НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 10 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН
Д/д |
Нэг. Сарын ажил (төрлөөр) |
Хэрэгжилт, үр дүн
|
1.1 |
Салбарын хүрээнд хийгдсэн ажил
|
ЕБС: 2024-2025 оны хичээлийн жилд сурагчдын амьдарч байгаа болон сурч байгаа орчинд учруулж буй эрсдэл, түүний нөхцөл байдлыг илрүүлэх, аюулгүй байдлыг хангах зорилготой багш айлчлал аргачлалыг хэрэгжүүлэх, анхаарах зарим асуудлаар анги удирдсан багш нарт мэдээлэл хүргэж, 09-р сарын 25-аас 10-р сарын 25-ны хооронд АУБ нар сурагчдын гэрээр айлчлал хийн ажиллаж байна. Үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах, хандлага төлөвшилд нөлөөлөх “Найз байя” аянд нэгдэж, БЕГ-аас өдөр бүр гаргаж буй постор, уриалга зэргийг сурагчдад сургуулийн цахим хуудас, мэдээллийн самбараар хүргэж ажиллаж байна. 6 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч хөгжих таатай орчинг бүрдүүлэх, сурах үйлийг дэмжих зорилгоор сургуулийн дэмжлэгийн багаас тухайн сурагчид орчны дуу чимээнээс тусгаарлаж хичээлд анхаарах анхаарлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн 50.000 төгрөгийн үнэ бүхий чихэвчээр ханган ажиллалаа. Ингэснээр сурагч ангидаа багшийн хичээлд төвлөрч суух, тайван байх орчин бүрдэхэд тус нэмэр болж байна. Сумын ГХУСАЗСЗ-ийн мэдээлэл сурталчилгааны багийн гишүүд хамтран “СУРГУУЛЬ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан, төлөвлөгөөний дагуу 6-8-р ангийн 6 бүлгийн 70 гаруй сурагчдад “Хүүхэд хамгааллын хууль”, “Замын хөдөлгөөний дүрэмд хүүхэд юуг анхаарах вэ”, “Цахим гэмт хэрэг” сэдвээр тус тус мэдээлэл хүргэн ажилласан байна. 10,11-р дугаар ангийн сурагчид нь www.student.medle.mn системд сонгон судлах хичээлүүдийг цахимаар хамрагдаж түүнд хяналт тавин ажиллаж байна. 5,6,7-р ангийн сурагчид англи хичээлийг pearson хөтөлбөрөөр хичээллэж байна. БСМС –нд 2024-2025 оны хичээлийн жилийн БДБ- 19 багц тайлан мэдээг нэг бүрчлэн илгээлээ. Шинэ залуу багш нараа дэмжих ур чадварыг нь дээшлүүлэхээр “СУРАХ БИЧИГ- СУРАЛЦАХУЙН ЭРДЭМ ” аяныг үргэлжлүүлэн явуулж эхэлж байна. Энэ аяны хүрээнд 1-5 жилдээ ажиллаж байгаа багш нар сурах бичгийнхээ бүх дасгал даалгавруудыг ажиллаж хичээл хоорондын холбоо хамаарлаа мэдэх хичээлийнхээ чанар хүртээмжийг сайжруулахад оршиж байна. 2024 оны ЭЕШ, УШ, АДШ, гүйцэтгэлийн үнэлгээний дүн мэдээнд дүгнэлт хийж сургуулийнхээ дүн мэдээг нэгтгэн гаргаж багш нартаа танилцууллаа. БЕГ ын мэргэжилтэн П. Намжилмаа, БШУГын мэргэжилтэн Р. Нарантуяа нарын хамт Сургуулийн менежментийг сайжруулах төсөлийн гүйцэтгэлд мониторинг хийж үнэлэлт дүгнэлт өглөө. Судлагдахуун бүрээр оношлох шалгалтыг авч дүн мэдээг нэгтгэлээ. ЭЕШ-ний сорилгын эхний шалгалтыг авч анализ хийлээ. 