хэлэцүүлэг хийж саналуудыг эмхтгэн орууллаа. 12-р ангийн эцэг эхчүүд сурагчид, ЭЕШ тад бэлтгэж байгаа багш нартай уулзалт ярилцлага, сургалт  хийж, гурвалсан гэрээ байгууллаа.

СӨББ: Сургалт үйл ажиллагаар “Цагаан сар”-ын тухай мэдээллийг өгч золгох ёс,  ахмад настнаа хүндлэх зэрэг мэндлэх хүндлэх ёсоос суралцаж байна.

Энэ сард хүүхдүүдэд уламжлалт шагайн наадгайн төрлүүдийг танилцуулж тоглуулж сургах, ёс заншил, ахуйн соёлыг түгээн дэлгэрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Бэлтгэл бүлгийн хүүхдүүд МА тоглоом Бөгж нийлүүлэх тоглоомыг тоглож сурсан. Энэхүү  наадгай нь юмыг гярхай ажиглах чадвар, олон талаас эргэцүүлэн бодох, ой тогтоолт, уйгагүй оролдлогыг сайжруулдаг бөгөөд бүх насны хүмүүс тоглоход тохиромжтой юм. Сум, орон нутгийнхаа хөгжил дэвшилд хөдөлмөр зүтгэлээ зориулж, эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, өрнүүн их амжилт гаргаж Боловсролын  салбартаа тэргүүлэн сумынхаа Боловсролын тэргүүний ажилтангаар багш Г. Ганчимэг , ЗД-ын Өргөмжлөл-өөр ажилтан  Т.Гантөмөр нар шагнагдсан. Хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, эцэг эх, багшийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдийг гараас гарт өгч, хамгаалъя” гэсэн уриаг дэвшүүлж тус уриан дор өглөө хүүхдийг хүлээн авах болон таралтын үед аюулгүйгээр хүүхдийг хүлээлгэн өгөх, дулаан хувцаслах зэрэгт хяналт ажиллаж байна. Халдвар хамгааллын дэглэм, хүүхдүүдийн хоолойг өглөө  сода, давсны уусмалаар зайлуулж, Агааржуулалтыг 2цаг тутамд 15 минут агааржуулан халдвар хамгааллын дэглэмийг сайн сахин ажиллаж байна.

Эрүүл мэндийн төв: 2025 оны 02-р сард нийт 57 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 10 , төвийн дуудлага 47  байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ. Амбулаториор 863  хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 42 хүн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна. 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай  хүнийг илгээсэн. Хоног болоогүй нас баралт-0

                Оношийн зөрүү гараагүй

               Эмнэлгийн дотоод халдвар гараагүй

               Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй

              Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.

              0-3 насны 50 хүүхэд жинлэсэн.

 Жирэмсний хяналтанд нийт-эмэгтэй байна. 02-р сард шинээр эхний 03 сартай хяналтанд  3 орсон  байна. Шилжин ирсэн-1 ёстойгоос 7 хүүхэд хамрагдсан байна. 12 хүүхэд ханиадтай байсан. 2 бусад газар шилжин суурьшиж байна. Урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна.

ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд Улирлын чанартайхалдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийгхүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 33хандалтын тоо- 110 байна.

Товлолт вакцинжуулалтад 21 хүүхэд хамрагдвал зохих

Баянтээг ЕБС: Миний Өвөрхангай аяны хүрээнд сурагчдын аймаг орон нутгийнхаа түүх,соёл, бахархлыг танин мэдэх  үйл ажиллагаанд амжилттай оролцож бага боловсролын төрөлд гутгаар байр эзэлсэн.“Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн хүрээнд хоол үйлдвэрлэл үйлчилгээний ажилчид, хоол зүйчдийн мэдлэг ур чадварыг сайжруулах, түүгээр  дамжуулан сурагчдын эрүүл хооллох зан, шим тэжээллийн боловсролын арга зүйн сургалтад хамрагдсан.

-

1.2

 

  Шинэлэг ажил

 

СӨББ: ЭЕРЭГ ҮЙЛДЭЛ ЭЕРЭГ ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ

Энэхүү чалленжээр дамжуулан хөөрхөн үрсүүдийнхээ эцэг эхчүүддээ “Гэгээн хайрын өдрийн баярын мэнд хүргэж” Амьдралыг гоё өнгөөр урлаж үргэлж эерэг байцгаая. ”Өнөөдөр зөв дадлаа хэвшүүлж- Маргаашаа гэрэлтүүлье” идэвхтэй хөдөлгөөнийг багаас нь төлөвшүүлэхийг Г. Ганчимэг багштай “Ахлах” бүлгээс уриалж Бэлтгэл А, Б бүлгийн хүүхдүүдийг нэгдүүлж нөлөөллийн аян зохион байгуулан ажилласан.

Баянтээг ЕБС: Долоо хоног бүрийн Багш нарын нэрэмжит болгон бүтээлч ажлыг өрнүүлж байна.  Энэ долоо хоногт Т.Гүнсмаа багшийн цаасан урлалд сургах үйл ажиллагаа явагдаж бүтээлийн самбар байгуулсан. Багийн хэмжээнд зохион байгууллагдсан “Хоггүй байгууллага” аянд нэгдэж орчны их цэвэрлэгээнд багш, ажилчид эзэмшлийн талбайгаа цэвэрлэсэн.

 

 

 

1.3

 

 

Тулгамдсан болон хоцорч буй ажил.

