НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 06 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН
Д/д |
Нэг. Сарын ажил (төрлөөр) |
Хэрэгжилт, үр дүн
|
1.1 |
Салбарын хүрээнд хийгдсэн ажил
|
Эрүүл мэндийн төв: 2024 оны 06-р сард нийт 127 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 33, төвийн дуудлага 94 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ.
Жирэмсний хяналтанд нийт-18 эмэгтэй байна. 06-р сард шинээр эхний 03 сартай хяналтанд 3 орсон байна. Товлолт вакцинжуулалтад 30 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөө өгч ажиллаж байна. ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд улирлын чанартай халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 9, хандалтын тоо- 45 байна. Ерөнхий боловсролын сургууль: Өвөрхангай аймгийн онцгой байдлын газар, БШУГ, Насан туршийн суралцахуйн төвөөс хамтран зохион байгуулж байгаа What3word апп-ыг иргэд олон нийт, албан хаагч, сурагчдад таниулах, сурталчлах ажилд ЕБС-ийн Өсвөрийн аврагч клубын сурагчид нэгдэн орон ажиллаж байна. Эхний ээлжинд өсвөрийн аврагч клубын сурагчдад тухайн хаяг байршил заагч апп-ны ач холбогдол, хэрхэн ашиглах талаар мэдээлэл өгч түүний дараа ЕБС-ийн нийт багш, ажилчдын утсанд апп-ыг суулгах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Танхимд үзсэн онолын мэдлэгээ бататган байгаль дээр турших, байгаль, ертөнцийг таних, түүх соёлоо мэдэх, түгээн дэлгэрүүлэх, хайрлан хамгаалах хандлага төлөвшүүлэх зорилгоор 8 бүлгийн багш нар экскурс хичээл явуулж сургуулиас дэмжлэг үзүүлсэн. Дугуйлангийн үйл ажиллагааг дүгнэх, сурагчдын ур чадварыг сорих, сургуулийн аварга шалгаруулах зорилгоор 2024 оны 05-р сарын 30-ны өдөр сургуулийн шатрын аварга шалгаруулах “Уран нүүдэл” тэмцээнийг зохион байгуулан ажилласан. Тэмцээнийг 3 насны ангилалаар эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгуулсан. Тэмцээнд нийт ... сурагч оролцсоноос насны ангилал тус бүрээс шагналт 3 байрыг шалгаруулан, сургуулийн захиргаанаас өргөмжлөл, медалиар шагнан урамшуулсан. Сумын ЗДТГ, ЕБС хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн хүүхдүүдийн дунд үндэсний бөхийн барилдаан, гүйлт, АХА, Open mic зэрэг арга хэмжээг зохион байгуулж шагналт байруудыг шалгаруулан 21 хүүхдэд 210.000 төгрөгийн бэлэг гардуулан шагнасан. Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит “Хүрэл тулга-2024” шүлгийн уралдааныг 2 насны ангилалаар зохион байгууллаа. Уралдааныг 3 үе шаттай зохион байгуулж, оролцогч 10 сурагч өөрийн зохион бичсэн шүлгээ тэрлэж, шилдгүүдээ шалгарууллаа. Монгол Улсын Засгийн газрын А/57 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын А/25 дугаар захирамж жил бүрийн 11-р сарын 01-ний өдрөөс 05-р сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосон талаарх мэдээллийг иргэд, олон нийт, эцэг эх асран хамгаалагч, уралдаанч хүүхдүүдэд мэдээллэх ажлыг сумын ЗДТГ-ын нийгмийн бодлогын мэргэжилтэн Ц.