НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 09 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН
Д/д |
Нэг. Сарын ажил (төрлөөр) |
Хэрэгжилт, үр дүн
|
1.1 |
Салбарын хүрээнд хийгдсэн ажил
|
Эрүүл мэндийн төв: 2024 оны 09-р сард нийт 121 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 39, төвийн дуудлага 63 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ. Амбулаториор 142 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 40 хүн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна. 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай 11 хүнийг илгээсэн.
0-3 насны 63 хүүхэд жинлэсэн. Жирэмсний хяналтанд нийт-15 эмэгтэй байна. 09-р сард шинээр эхний 03 сартай хяналтанд 2 эмэгтэй орсон байна. Товлолт вакцинжуулалтад 23 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна. ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд Улирлын чанартай халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 8, хандалтын тоо-67 байна. ЕБС: Ерөнхий боловсролын сургуульд сурдаг хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын мэдээллийг шинэчлэн гаргаж, тэдний эцэг эх, асран хамгаалагч нартай холбогдож хүүхдийн биеийн байдал, зовиур болоод сургуулийн орчинд анхаарвал зохистой асуудлыг тодруулан ажилласан. Мөн ХБ-тэй хүүхдийн сурч хөгжих таатай орчинг бүрдүүлэх, сурах үйлийг дэмжих зорилгоор дэмжлэгийн багаар хуралдаж, уушигны ховдол хоорондын цоорхой оноштой нэг хүүхэд дээр кэйс хэлэлцүүлэг хийж ажиллалаа. ЕБС-ийн сурагчид болон дотуур байрын сурагчдад тулгардаг гэнэтийн зүйлд бэлэн байх, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор 9-р сараас эхлэн “Анхны тусламжийн хайрцаг”-ийг байршуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар тусламжийн хайрцагаар 16 сурагчдад өвчин намдаах эм, хурууны боолт, ходоод гэдэсний эм, ариун цэврийн хэрэглэл зэргээр үйлчилгээ үзүүлсэн байна. Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хуулийг хэрэгжүүлэх, сурагчдын бие бялдрын түвшинг тогтоох, авьяасыг нээн илрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлж эрүүл зан үйлд суралцуулах зорилготой “Алтан намар” спортын өдөрлөг зохион байгуулагдаж, шилдгүүдээ шалгаруулж, шагнаж урамшууллаа. “Алтан намар” спортын өдөрлөг нь 4 насны ангилал, 5 төрлөөр зохион байгуулагдаж нийт 158 сурагчид оролцсон. Хичээлээс гадуурх сургалтын төлөвлөгөөнд сурагчдын саналыг тусгах, тэдний хэрэгцээг судлах зорилгоор 6-12-р ангийн 291 сурагчдаас санал асуулга авч ажиллалаа. Ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхдэд учруулж болох эрсдэлийг тодорхойлох, үнэлэх зорилгоор ЕБС-ийн дотоод хяналтын нэгжтэй хамтран эрсдэлийн үнэлгээг хийж ажиллалаа. Сургуулийн гадна болон дотор байгаа эрсдэлийн нөхцөл байдлыг гарган, сургуулийн захиргаанд хүргүүлсэн. 2024-2025 оны хичээлийн жилд шилжин ирсэн 11 сурагчдад сургуулийн орчин, анги танхим, багш, ажилтантай танилцуулах, үе тэнгийн дээрэлхэлтээс урьчилан сэргийлэх, орчиндоо дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 9-р сард “Тавтай морил” үйл ажиллагааг зохион байгуулан ажиллалаа. 2024 оны 9-р сарын 20, 21-ний өдрүүдэд Баянгол суманд зохион байгуулагдсан STEM сургалтыг дэмжих “Би зохион бүтээгч” уралдааны багшийн төрөлд М. Гантуул, загвар угсрах төрөлд 5а ангийн сурагч Ш. Мөнхбаатар, 4б ангийн сурагч Г. Буянбат, 3а ангийн сурагч Г. Шинэбаатар нар оролцлоо. СӨББ: Боловсролын ерөнхий газрын сургалт хариуцсан мэргэжилтэн ирж тус байгууллагын сургалтын орчин, хувилбарт сургалтын холбогдох хууль тогтоомжийн дагуу мэдээлэл зөвлөмж зөвлөгөөг өгч туршлага судлан ажиллах, өнөөгийн тулгамдаж буй хэрэгцээт сургалтыг авч хамран ажиллах зөвлөмж чиглэлийг өгч ажилласан Бүлгүүд эцэг эх, асран хамгаалагч нартай хамтран ажиллах хурлыг зохион байгуулж нийт давхацсан тоогоор 5 бүлгийн 113 эцэг эх, асран хамгаалагч нар оролцсон үүнд “Эцэг эхийн оролцоо хүүхэд нөлөөлөх” хэлэлцүүлэг, зөвлөмж зөвлөгөө, хурлаар хэлэлцэн эцэг эхийн зөвлөл сонгон хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг боловсруулан ажиллаа. Өргөтгөлийн нэг ангийн нойлын бохирын хоолойг хөлдөхөөс сэргийлэн халдаг утас 12 м температур хэмжигч удирдлага шатсан байсаныг сольж 3 температур хэмжигч авч тавьсан. (464.000 мянган төгрөг)гөлийн нэг бүлэг, урлаг зааланд камер суурилуулсан.