ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 01 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 01 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

 

 

Д/д

Нэг. Сарын ажил  (төрлөөр)

 

Хэрэгжилт, үр дүн

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.1

 

 

 

 

 

 

 

 

 

Салбарын хүрээнд хийгдсэн ажил

 

ЕБС: “Сувдан сондор” охидын бүлгэмийн охидтой ярилцлага хийж, сургуулийн болоод нийгмийн бусад орчинд охидод тулгарч буй асуудлыг ярилцаж, тэдний дунд үүсдэг харилцааны талаар тодорхой сэдвийн дор илтгэл хэлэлцүүлэг зохион байгуулан ажиллаа.  Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийг мэдээллэх, мэдээллийг хүлээн авах чиглэлийн хүрээнд 1-р сард 2 сурагчаас мэдээлэл хүлээн авч, дээрэлхэл үйлдэгч болон дээрэлхэлтэд өртсөн дунд ангийн 4 сурагчтай ганцаарчлан ярилцлага хийж, тэдний харилцааг эерэг болгох, эвлэрүүлэх, ойлголцуулах талаар арга хэмжээ авч ажиллалаа.  5-р ангийн Монгол хэл хичээлийн 5.2.1 Уншсанаа ойлгох үнэлгээний нэгжийн хүрээнд 5.1б Нэг сэдэвтэй хоёр эхийн утгыг бичигчийн зорилго, хэмжээ, үгийн сонголтоор нь харьцуулж уншдаг болох суралцахуйн үр дүнгийн шалгуурын дагуу багш нартай хамтран даалгавар боловсруулан ажиллалаа.“Багш багшаасаа суралцъя” аяны хүрээнд Ч.Агваантогтохын номноос  дасгал даалгавруудыг бодох, монгол бичгээс кирилл бичигт, кириллээс монгол бичигт  хөрвүүлэн бичих, галиглан бичих даалгавруудыг  7 хоногт 2 удаа гүйцэтгэн үр дүнг тооцон ажиллаж байна.  “Мэдье, суръя, хэвшүүлье” “Зөвийг сурч, зөвөөр үлгэрлэе” мэргэжлийн хөгжлийн бүлэгтэй хамтран “Гутал цэвэр бол бидний орчин цэвэр”, “Хэн уран унших вэ”, “Хүрдний баяр” уралдааныг 1-5 ангийн сурагчдын дунд зохион байгуулсан.  Тэргүүлэх зэрэгтэй багш нарын туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд “Эцэг эхтэй хамтран ажиллах нь” сэдвээр туршлагаа хуваалцсан.

Залуу багш нарын дунд “Надад ч бас туршлага байна” аяныг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд залуу багш Д. Оюун монгол бичгийн дүрмийн мэдлэгээ багш нартайгаа хуваалцан ажиллаж байна. “Сурагчдаараа бахархъя” МХБ-т ажиллан Сурагчдын зурах авьяасыг нээн илрүүлэх, бүтээлийг сурталчлан таниулах, бахархан дуурайх сэдлийг төрүүлэх, уншсан эхийнхээ гол утга санааг зургаар илэрхийлэх чадварт суралцах, чөлөөт цагаараа зураг зурах, цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд сургах зорилгоор   “Сурагчдаараа бахархъя” МХБ-т ажиллаж байна. МУБИС-тай хамтран "Уран зохиолын хичээлийн шинэ чиг хандлага" сэдэвт 2 өдрийн танхимын сургалт Арвайхээр-1 сургууль дээр зохион байгуулагдаж. Сургалтад монгол хэл бичиг уран зохиолын 3 багш хамрагдсан.  2025-01-04-06-ны өдрүүдэд  “Шинэ эгэл бүхэл арга зүй” Хужирт суманд зохион байгуулагдаж  физикийн  нэг багш, 2025 -01- 16- 17 өдрүүдэд Уянга суманд болсон “Үнэлгээний даалгавар боловсруулах арга зүй” математик 1 багш  хамрууллаа. Эдгээр 5 багшийн сургалтын төлбөрт 400,000 төгрөг зарцуулсан болно. 2025-01-15 нд нийт багш нарт “Идэвхтэй сургалтын аргууд” сургалтыг захирал зохион байгуулж 23 багш хамрагдсан. ЭЕШ-ийн цахим сорилгод математик, монгол хэл, физик, түүх, нийгэм, англи хэл гэсэн 6 судлагдахуунаар 50 суралцагч шалгалтад хамрагдлаа. Шалгалтын дүн мэдээнд анализ дүгнэлт хийж үр дүнг нь тооцон цаашид хэрхэн бэлтгэл хийх сайжруулах талаар багш нартайгаа ярилцаж төлөвлөлт хийлээ.