Сайнбилэгтэй хамтран хийлээ. Сурагчдын спортоор хөгжүүлэх, биеийн эрүүл мэндийг дэмжих, багийн үйл ажиллагаагаар суралцах үйлийг нь дэмжих зорилгоор 6-9, 10-12-р ангийн сурагчдын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Улсын болон анги дэвших шалгалтын хуваарийг гаргаж шалгалтуудыг амжилттай зохион байгууллаа. АДШ-н дундаж 55.2% өмнөх жилээс 4% иар буурсан бол улсын шалгалт 79,8% тай шалгагдаж өмнөх жилээс 6.4%-иар өссөн амжилт үзүүлсэн байна. Системд 27 багшийн журналыг хааж, 403 сурагчийн дэвшилтийг хийж, суурь боловсролын 50 сурагч, бүрэн дунд боловсролын 17 сурагчийн төгсөлтийн дүн мэдээг гаргаж, гэрчилгээ үнэмлэхийг хэвлэж өглөө Хүүхэд хамгааллын тайланг гаргаж дүн мэдээг гаргалаа. ESIS системийн жилийн эцсийн мэдээ тайланг эмхтгэн нэгтгэж гарган системийг амжилттай хаалаа. Улсын шалгалтад 5-р ангийн 41 сурагч шалгагдаж, БШУ-ы газраас ирсэн сэдвээр математик, монгол хэл, хүн ба байгаль шалгалтуудыг журмын дагуу зохион байгууллаа. Багш нарын цахим журнал болон хувийн хэрэг хөтлөлтөд хяналт тавьж хүлээн авч ажиллалаа. Соёлын төв: Хурал уулзалт 6 удаа болсон. Нийт 912 иргэн хамрагдсан. Сургалт-1 удаа хийгдсэн. Нийт 60 иргэн хамрагдсан. 5б ангийн сурагчдын “Тэмүүлэл” тайлан тоглолт тоглогдож 32 хүн оролцож 256 иргэн үзэж сонирхсон. Алдарт эхийн одон гардуулах, ээжүүдийг алдаршуулах үйл ажиллагааны тоглолтод 29 хүн оролцож 350 хүн үзсэн. Зорилтот жилийн ажлын нээлтийн арга хэмжээнд 23 хүн оролцож 163 иргэн хамрагдсан. Номын санд 2 уншигч шинээр карт нээлгэж, 139 ирэгсэдэд 114 ш ном олгож үйлчилсэн. Лавлагаа ном зүйн ажлыг 5 уншигчдад үзүүлж, 3 татгалзлыг бүртгэж ажилласан. 74 төрлийн 214 ш ном Lib4U программд оруулсан. Хууль тогтоомж тогтоол шийдвэрийн хагас жилийн хэрэгжилт, өргөдөл гомдол, хууль эрх зүйн мэдээ, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт бусад холбогдох тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнаж ажилласан. 2-р улирлын статистик мэдээг гаргаж дээд газарт хүргүүлсэн. Баянтээг бага сургууль: Анги дэвших болон улсын шалгалтуудыг амжилттай өгсөн. Үе тэнгийнхний дээрэлхэлтийг таслан зогсоох аян өрнүүлж сурагчдад өдөр бүр мэдээлэл өгч ажилласан. “Жарны жаран бэлэг” аяны хүрээнд тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Ж.Цадмид агсны үр хүүхдүүд болон багш, ажилчид, ирдгэдтэйгээ 60 модыг амжилтай тарилаа. Сургуулийн нэгдсэн эцэг эхийн хурлыг сургалт, хүмүүжил сайжруулах талаар ярилцаж хамтран ажиллахаар болсон. Программт хичээл ба давтлага, хөгжүүлэх сургалтуудыг ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, сурагчдыг хөгжүүлэх зорилготойгоор тогтмол хэрэгжүүлж хэвшсэн. Иргэний бүртгэл: Төрөлт-2, шинэчилсэн бүртгэл 10, гэрлэлт-1, нас баралт-1, иргэний үнэмлэх олголт-15, эцэг тогтоолт-1 тус тус бүртгэсэн байна. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар: Халамжийн сангаас 287 иргэнд 48,144,500 мянган төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт олгосон. 0-3 хүртэл насны хүүхэд асарсны тэтгэмж- 4, жирэмсэн эхийн тэтгэмж-2, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргааны сунгалт-1, шинээр асаргаанд хамрагдах-2 иргэний мэдээллийг шинээр бүртгэсэн. |
