АЛДАРТ ЭХИЙН ОДОНГООР ШАГНАГДАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ЭЭЖҮҮДИЙН АНХААРАЛД

АЛДАРТ ЭХИЙН ОДОНГООР ШАГНАГДАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ЭЭЖҮҮДИЙН АНХААРАЛД:

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, Алдарт эхийн одонгоор шагнах журмын 2.3.2 дахь хэсэгт- “Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг Алдарт эхийн одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно” гэж заасан байна. Иймд ээжүүд хүсэлт гарган Алдарт эхийн одонгоор шагнуулах материалаа бүрдүүлж өгнө үү. “Алдарт эх” одонгийн болзол: 6 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнана. Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон шинээр авах эхчүүд 2025 оны 03 дугаар сарын 15-ны дотор харьяа Багийн Засаг дарга нартаа материалаа бүрдүүлж өгнө үү.