1-р сарын 25-ны өдөр Баянтээг багт зохион байгуулагдсан төрийн албан хаагчдын спортын тэмцээнд 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцлоо.

СӨББ: Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 91 дүгээр тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/170 дугаар тушаалд тус тус үндэслэн цахим платформд суурилан зохион байгуулагдах багшийн мэргэшлийн болон мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалтын модулиудыг Боловсролын ерөнхий газрын даргын 2022 оны есдүгээр сарын 21-ний өдрийн А/211 дугаар тушаалаар батлагдсан Багшийн модуль сургалтанд багш нар өөрийн хэрэгцээнд үндэслэн сонгон суралцан СӨББ хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн, Удирдах ажилтны хөгжлийг дэмжих гэсэн заалтуудыг сонгон Aplus платформ дээр сургалт зохион байгуулагдаж эрхлэгч, арга зүйч, багш нар бүрэн хамрагдан суралцаж байна. Бүлгийн хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, эцэг эх, багшийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдийг гараас гарт өгч, хамгаалъя” гэсэн уриаг дэвшүүлж тус уриан дор өглөө хүүхдийг хүлээн авах болон таралтын үед аюулгүйгээр хүүхдийг хүлээлгэн өгөх, дулаан хувцаслах, маск зүүх зэрэгт хяналт ажиллаж байна.

Халдвар хамгааллын дэглэм, хүүхдүүдийн хоолойг өглөө  сода, давсны уусмалаар зайлуулж, Агааржуулалтыг 2 цаг тутамд 15 минут агааржуулан халдвар хамгааллын дэглэмийг сайн сахин ажиллаж байна. Сумын төрийн албан хаагч нарын дунд зохион байгуулсан Спорын 3 төрөл тэмцээнд амжилттай оролцож Тусгай байр эзэлсэн.

Эрүүл мэндийн төв:  2025 оны 01-р сард нийт 62 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 5 , төвийн дуудлага 57 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ.  Амбулаториор  531 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 61 хүн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна.

2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай  хүнийг илгээсэн.

Хоног болоогүй нас баралт-0

Оношийн зөрүү гараагүй

Эмнэлгийн дотоод халдвар гараагүй

Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй

Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.

0-3 насны 40 хүүхэд жинлэсэн.

Жирэмсний хяналтанд нийт-12 эмэгтэй байна. 01-р сард шинээр эхний 03 сартай хяналтанд  2 орсон  байна.

Товлолт вакцинжуулалтад 20 хүүхэд хамрагдвал зохих ёстойгоос 12 хүүхэд хамрагдсан байна. 5 хүүхэд ханиадтай байсан. 3 бусад газар шилжин суурьшиж байна. Урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна.

ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд Улирлын чанартай  халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг  хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 5,   хандалтын тоо- 110 байна.

Баянтээг ЕБС: Өвөрхангай аймгийн  Ерөнхий боловсролын  сургуулийн багш нарын дунд зохион байгуулагдсан “Уран зохиолын хичээл”-ийн 2 өдрийн  модуль сургалтад 2 багш нар хамрагдсан. Баянтээг ХК-иас зохион байгуулсан сумын төрийн албан хаагчдын спорт өдөрлөгт баг хамт олноороо амжилттай оролцсон.