1.2
|
Шинэлэг ажил
|
Соёлын төв: ОНХС-ийн 17,3 сая төгрөгийн хөрөнгөөр Соёлын төвд техник хэрэгсэл худалдан авах үйл ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан. Тендерт Арцын тахилагат ХХК шалгарч худалдан авах гэрээ хийсэн. Арцын тахилагат ХХК-ны гэрээний дагуу нийлүүлж байгаа техник хэрэгсэлийг сумын Засаг даргын захирамжаар томилогдсон 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг техникийн тодорхойлотын дагуу тулгаж хүлээн авсан. |
1.3 |
Тулгамдсан болон хоцорч буй ажил. |
Засаг даргын Тамгын газрын ЖДҮ, хоршоо хариуцсан мэргэжилтний сул орон тоо асуудал дутагдалтай байна. Эрүүл мэндийн төв: Эмнэлгийн цагаан хэрэглэл болон ор гудас хөнжилийг солих шаардлагтай байна. Баянтээг Эмнэлэг- Эмийн сангийн эм тарианы тавиур нэн даруй шаардлагатай байна. Баянтээг бага сургууль: ‘‘’Pearson English’’ болон EDUTEN англи хэлний хөтөлбөр нь англи хэлийг хоёрдогчоор суралцаж буй улс оронд тусгайлан зориулж олон улсын жишгээр боловсруулсан цахим болон танхимын сургалтын хосолсон хэлбэр бүхий сургалтын цогц хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөдөөгийн алслагдсан нөхцөлд сурагчид хичээл даалгавраа хийхэд стандартад нийцсэн гар утас болон data төхөөрөмж шаардлагатай байна . Соёлын төв: Интернетийн асуудал тулгамдаж байна. |
1.4 |
Хариуцлага, хяналт, хэрэгжилтийн хүрээнд |
Байгаль орчин: 2023 онд бичил уурхайн 296 дугаар журмын дагуу тус сумын Баянтээг 2 дугаар багийн нутаг Сэнжит, Сөртийн хошуу гэх газруудад Ашигт малтмал, Газрын тосны газрын дүгнэлтийн дагуу 10 нөхөрлөл бичил уул уурхайн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж тухайн талбайг нөхөн сэргээх явцад дутуу орхигдсон газруудад техникийн нөхөн сэргэлтийн ажил хийгдэж байна. Эвдэрсэн газрын судалгааг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт хүргүүлсэн . |
1.5 |
Дээд шатны байгууллагад шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн ажлын санал |
- |
Д/д |
Хоёр. Сарын ажил (чиглэлээр) |
Хэрэгжилт, үр дүн |
2.1 |
Засаглалын бодлогыг хэрэгжүүлэх |
УИХ-ын ээлжит сонгуулийн жил тохиож байгаатайй холбогдуулан сурталчилгааны самбар байршуулах, хэсгийн хороо байгуулах ажилд гарсан тогоол, шийдвэрүүдийн биелэлтийг хангах ажилд ЗДТГ, холбогдох дээд байгууллагуудтай хамтран 05.28 нд сургалтанд хамрагдах, сургалт зохион байгуулах, зохион байгуулах 06.10-11 –ний өдөр /самбар байршуулах, үүрийн байр байршуулах/ ажлуудад хяналт тавьж хамтран хэрэгжүүлсэн БИНХ –ын бэлтгэл хангах 05.25-05.29 –ний өдрүүдэд, /БИНХ-ын зөвлөл хуралдуулах, БИНХ-ын тов гаргах, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө гаргах/, БИНХ –ыг зохион байгуулах ажлыг Багийн Засаг дарга, БИНХ-ын Зөвлөлтэй хамтран 2024 оны 06.05-06.07, 10-ний өдрүүдэд 2,3,4 дүгээр багийн БИНХ-ыг тус тус хуралдуулсан БИНХ-аас гарсан архивын баримт бичгүүдийг нэг бүрчлэн бэлтгэх ажлыг 06.11-06.21 –ний өдрүүдэд бэлтгэн архивын нэгж үүсгэж байна. Байгууллагын хагас жилийн тайлан мэдээ гаргах, нэгтгэх, эд хөрөнгийн тооллогын ажил зохион байгуулах ажлыг 06.21-06.25 –ний өдрүүдэд хийж хэрэгжүүлсэн. |