Эрүүл мэндийн төв: Нарийнтээл ЭМТ-Эмнэлгийн  шаардлагтай зүйл утлагын аппарат, УВЧ , зөөврийн хүчилтөрөгчинй аппарат  нэн шаардлагатай  байна.

Баянтээг Эмнэлэг- Эмийн сангийн эм тарианы тавиур нэн даруй шаардлагатай байна.

Баянтээг ЕБС:  Сургуулийн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс камержуулалт нэн чухал хэрэгтэй байгаа. Цахим өрөөнд сурагчдын хэрэглэдэг таблетад цэнэглэгч дутмаг байна.

 

1.4

Хариуцлага, хяналт, хэрэгжилтийн хүрээнд

 

-

 

1.5

Дээд шатны байгууллагад шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн ажлын санал

  

                                                                      

-

Д/д

Хоёр. Сарын ажил  (чиглэлээр)

Хэрэгжилт, үр дүн

 

2.1

Засаглалын бодлогыг хэрэгжүүлэх

ИТХ-ын зөвлөлийн хуралдааныг 02 дугаар сарын 03 –ний өдөр зохион байгуулж ээлжит 04 дүгээр хуралдааны тов тогтоох, хороодын хуваарь хүргэх, ИТХ –ын ээлжит 04 дүгээр хуралдааныг 02.10 нд хуралдуулах бэлтгэл ажил хангаж хуралдааныг зохион байгуулж ажилласан. БИНХ-ын 1-р улирлын хуралдааны БИНХ –н Зөвлөлийг 01.28-01-29 ний өдрүүдэд хуралдуулж БИНХ –н хуралдааныг 02.11-02.14 ний өдрүүдэд зохион байгуулж Хуралдаанаар БИНХ-н хуралдааны дэг батлах, БИНХ-ын дарга сонгох, БЗД –д нэр дэвшүүлэх, ГХУС –х Малчдын бүлэг байгуулах –гэсэн асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлүүлсэн. 02.10 -02.24 өдрүүдэд ИТХ, БИНХ-аас гарсан баримт бичгийг архивын нэгж үүсгэн архивд бэлтгэх ажлыг хийж хэрэгжүүлсэн. ГХУСАЗСЗ –өөс 02.25 –ний өдөр Төсөвт байгууллагуудын албан хаагчдад ГХУС, Архидан согтуурахтай холбогдолтой сургалтыг зохион байгуулж ажилласан.

 

2.2

Удирдлага, зохион байгуулалт, захиргааны байгууллагын үйл ажиллагаа

 

 

-

 

2.3

Хөгжлийн төлөвлөлт, төсөв санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх

2 сард Сум орон нутгийн орлогын төлөвлөгөө 53,295,900 мян.төг гүйцэтгэл нь 61,594,081.82 төгрөг биелэлт 115.6 хувьтай байна. Худалдан авах ажиллагааг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулж байна. 2025.02.27 ны байдлаар ОНХСан санхүүжилтээр нийт 9,702.0 мян.төгийн 3 худалдан авах ажиллагааг, мал аж ахуйн албан татварын санхүүжилтээр нийт 2,835.0 мян.төгийн 1 худалдан авах ажиллагааг тус тус санхүүжүүлсэн байна. Цахим дэлгүүрээс худалдан авалт хийгдээгүй байна.

 

2.4

Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх

Мал аж ахуй:  Тус сумаас аймгийн аварга малчнаар 2 өрх шалгарч Өвөрхангай аймгийн Статистикийн газрын дарга, Худалдан авах ажилгааны газрын дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын Захиргаа аж ахуйн албаны дарга,  Сумын удирдлагуудын хамт малчны хотонд гардууллаа.

Мал эмнэлэг: Бумбат суварга”, “Бумбат-Ур” мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд нийт 2 гэрчилгээг цахимаар бичсэнийг баталгаажуулалт хийж ажиллаж байна. Үүнд: Адуу 1, ямаа 1, хонины мах 125 кг, гадны аймгаас ирсэн гэрчилгээ 3 адуу 6  тус тус бичигдсэн байна. Халдварт, гоц халдварт өвчний мэдээг 2 аж ахуй нэгжээс авч нэгтгэн мал эмнэлгийн газарт хүргүүлэн ажиллаж байна. Энэ сард халдварт өвчин гараагүй. Малын гоц халдварт хонины цэцэг өвчний дархлаажуулалтын дараах мониторингийг нийт 4 өрхийн 20 малаас дээж авч вакцины дархлаажуулалтын гүйцэтгэл, дархлааны идэвх, вакцинд хамрагдалтын хувь зэргийг тогтоох ажлыг зохион байгууллаа.

 

 

2.5

 

Дэд бүтэц, бүтээн байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх

БИНХ –н хуралдааныг 02.11-02.14 ний өдрүүдэд зохион байгуулагдаж, Хуралдаанаар БЗД даргаар сонгогдсон албан хаагчдын материалыг Монгол Улсын  Авлигатай тэмцэх газарт хүргүүлээд байна.

Сар шинийн XVII-р Жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн босгон дээр аймаг болон сумын аваргууддаа шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан.

 

2.6

Нийгмийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх

-

 

2.7

Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх

Төрийн байгууллага болон айл өрхүүдийн дунд 50-300 метр газарт орчны  хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж ажилласан. Айл өрхийн хог хаяглдыг сар бүрийн 15-ны дотор ачилт хийгдэж нэг удаагийн ачилтаар 10-15 рейс явагдаж байна.