Нутгийн шилмэл ямаан дээр намрын хянан магдалгаа хийгдэв.

Нарийнтээл суманд үржүүлж байгаа нутгийн шилмэл ямаан дээр ажиллах Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын А/381 тушаалаар батлагдсан хянан магдалгаа хийх ажлын хэсэгийн 6 хүн, Өвөрхангай аймгийн Засаг даргын А/847 дугаар захирамжаар батлагдсан ажлын хэсэгийн 4 хүн Нарийнтээл суманд 2024 оны 11 дүгээр сарын 04 нөөс 7 хоногийн хугацаанд ажиллаж Өндөрхөмөг багийн цөм сүргийн 14 малчин өрхөөр орж ямааг газар дээр биеийн ерөнхий хэмжилт, амьдийн жинг үзэв. Мөн 37 ямааг сойлтийн өмнөх жин, сойсний дараах жин, гулуузны жин, тал гулуузны жин, мах, яс, булчихрай, өөхний жинг тус тусд нь үзэж нядалж нядалгийн гарц тодорхойлов. Мөн мах, цусны шинжилгээг авч шинжилхээр авч явав.