ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН, СУНГАА, ҮСЭРГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОСОН
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон. Хэрэв хориглосон хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6.20.3.3-т заасан үндэслэлээр хариуцлага тооцдог болохыг анхаарна уу. Хүүхэд бүрийн аз жаргалын төлөө үйлс бүхэнд хамтдаа. Нэгдүгээрт хүүхэд