2.2 |
Удирдлага, зохион байгуулалт, захиргааны байгууллагын үйл ажиллагаа |
Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлын төлөвлөгөөний дагуу сумын Засаг даргын захирамжаар 6 ажлын Үнэлгээний хороо байгуулан ажилласан. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаад шалгалт өгч тэнцсэн Засаг даргын Тамгын газрын 16 төрийн албан хаагчид хамрагдан ажиллаж байна. |
2.3 |
Хөгжлийн төлөвлөлт, төсөв санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх |
Сум орон нутгийн төлөвлөгөө 48,312,300 мян.төг гүйцэтгэл нь 86,470,392.09 мян.төг биелэлт 178.9 хувьтай явагдаж байна. 2024 онд ОНХС -аар 845,478,000 төгрөгийн 25 ажил, МАА татвараар 303,441,200 төгрөгийн 13 ажил төлөвлөгдсөн. Үүнээс ОНХС-аар 66,975,840 төгрөгийн 5 ажил 100% хувийн гүйцэтгэлтэй, 3,960,000 төгрөгийн 1 ажил 37.5% хувийн гүйцэтгэлтэй, 33,725,000 төгрөгийн 2 ажил 50% хувийн гүйцэтгэлтэй байна. МАА татвараар 13,500,000 төгрөгийн 1 ажил 100% гүйцэтгэлтэй тус тус хийгдсэн байна. |
2.4 |
Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх |
Газар тариалангийн үйлдвэрлэлийн хүрээнд 2024 оны хаврын тариалалтын мэдээг эцэслэж аймгийн холбогдох мэргэжилтэнд өгсөн. ХХААГазраас хуваарилсан хүнсний ногооны 80 хувийн хөнгөлөлттэй үр болох байцаа 5500 ш, лууван 20 кг, шар манжин 3кг, хурэн манжин 2 кг, саримс 20 кг, огурци 2000 ш, төл сонгино 80кг үрийн үнийг 25 тариаланчдаас авч холбогдох аймгийн мэргэжилтэнд холбогдож шилжүүлсэн. Арцын голын доод талбайн суваг, шуудууг 12 тариаланч нийлж дахин засварлан ажилласан. Мал аж ахуй: Мал төлөлт, том малын зүй бус хорогдлын мэдээг 7 хоног бүрийн 2 дахь өдөр авч аймгийн хүнс хөдөө аж ахуйн газарт хүргүүлж байна. Том мал адуу 55,үхэр 69, хонь 725, ямаа 1287 бүгд 2136 малын хорогдолтой байна. Мөн мал төлөлтийн эцсийн мэдээг өгч 85,7 хувийн төлөлттэй төл бойжилт 92.1 хувь байна. Мал эмнэлэг: Сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/96 тоот “Мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил зохион байгуулах тухай” захирамж гарч хаврын вакцинжуулалтын ажлыг зохион байгуулан ажилласан. МЭНС-2 давхардсан тоогоор 441 өрхийн 10200 үхрийг төлөвлөж өгсөнөөс одоогийн байдлаар Бумбат суварга, Бумбат-Ур мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд 181 өрхийн 5649 үхэр хамрагдаж гүйцэтгэл нь 55 хувьтай хийгдэж байгаа ба хяналт тавьж баталгаажуулалт хийж ажиллав. |
2.5 |
Дэд бүтэц, бүтээн байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх |
2024 оны 06 сарын байдлаар нийт 10 иргэний өргөдөл хүсэлт ирсэн байна. 4 иргэний газрыг үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлэн гэрчилгээ олгосон. 2024 оны газрын төлбөрийн ноогдуулалтыг бүрэн үүсгэж газрын төлбөр 6 сарын байдлаар 73898281.00 төгрөг орсон байна. Багийн ИНХ-аар явж иргэдэд мэдээлэл өгч e-gazar, e-mongolia болон бусад 6 төрлийн лавлагааг гарган 200 гаруй иргэдэд тараасан. Мөн Е-mongolia операторын системээр 1,2,3,4,5,6 дугаар сарын байдлаар нийт 393 үйлчилгээг үзүүлсэн. Үүнд: цэргийн бүртгэл, нийгмийн даатгал, гэх мэт лавлагаагаар иргэдэд үйлчилсэн байна. Киоск машинаар иргэний үнэмлэх сунгалт, шинээр авах төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, татвар төлбөр үүрэн холбооны үйлчилгээ гээд 1 сараас хойш нийт 565 үйлчилээг үзүүлсэн байна . |
2.6 |
Нийгмийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх |
Нийгмийн бодлогын мэргэжилтэн: Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан СӨББ-ын хүүхдүүдийн дунд “Спортын бага наадам”-ыг зохион байгуулж гүйлт, байрнаас уртад харайх , олс таталт, Скүүтер , дүүдүү машины уралдаан зэрэг төрөлд 121 хүүхэд, ЕБС-ийн 1-9 ангийн сурагчдын дунд 4 насны ангилалаар үндэсний бөхийн барилдаан, 1-6 дугаар ангийн охидын дунд 3 насны ангилалаар гүйлт, 6-9 ангийн сурагчдын дунд АХА,7-12 дугаар ангийн сурагчдын дунд Open mic зэрэг арга хэмжээ хамтран зохион байгуулж 143 хүүхэд хамрагдсан. Дээрх арга хэмжээнд 550.000 төгрөг зарцуулсан. Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүүхдийн эрхийн тухай хуулиар 200ш гарын авлага бэлтгэн багийн иргэдийн нийтийн хуралд оролцогчид тараан олгосон. Гэр бүл дэх хүүхэд хамгаалал, Эрүүл мэндийн салбар дах хүүхэд хамгаалал, Үер усны аюулаас сэргийлье, Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангая зэрэг сэдвийн хүрээнд постер бэлтгэн сумын цахим хуудсанд байршуулж иргэдэд мэдээлэл түгээн ажиллаж байна. Хандалтын тоо: 504. Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг угтаж Хүүхдийн эрхийн тухай конвенц, Насанд хүрээгүй хүн ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг цахим сүлжээнд байршуулж мэдээлэл түгээсэн. Хандалтын тоо-208. Зорилтот өрхийн 2 хүүхдийг Архангай аймгийн Тамир хүүхдийн зусланд амрааж хүүхэд хөгжлийн үйлчилгээнд хамруулж орон нутгаас 150,0 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Мөн залуучуудын фокус ярилцлагад оролцох 6 залуучуудын судалгааг гаргаж аймгийн залуучуудын сургалт хариуцсан мэргэжилтэнд хүргүүлсэн. |
2.7 |
Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх |
Бүх нийтээр мод тарих” хаврын өдрүүдэд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.”Тэрбум” мод үндэсний хөдөлгөөн 2024 оны 05 сарын 10-наас 05 дугаар сарын 30 өдөр хүртэл мод тарих ажил явагдаж дууссан. Нийт 3 албан байгууллага 28 иргэн мод тарьсан байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, бүх нийтээр мод тарих хавар, намрын өдрүүдийн хүрээнд нийт 3 төрлийн 2176 ширхэг мод, бут тарьсан. Нийт тарьсан модны 63 ширхэг модыг айл өрх, 2113 ширхэг модыг ЗДТГ-с төв суурин газрын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид тарьж ургуулж байна. Мөн Хөдөлмөр халамжийн газраас 5 иргэныг ажлын байраар хангаж мод тарих ажилд хамруулан түр ажлын байраар хангаж ажлуулсан. Иргэд идэвхи санаачлага сайтай ажилласан. |