10-р сарын 17, 18-ны өдрүүдэд “СӨББ-ын арга зүйч, ЕБС-ийн сургалтын менежерүүдийн туршлага солилцох уулзалт”-д оролцлоо. СӨББ болон ЕБС-ийн хоорондын залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллалаа. СӨББ: Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлгээ нь сургуулийн өмнөх боловсрол эзэмших явцад хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн чадварт гарч буй ахиц, өөрчлөлтийг илрүүлэх, хүрсэн үр дүнг тогтоох, дэмжлэг үзүүлэх, багш арга барилаа хүүхдийн ялгаатай байдалд тохируулах зорилгоор ЕБС-ийн бага ангийн багш нартай хамтран Хүүхдийн хөгжил, сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлж сургалтын чанар, үр дүнг сайжруулах, цэцэрлэг, сургуулийн залгамж холбоог ханган ажилласан. Өвөрхангай аймгийн Боловсролын газраас зохион байгуулсан СӨББ-ын арга зүйч, ЕБС-ийн бага ангийн сургалтын менежерүүдийн туршлага солилцох уулзалт хэлэлцүүлгийг 2 өдрийн турш зохион байгуулж хамтран ажиллах гарц шийдэл, МУ зөвлөх багш нарын туршлага түгээсэн сургалтанд хамрагдаж сурч мэдсэн зүйлээ багш ажилчдадаа танилцуулан ажилдаа тусган ажиллаж байна. Сумын ЭМТ-д ирсэн “Солонго дент” шүдний эмнэлэгийн үзлэгт 5 бүлгийн 36 шүдний өвчлөлтэй хүүхдээс 18 хүүхэд амны хөндийн үзлэгт хамрагдан сувгийн болон ломбо, түрхлэг түрхүүлж эмчилгээг хийлгэн шүдний өвчлөлийг 50% бууруулан ажилласан. Багшийн туслах багш нар хүүхдүүдийг эрүүлжүүлэн чийрэгжүүлэх ажлыг зохион байгуулан өглөө болгон дасгал хөдөлгөөн, өдөр унтлагын цагаар хөлийн массаж алжаал тайлах дасгал, цэгэн массаж хийж унтуулж хэвшсэн. Мөн хүүхдүүдээ дулааны улиралд гадаа гаргаж 15-30 минут нарны гэрлээр ‘Д’ витамин авхуулж, дархлаа дэмжих витаминаар витаминжуулан ажилласан. Хүүхдийн хоолойг давс сод, нимбэгийн уусмалаар зайлуулж амны хөндийд нян үржиж өвчлөлөөс урьдчилан сэргийлж ажиллаа. Соёлын төв: Сумын ахмадын баярын үйл ажиллагааны спортын төрөл шатар болон теннисний тэмцээнийг ахмадын хороотой хамтран зохион байгуулж ажиллалаа. Мөн ахмадуудаа хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээг Засаг даргын тамгын газар болон сумын төсөвт байгууллагатай хамтран ахмадууддаа урлагийн тоглолт хүргэж үдшийн цэнгүүний арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа. Энэхүү арга хэмжээнд нийт 190 гаруй ахмад албан хаагчид хамрагдлаа. Аймгийн болон сумын цолтой 2 бөхийн мялаалга хүндэтгэлийн арга хэмжээ урлаг соёлын арга хэмжээг хамтран зохион байгуулж ажиллалаа нийт 182 хүн хамрагдлаа. Баянтээг бага сургууль: Өвөрхангай аймгийн 32 сургуулийн сургалт болж багш, ажилчид ажлын туршлага солилцсон. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх аяны хүрээнд 40 мод тариаллаа. Программт хичээл ба давтлага, хөгжүүлэх сургалтуудыг ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, сурагчдыг хөгжүүлэх зорилготойгоор тогтмол хэрэгжүүлж хэвшээд байна. Эрүүл:мэндийн төв: 2024 оны 10-р сард нийт 109 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 24 , төвийн дуудлага 85 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ. Амбулаториор 706 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 64 хүн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна. 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай хүнийг илгээсэн. Жирэмсний хяналтанд нийт-8 эмэгтэй байна. 