Иргэний андгай өргөх ёслол

ЗДТГ-ААС “ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

 

“Иргэний андгай өргөх ёслол”-д сумын ИТХ-ын дарга, ЗДТГ-ын дарга нар урилгаар оролцож нээж үг хэлэв.  Тус арга хэмжээнд 24 залуу оролцож “Иргэний андгай” өргөсөн бөгөөд тэдэнд Батламж, дурсгалын зүйлийг гардуулан өгөв.  Тус арга хэмжээний хүрээнд “Үндсэн хууль” сэдвээр сургалт явуулж, сургалтын үр дүнд “Алтан хонх”  танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулж идэвхтэй оролцсон 3 залууд Талархалын бичиг гардуулан, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулан ажилласан.