Нийтийн биеийн тамирын арга зүйч: Үндсэн хуулийг өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Оны аварга шалгаруулах үндэсний шагайн харваа”-ны тэмцээнд 70 тамирчин оролцож 300.0 мян.төгрөг зарцуулсан. Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ  “ДАРТС”-ЫН тэмцээнд 64 тамирчин оролцож эрэгтэй, эмэгтэй тус бүрт эхний 3 байрыг шалгаруулж 54.0 мян.төгрөг зарцуулсан. Үе үеийн төгсөгчдийн 4 төрөлт тэмцээнийг Өвөрхангай аймгийн спортын  ордонд зохион байгуулж 18-34 насны ангилалд 8 багийн 144 хүн, 35-аас дээш насанд 17 багийн 280 гаруй тамирчид оролцов. Тус арга арга хэмжээнд  хандиваар 18.0 сая, ЗДТГ-аас 3.0 сая  төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг төр, төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийн дунд 3 төрөлт спортын тэмцээн зохион байгуулагдсан. Нийт 9 багийн 200 тамирчин оролцсон.

1.2

 

  Шинэлэг ажил

 

СӨББ: Мэргэжлийн багш нарын хөгжлийн өрөөнд номын тавиур авч мэргэжлийн номыг төрөлжүүлэн байршуулж багш ажилчдын мэргэжлийн болон танин мэдэхүйн, зохиолын номоор ханган ажиллаж байна. Мөн ажлын байран дээр чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх ном унших дадлыг өрнүүлэн хэвшүүлэн ажиллаж байна

 

 

 

1.3

 

 

Тулгамдсан болон хоцорч буй ажил.

Эрүүл мэндийн төв: ЭМТ-Эмнэлгийн  шаардлагтай зүйл утлагын аппарат, УВЧ , зөөврийн хүчилтөрөгчинй аппарат  нэн шаардлагатай  байна.

Баянтээг ЕБС:  Баянтээг Эмнэлэг-Эмийн сангийн эм тарианы тавиур нэн даруй шаардлагатай байна. Сургуулийн хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс камержуулалт нэн чухал хэрэгтэй байна.

 

1.4

Хариуцлага, хяналт, хэрэгжилтийн хүрээнд

 

-

 

1.5

Дээд шатны байгууллагад шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн ажлын санал

  

                                                                      

-

Д/д

Хоёр. Сарын ажил  (чиглэлээр)

Хэрэгжилт, үр дүн

 

2.1

Засаглалын бодлогыг хэрэгжүүлэх

ИТХ-ын зөвлөлийн хуралдааныг зохион байгуулж, 2025 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан ИТХ-ын Зөвлөлийг хуралдуулж ажлын төлөвлөгөөг хэлэлцүүлсэн.

Урд оны ИТХ-ын материал, зөвлөл, хороодын мөтериал, тогтоол, захирамж, тушаал, ирсэн, явсан бичиг тоот зэрэг холбогдох баримт бичгүүдийг архивын нэгж үүсгэн цахим болон цаасан хэлбэрээр бэлтгэж байна. 2024 оны үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын ажлын албаны хяналт үнэлгээнд хамрагдах, чадавхжуулах сургалтанд 01.16-18 –ний өдрүүдэд хамрагдаж ажилласан.2025 онд хэрэгжүүлэх гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна. Мөн 4-н багийн БИНХ-ын Зөвлөлийг хуралдуулж БИНХ-ыг 02 дугаар сарын 11-14–ны өдрүүдэд баг тус бүрийн багийн төв дээр анхдугаар хуралдааныг хуралдуулахаар товыг зарласан. Хуралдааны бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

 

2.2

Удирдлага, зохион байгуулалт, захиргааны байгууллагын үйл ажиллагаа

 2025 оны  01 сарын  байдлаар нийт 1  иргэний өргөдөл хүсэлт ирсэн байна. Жилийн эцсийн тайлан мэдээг гарган ГХБХБГазарт хүргүүлсэн. 2025 оны газрын төлбөрийн ногдуулалтыг хийж нэхэмжлэхийг хугацаанд нь 100 хувь үүсгэсэн. Нэгдүгээр сарын байдлаар  газрын төлбөр 273114 төгрөг орсон байна. Мөн Е-mongolia операторын системээр 1 дүгээр сарын байдлаар нийт 137 үйлчилгээг үзүүлсэн. Үүнд: цэргийн бүртгэл, нийгмийн даатгал, гэх мэт лавлагаагаар иргэдэд үйлчилсэн байна. Засаг даргын Тамгын газрын ажилчдад  болон байгууллагын дарга эрхлэгч, нягтлан бодогч нарт Хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах тухай, ХХОАТ-ын тухай хууль, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, цахимаар тайлан илгээх талаар тус тус сургалт зохион байгууллагдлаа. Мөн жилийн эцсийн хяналт шинжилгээ үнэлгээний тайлан мэдээг хугацаанд нь хүргүүлж ажилласан.