10-р сард шинээр эхний 03 сартай хяналтанд 0 орсон байна. Товлолт вакцинжуулалтад 30 хүүхэд хамрагдвал зохих ёстойгоос 12 хүүхэд хамрагдсан байна. 1 хүүхэд ханиадтай байсан. 17 бусад газар шилжин суурьшиж байна. Урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна. ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд Улирлын чанартай халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 16, хандалтын тоо- 115 байна. |
Нийтийн биеийн тамирын арга зүйч: СӨББ-ын эцэг эх, асран хамгаалагчдын дунд шилжин явах цомын төлөөх “ВОЛЕЙБОЛ”-ын тэмцээн эрэгтэй, эмэгтэй төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа. Нийт 10 багийн 70 эцэг эхчүүд оролцож аваргаа шалгарууллаа. Эрэгтэй төрөлд: 1-р байранд бага бүлэг, 2-р байранд ахлах бүлэг, 3-р байранд дунд бүлэг шалгарлаа. Эмэгтэй төрөлд: 1-р байранд бэлтгэл А бүлэг, 2-р байранд ахлах бүлэг, 3-р: байранд бага бүлэг шалгарлаа. Шилжин явах цомын эздээр бага бүлгийн эцэг эхчүүд тодорлоо. Олон Улсын ахмадын баярыг тохиолдуулан ЗДТГазар, Сумын ахмадын хороотой хамтран \Софт волейбол, Ширээний теннис, Шатар, Дартс, Гранд голф, Киндомин\ гэсэн 6 төрөлт тэмцээн зохион байгуулж нийт 4-н багийн 64 ахмад авхаалж самбаагаа дайчлан оролцож Тэргүүн байранд “Цагаан-Овоо” баг, Дэд байранд “Шарга” баг шалгарсан ба “Шагайн цуваа харваа” явуулж нийт 14 харваач цэц мэргэнээ сорин амжилттай оролцлоо. |
||
1.2
|
Шинэлэг ажил
|
Аймгийн Засаг даргын захирамжаар биеийн тамирын арга зүйчийн орон тоог батлуулан Засаг даргын Тамгын газар нь 10 дугаар сараас эхлэн биеийн тамирын арга зүйч авч ажиллуулан эхлээд байна. Ард иргэдийг эрүүлжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор фитнессын өрөөг тохижуулсан ба ОНХСангийн хөрөнгөөр тендер зарлан тоног төхөөрөмжийн авч суурьлуулан үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. |
1.3 |
Тулгамдсан болон хоцорч буй ажил. |
Баянтээг бага сургууль: ’Pearson English’’ болон EDUTEN англи хэлний хөтөлбөр нь англи хэлийг хоёрдогчоор суралцаж буй улс оронд тусгайлан зориулж олон улсын жишгээр боловсруулсан цахим болон танхимын сургалтын хосолсон хэлбэр бүхий сургалтын цогц хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөдөөгийн алслагдсан нөхцөлд сурагчид хичээл даалгавраа хийхэд стандартад нийцсэн гар утас болон data төхөөрөмж шаардлагатай байна. Соёлын төв: Дуу хөгжмийн багш, номын санчийн мэргэжлийн боловсон хүчний дутагдалтай байна. Эрүүл мэндийн төв: Нарийнтээл ЭМТ-Эмнэлгийн шаардлагтай зүйл утлагын аппарат нэн шаардлагатай байна. Баянтээг Эмнэлэг- Эмийн сангийн эм тарианы тавиур нэн даруй шаардлагатай байна. |
1.4 |
Хариуцлага, хяналт, хэрэгжилтийн хүрээнд |
