НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 08 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН
Д/д |
Нэг. Сарын ажил (төрлөөр) |
Хэрэгжилт, үр дүн
|
1.1 |
Салбарын хүрээнд хийгдсэн ажил
|
Эрүүл мэндийн төв: 2024 оны 07-р сарын 25-наас 08 сарын 28ны хооронд нийт 107 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 27, төвийн дуудлага 80 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ.
Жирэмсний хяналтанд нийт-16 эмэгтэй байна. 08-р сард шинээр хяналтанд 3 эмэгтэй орсон байна. Товлолт вакцинжуулалтад 27 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна.
Соёлын төв Нүүдэлчин дэлхийн соёлын фестивальд Ардын язгуур урлаг-Халх уртын дууны төрөлд сум орон нутагаа төлөөлөн соёлын өвийн шилдэг өвлөн уламжлагч аймгийн уртын дуу дуулаачдын уралдааны оролцогч ажилттай оролцсон байна. Сумын 3 дугаар багт Улсын аварга малчин цолны мялаалга наадам болж соёл урлагаар үйлчлэн хамтран зохион байгуулж ажиллалаа. Сумын 2 дугаар багт Аймгийн арслан цолны мялаалга наадамд хамтран ажиллалаа. Сумын 1 дүгээр багт зохион байгуулагдсан уяачдын наадамд хөгжим, техник хэрэгсэлээр хангаж дэмжлэг үзүүлэн хамтран ажиллалаа. Баянтээг бага сургууль: БШУГ-аас жил бүр зохион явуулдаг багш нарын бага хурал болон , хоол зүйчдийн сургалтад хамрагдсан. Баянтээг ерөнхий боловсролын сургуулийн түүхт 60 жилийн ойг угтан гадна талбайн хайс, шинээр хийж талбайгаа цементлэж сэргээн засварласан. Баянтээг ерөнхий боловсролын сургууль 60 жилийн ойг амжилттай зохион байгуулсан. Байгальд ээлтэй хандах үзлийг төлөвшүүлэх үүднээс хог хаягдлыг ангилан ялгуулж байна. 7 хоногт 2 удаа модоо услаж байна. Иргэний бүртгэл: Төрөлт-2, шинэчилсэн бүртгэл 6, гэрлэлт-1, нас баралт-3, иргэний үнэмлэх олголт-8, эцэг тогтоолт-1, шилжин ирсэн- 30 тус тус бүртгэсэн байна. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар: Нийт 538 иргэнд 7,483,859 төгрөгийн халамжийн мөнгө олгосон. Ахмад настны рашаан сувилалын 6 иргэний өргөдөл, 0-3 хүртэл насны хүүхэд асарсны тэтгэмжинд – 5 иргэн, шүдний хөнгөлөлтөнд - 1 иргэн тус тус үйлчилгээ авсан. |
1.2
|
Шинэлэг ажил
|
Соёлын төв: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгууллагын дотор засвар хийгдэж байна. Эрүүл мэндийн төв: Эмнэлгийн ажилчид болон цэцэрлэгийн ажилчид, зам дагуух үйлчилгээний газрууд, сургуулийн ажилчид, сурагчдад улаанбурханы урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулж байна. |
1.3 |
Тулгамдсан болон хоцорч буй ажил. |
Эрүүл мэндийн төв: Эмнэлгийн цагаан хэрэглэл болон ор гудас хөнжилийг солих шаардлагтай байна. Баянтээг Эмнэлэг- Эмийн сангийн эм тарианы тавиур нэн даруй шаардлагатай байна. Баянтээг бага сургууль: ‘‘’Pearson English’’ болон EDUTEN англи хэлний хөтөлбөр нь англи хэлийг хоёрдогчоор суралцаж буй улс оронд тусгайлан зориулж олон улсын жишгээр боловсруулсан цахим болон танхимын сургалтын хосолсон хэлбэр бүхий сургалтын цогц хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөдөөгийн алслагдсан нөхцөлд сурагчид хичээл даалгавраа хийхэд стандартад нийцсэн гар утас болон data төхөөрөмж шаардлагатай байна . |
1.4 |
Хариуцлага, хяналт, хэрэгжилтийн хүрээнд |
Байгаль орчин: “Имперо майнинг” ХХК-д аймгийн Байгаль орчин аялал жуулччлалын газар, Онги-Таац сав газарын захиргаа, Экологийн цагдаагийн алба, Татварын газар болон бусад холбогдох газраас ажлын хэсэг гарч тухайн уурхайн үйл явцтай танилцаад бичиг баримтийн шалгалтаад явсан. Тарваганы эргүүл хяналтыг тогтмол хийж байна. Хууль бусаар тарвага ангасан Одоогоор 2 иргэнд хялбаршуулсан журмаар торгууль ногдуулж, тагтаа, ногтрууу зөвшөөрөлгүй тээвэрлэсэн 1 иргэнд зөрчлын хэрэг нээн шалгаж байна. |
1.5 |
Дээд шатны байгууллагад шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн ажлын санал |
- |
Д/д |
Хоёр. Сарын ажил (чиглэлээр) |
Хэрэгжилт, үр дүн |
2.1 |
Засаглалын бодлогыг хэрэгжүүлэх |
1.ИТХ –ын 2012-2020 он хүртэлх хугацааны архивын хувийн хэргийг архивлах ажлыг зохион байгуулж ажиллаж байна. 2. 08:05 ны өдрийн дотор Сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг байгуулж Аймгийн сонгуулийн хороонд санал хүргүүлж батламжлуулах, 08.11 –ний өдрийн 24:00 цаг хүртэлх хугацаанд ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн сонгуульд оролцох хүсэлтийг холбогдох баримт бичгийн хамт хүлээн авч хуулийн хугацаанд хариуг хүргүүлж ажилласан. 3. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит Сумын сонгуулийн хороо хоёр дахь удаагийн хурлаа зохион байгуулж сонгуулийн хэсгийн хороодын бүрэлдэхүүнийг байгуулсан. 4. Мөн холбогдох дээд байгууллагаас ирүүлсэн 5-н албан бичиг хүлээн авч 3-н албан бичигт хариуг хугацаанд нь хүргүүлсэн зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлсэн |
2.2 |
Удирдлага, зохион байгуулалт, захиргааны байгууллагын үйл ажиллагаа |
Тус суманд Бог малын мялзан өвчин гарсантай холбогдуулан Сумын онцгой комисс хуралдаж ажлын хэсэг гарган айл өрхүүдийн малыг вакцинжуулалт хийгдэж байна. Мөн голомтын бүсэд байгаа 30 өрхийн 12000 гаруй малыг аймгийн мал эмнэлгийн газрын дүк машиныг авчирч 2024 оны 08 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд халдваргүйжүүлэлт хийж ажилласан |
2.3 |
Хөгжлийн төлөвлөлт, төсөв санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх |
Сум орон нутгийн төлөвлөгөө 47,026,900 мян.төг гүйцэтгэл нь 38,834,070.08 мян.төг биелэлт 82.6 хувьтай байна. 2024 онд ОНХС -аар 845,478,000 төгрөгийн 25 ажил, МАА татвараар 303,441,200 төгрөгийн 13 ажил төлөвлөгдсөн. Үүнээс ОНХС-аар 158,240,640 төгрөгийн 9 ажил 100% хувийн гүйцэтгэлтэй, 6,600,000 төгрөгийн 1 ажил 62.5% хувийн гүйцэтгэлтэй, 11,880,000 төгрөгийн 1 ажил 64.3% хувийн гүйцэтгэлтэй байна. МАА татвараар 13,500,000 төгрөгийн 1 ажил 100%, 6,885,000 төгрөгийн 1 ажил 30% тус тус хийгдсэн байна. |
2.4 |
Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх |
Газар тариалангийн үйлдвэрлэлийн хүрээнд Аймгийн холбогдох мэргэжилтэнд ‘Агуулах зоорины судалгаа’-г гаргаж хүргүүлсэн. Хадланд бэлэн техникийн судалгааг гаргаж аймгийн мэргэжилтэнд хүргүүлэн ажилласан. Төмс, хүнсний ногооны тариалалтын мэдээг гаргаж холбогдох аймгийн мэргэжилтэд хүргүүлсэн. Мал эмнэлэг: Тус сумын Шарга багт бог малын мялзан өвчний шинж тэмдэг 2024 оны 08 дугаар сарын 11-ны өдөр Шаргын түрүү гэх газар зусч байгаа малчин Л.Ганбат, Сөртийн ам гэх газар зусч байгаа малчин С.Чимэдбат нар Бумбат суварга МЭҮНэгжид дуудлага өгч очиж үзэхэд ямаа, ишиг чацга алдсан шинж тэмдэгтэй байсан тул дээж авч аймгийн мал эмнэлгийн лабораторит хүргүүлсэн. Мөн Сөртийн ам, Шаргын түрүү гэх газруудад нутаглаж буй малчин өрхүүдэд 2024 оны 08 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд бог малын мялзан өвчний тандалтыг 20 малчин өрхөд хийхэд 12 өрхөд бог малын мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн. Сумын төвөөс 25 км урд зүгт Шарга багийн багийн малчин Л.Ганбат, С.Чимэдбат 45.864800 101.751259 нарын малд малын гоц халдварт бог малын мялзан өвчин мөн болох нь Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лабораторийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 24-4112, 24-4111 шинжилгээний хариугаар батлагдаж сумын Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/141 тоот “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” захирамжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. |
2.5 |
Дэд бүтэц, бүтээн байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх |
2024 оны 08 сарын байдлаар нийт 5 иргэний өргөдөл хүсэлт ирсэнг засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн. 2 иргэний газрыг үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлэн гэрчилгээ олгосон. 2024 онд газрын төлбөр 8 дугаар сарын байдлаар 114 сая төгрөгийн төлөвлөгөөтэй газрын төлбөрийн ноогдуулалтыг бүрэн үүсгэж газрын төлбөр 8 сарын байдлаар 102071122.0 төгрөг орсон байна. 8 дугаар сарын эхний арав хоногт бэлчээрийн мониторингийн судалдаанд явж судалгааг бүрэн гүйцэтгэж судлагааны боловсруулалтыг хийж байна. Мөн киоск цахим үйлчилгээ үзүүлж эхэлсэнээс хойш нийт үйлчилгээ, оператороор 449 үйлчилгээг үзүүлээд байна. |
2.6 |
Нийгмийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх |
|
2.7 |
Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх |
Гуанз болон төв зам дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажил хийгдсэн. Мөн таацын гол дагуу амралт зугаалгаар яваа иргэдэд хог хаягдлаа хаяхгүй байх талаар мэдээлэл өгч хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж хогын цэгт асгасан. Орон нутгийн хөгжлийн сангаар төв зам дагуу байрлах гуанзны урд талд 2 ширхэг ширхэг “Эко” ОО суурилуулсан. |