 

2.3

Хөгжлийн төлөвлөлт, төсөв санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх

2024 оны 1 дүгээр сард Сум орон нутгийн орлогын төлөвлөгөө 54,472,500 мян.төг гүйцэтгэл нь 66,728,307.3 төгрөг биелэлт 122.5 хувьтай байна.

 

2.4

Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх

Мал аж ахуй: “Алтан төлийн эзэн”-ний 1 материал, аймгийн аварга малчны 3 материалыг бүрдүүлж аймгийн хүнс хөдөө аж ахуйн газарт хүргүүлэн ажилласан байна.

 

 

 

2.5

 

Дэд бүтэц, бүтээн байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх

Багийн Засаг дарга, сумын Засаг дарга, ИТХ-ийн дарга нар малчид ард иргэдийн өвөлжилтийн байдал болон цаг үеийн асуудлаар хөдөөгүүр явсан үүнд өвөлжөө хаваржааны доорхи газар эзэмшигч иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан болон 2025 онд дуусах гэж байгаа иргэдийн судалгааг гарган хүргүүлсэн.

 

2.6

Нийгмийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх

Нийгмийн бодлогын хүрээнд:  Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас зохион байгуулсан “Тэгш оролцоо-Хязгааргүй боломж” аймгийн чуулганд 3 хүүхдийг нийгмийн ажилтны хамт оролцуулж Хамтарсан багаас шатахууны дэмжлэг үзүүлсэн.  Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнаар ажиллах сонирхолтой 7 иргэний судалгааг аймгийн ХГБХХГ-т хүргүүлсэн ба 2 иргэн мэргэжил тохирч шаардлага хангасан. Иргэдийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор айл өрхүүдийг нохойгоо уяж хэвшүүлэх, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгаснаар учирч болох эрсдэл, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуулиар авах арга хэмжээ тооцогдох талаар постер бэлтгэн цахим сүлжээнд байршуулсан. Дээд шатны байгууллагаас бэлтгэн гаргасан Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хууль, өвөл, хаврын уралдааныг хориглосон тухай Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийн талаар гаргасан постер, зөвлөмжийг сумын 3-аас доошгүй  цахим сүлжээнд  хуваалцаж мэдээллийг түгээж ажиллаж байна. Мөн сумын удирдлагууд хөдөө багаар тойролт хийж цаг үеийн байдалтай танилцаж байгаатай холбогдуулан алдарт эхийн 1, 2 зэргийн одон авахад бүрдүүлэх материал, малчны тухай хуулиар мэдээлэл бэлтгэж өгсөн.

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар: 246 иргэнд 48,330,604 төгрөгийн халамжийн санхүүжилт олгосон. Жирэмсэн эхийн тэтгэмжинд-3, хөнгөлөлт-3, 21 өрхөд 1,240,000 хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдсан.

Иргэний бүртгэл: Төрөлт-3,  шинэчилсэн бүртгэл-6, лавлагаа олголт-6 тус тус бүртгэсэн байна.

 

2.7

Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх

Аймгийн Байгаль орчны газар Нарийнтээл сумын Засаг даргын Тамгын газартай хамтран Баянтээг 2 дугаар багт “Өшгөгийн нуруунд” аргал угалзанд  биотехникийн арга хэмжээ авч хужир мараа тавих ажил хийгдсэн. Агаарын бохирдолын судалгааг хийж гүйцэтгэж байна. Баянтээг ХК-аас Хогийн цэгийг түрж цэгцлэх ажил хийгдсэн. Айл өрхийн хог хаягдлыг сар бүрийн 15-ны дотор ачилт хийгдэж нэг удаагийн ачилтаар 10-15 рейс явагдаж байна.