Байгаль орчин: “Имперо майнинг” ХХК-д иргэдээс ирсэн ирсэн гомдлын дагуу аймгийн цагдаагийн газар, БОГазартай хамтарсан хяналт шалгалтыг хийж нөхөн сэргээлтийн ажлыг явцыг талаар мэдээлэл өгч бичиг баримтанд үзлэг хийх зэрэг шалгалт хийгдсэн. Иргэнээс ирсэн гомдол мэдээллийг шалгах хугацаанд тус компаны үйл ажиллагааг түр зогсоож шалгалтын явцад ямар нэг зөрчил илрээгүй тул үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Соёлын төв: Аймгийн 67,0 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар байгууллагын дотор засвар хийгдэж дууссан соёл олон нийтийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. |
1.5 |
Дээд шатны байгууллагад шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн ажлын санал |
- |
Д/д |
Хоёр. Сарын ажил (чиглэлээр) |
Хэрэгжилт, үр дүн |
2.1 |
Засаглалын бодлогыг хэрэгжүүлэх |
Орон нутгийн ИТХ-ын Ээлжит 2024 оны сонгуулийн ажлыг амжилттай зохион байгуулж санал хураалтын дүн мэдээ, тайланг Аймгийн сонгуулийн хороонд хүргүүлж хүлээлгэн өгсөн. Ээлжит сонгуулийн дүнг ИТХ-д өргөн мэдүүлж ИТХ –ын ээлжит Анхдугаар хуралдааныг товлох, зарлан хуралдуулах, хуралдааны бэлтгэл ажлыг хангаж ажилласан. Ээлжит Анхдугаар хуралдааныг хуралдуулах бэлтгэл хангах, шинэ төлөөлөгч нарын үнэмлэх энгэрийн тэмдэг захиалж хийлгэх, шаардлагатай бусад зүйлсийг бэлтгэх. Ээлжит Анхдугаар хуралдааныг хуралдуулж 7-н асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, шинэ төлөөлөгч нарт үнэмлэх энгэрийн тэмдгийг гардуулж, ээлжит хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх асуудлуудыг бүрэн шийдвэрлүүлсэн. Шинээр бүрэлдсэн ИТХ-ын төлөөлөгчдийг Нутгийн удирдлагын чиглүүлэх сургалтанд хамруулах ажлыг 11.05-11.06 –ний өдрүүдэд харуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. |
2.2 |
Удирдлага, зохион байгуулалт, захиргааны байгууллагын үйл ажиллагаа |
Засаг даргын Тамгын газрын Бэлчээр газар тариалан хариуцсан албан хаагч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ирүүлсэн тул 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар чөлөөлсөн.Тус ажлын байран дээр Байгаль орчны байцаагч сэлгэн ажиллах хүсэлт ирүүлсэн тул хууль журмын дагуу 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар шилжүүлэн ажиллуулж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн санхүүжилтээр хийгдсэн “Сумын төвийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гадна талбайг тохижууулах ажил”-ыг хүлээж авах хяналт тавих ажлын хэсэг сумын Засаг даргын захирамжаар байгууллагдаж хяналт тавьж, хүлээн авч Засаг даргын зөвлөлд тайлагнаж ажиллаа. Мөн Ахмадын өрөөний засварын үйл ажиллагаа дуусаж ажлын хэсэг хүлээн авч ашиглалтанд орлоо. 2024 оны 10 дугаар сарын 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/183 дугаар захирамжаар байгуулагдсан “Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажил”-ын тендерийн гүйцэтгэгчийг сонгох үнэлгээний хороог байгуулж тус үнэлгээний хороо нь тендерийг зарласан боловч нэг ч үнийн санал ирээгүй тул дахин зарлах захирамж гарган үнэлгээний хороонд хүргүүлэн ажиллаж байна. 10 дугаар сард сумын төсөвт байгууллагатай хамтран ахмадын баярыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд нийт 190 гаруй ахмад албан хаагчид хамрагдлаа. |
2.3 |
Хөгжлийн төлөвлөлт, төсөв санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх |
2024 оны 10 дугаар сард Сум орон нутгийн төлөвлөгөө 233,596,600 мян.төг гүйцэтгэл нь 222,142,351.42 мян.төг биелэлт 95 хувьтай байна. 2024 онд ОНХС -аар 879,938,300 төгрөгийн 25 ажил, МАА татвараар 303,441,200 төгрөгийн 13 ажил төлөвлөгдсөн. Үүнээс ОНХС-аар 210,029,106 төгрөгийн 11 ажил 100% хувийн гүйцэтгэлтэй, 23,760,000 төгрөгийн 2 ажил 81% хувийн гүйцэтгэлтэй, 6,000,000 төгрөгийн 1 ажил 60% хувийн гүйцэтгэлтэй, 43,624,358 төгрөгийн 2 ажил 50% хувийн гүйцэтгэлтэй, 75,321,510 төгрөгийн 1 ажил 40% хувийн гүйцэтгэлтэй, 25,244,506 төгрөгийн 1 ажил 30% хувийн гүйцэтгэлтэй байна. МАА татвараар 13,500,000 төгрөгийн 1 ажил 100%, 13,770,000 төгрөгийн 1 ажил 60% тус тус хийгдсэн байна. |
2.4 |
Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх |
Мал аж ахуй: ХХААХҮС-ын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Үржлийн малд үзлэг ангилалт хийж малын генетик нөөцийг тогтоох тухай” А/136 дугаар тушаалаар батлагдсан аяны хүрээнд цөм сүргийн 15 айлын 1000 ямааг ялган тэмдэглэж үзлэг ангилалт хийх малын бүртгэл мэдээллийн санд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Мөн хээлтүүлэгч малд ангилалт хийж ээмэг, дугаар нь хаягдсан 98 ухна, 12 хуцыг ээмэглэн бүртгэлжүүлэн Мал аж ахуйн нэгдсэн системд шивэж оруулсан. |
2.5 |
Дэд бүтэц, бүтээн байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх |
2024 оны 10 сарын байдлаар нийт 1 иргэний өргөдөл хүсэлт ирсэнг шийдвэрлэсэн. 2024 онд газрын төлбөр 114 сая төгрөгийн төлөвлөгөөтэй газрын төлбөрийн ноогдуулалтыг бүрэн үүсгэж газрын төлбөр 10 сарын байдлаар 110475898.00 төгрөг орсон байна. Газар зохион байгуулалт, Геодези зурагзүйн ерөнхий газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн А/85 дугаартай Хяналтын хуудас батлах тухай тушаал, мөн А/88 дугаартай Хариуцлагатай газрын харилцааны аяны хүрээнд 2003-2023 оны хоорондох Засаг даргын захирамжаар олгогдсон газар олголтонд хяналт шалгалт хийгдэх ажлын хүрээнд 2003-2023 оны газар олгосон Засаг даргын бүх захирамжийг удалгааг гаргаж байна. Мөн 10 дугаар сарын 26-28-ны өдрийг дуустал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны сургалтанд хамрагдаж сертификат авсан. 2024 онд киоск цахим үйлчилгээ нийт 684 үйлчилгээ, оператороор системээр үйлчилгээг үзүүлээд байна. |
2.6 |
Нийгмийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх |
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар: 83 иргэний халамжийн үйлчилгээнд хамрагдахаар гаргасан өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэсэн. Халамжийн олголтоор 274 иргэнд 55,217,680 төгрөгийн олголт хийгдсэн. |
2.7 |
Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх |
Намрын мод тарих өдөр болон “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1000 ширхэг модыг нөхөн тарилт хийх ажил явагдаж байна. Айл өрхийн хог хаягдлыг сар бүрийн 15-ны дотор ачилт хийгдэж нэг удаагийн ачилтаар 10-15 рейс явагдаж байна. |