(245000 төг зарцуулсан) Барилгын гаднах орчны стандартыг хангах зорилгоор 17 ширхэг модыг шилжүүлэн суулгасан. ОНХС-ын хөрөнгө оруулалтаар гаднах тоглоомын талбайн тохижилтод 20.000.000 төгрөгний хөрөнгөнд модон ком тоглоомыг суурилуулах талаар “Вүүдэн тойс кидс плэйнланд” ХХК гэрээ байгуулан ажиллаж байна. 2024-2025 оны хичээлийн жилийн Болосролын яамнаас болон Өвөрхангай аймгийн Боловсролын газраас дэвшүүлсэн 3 зорилго, 12 зорилтын хүрээнд байгууллагынхаа зорилго зорилтыг боловсруулан баримтлан ажилдаа тусган ажиллаж байна. Орчны эрсдлийн үнэлгээ хийх багийг байгуулан, учирч болзошгүй аюулыг урьдчилан судалж, эрүүл, аюулгүй байдлыг хангаж, осол гэмтэл учирч болох эрсдэлтэй хүчин зүйлсийг тогтоон арилгах, хяналт тавихад доод талын 2 ангийн 4 паар халахгүй байгааг их засвар хийсэн “Өв аргуйт эрдэнэ” ХХК хүсэлт гаргаж засуулах талаар анхаарч ажиллаж байна. Барилга байгууламж, бүлгийн өрөө, ариун цэврийн өрөө, хөгжим, гал тогоонд тавигдах орчны стандарт шаардлагыг 100% хангалттай сайн гэж дүгнэгдлээ. Соёлын төв: Аймгийн 70 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар соёлын төвийн дотор засварыг “Арвайн цамхаг” ХХК ажлыг гүйцэтгэл дуусаж аймгаас томилогдсон ажлын хэсэг хүлээж авах ажил хүлээгдэж байна. Аймгийн Соёл урлаг аялал жуулчлал, залуучуудын газраас Соёл урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх чиглэлээр зохион байгуулсан Спортын бага наадам нь 3 төрлөөр явагдаж Теннис төрөлд эмэгтэй 1-р байр, Дардасны төрөлд эмэгтэй 1-р байр, эрэгтэй 3-р байр эзэлж,багийн үзүүлэлтээрээ Хөн-Хөгшин бүс тэргүүн байранд орж шилжин явах цомын эзэд боллоо. Энэхүү арга хэмжээнд нийт 9 бүсийн 160 гаруй хүн хамрагдлаа. Нарийнтээлд үйлдвэрлэв-2024 “Алтан намар” үзэсгэлэн худалдаа арга хэмжээ хамтран зохион байгуулав. Энэхүү арга хэмжээн 6 төрлөөр зохион байгуулагдаж 5 аж ахуйн нэгж, 14 хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн өөрсдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр оролцсон байна. Алтан намар арга хэмжээнд зориулан үзшийн цэнгүүн зохион байгуулж урилгаар дурсамж хамтлаг ирж оролцлоо. Нийт 83 хүн хамрагдав Сумын 1 дүгээр багт зохион байгуулагдсан уяачдын наадамд хөгжим, техник хэрэгсэлээр хангаж дэмжлэг үзүүлэн хамтран ажиллалаа. Нийт 200 гаруй хүн хамрагдлаа. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар шаардлагатай техник хэрэгсэлийг хүлээн авлаа. Аймгий 70 сая таграгний хөрөнгө оруулалтаар соёлын төвийн дотор талын засварын ажил гүйцэтгэл дууссан үйл ажиллагаа хэвийн явагдаж байна Баянтээг бага сургууль: БШУГ-аас жил бүр зохион явуулдаг багш нарын бага хурал болон , хоол зүйчдийн сургалтад хамрагдсан. Баянтээг ерөнхий боловсролын сургуулийн түүхт 60 жилийн ойг угтан гадна талбайн хайс, шинээр хийж талбайгаа цементлэж сэргээн засварласан. Баянтээг ерөнхий боловсролын сургууль 60 жилийн ойг амжилттай зохион байгуулсан. Байгальд ээлтэй хандах үзлийг төлөвшүүлэх үүднээс хог хаягдлыг ангилан ялгуулж байна. 7 хоногт 2 удаа модоо услаж байна. Баянтээг СӨББ: 2024 оны 9 дүгээр сарын 01- нээс хичээл сургалтыг 100 хувь танхимаар үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг хэвийн зохион байгуулж, халдвар хамгааллын дүрэм журмыг баримтлан ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсэн. 2023-2024 оны хичээлийн жилд 2029-2022 оны нийт 52 хүүхэд бүртгэгдсэн байна. Үүнээс 32 хүүхэд өдрийн бүлэгт, 18 хүүхэд хувилбартад бүртгэгдсэн байна. Бүлгийн багш нар эцэг эхчүүдтэй групп чат ашиглан зөвлөгөө зөвлөмжийг цаг тухай бүрт мэдээллэж “Гараас-Гарт” “Гэр-Цэцэрлэг-Гэр” гэсэн маршрутыг баримтлан хяналт тавьж ажиллаж байна. Эцэг эх, асран хамгаалагч, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө зөвлөмжийг цахимаар хүргэж ажиллаж байна. Өдөр бүр БСУГ-т шуурхай мэдээг гарган цахимаар явуулж байна. Өргөдөл гомдол 3-р улиралд 1 ирсэн байна. /ажилд орох / Багш ажилчидад Боловсролын шинэчилсэн хуулийг танилцуулсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Байгуллагын халаалт 9 сарын 15-нд ирсэн хэвийн цонх дулаалах, урсгал засварыг хийж ажилласан. Гадна тоглоомын тадбайн тохижилтын ажил хийж дууссан. Иргэний бүртгэл: Төрөлт-4, овог нэр өөрчлөлт-1, шинэчилсэн бүртгэл 15, гэрлэлт-1, , эцэг тогтоолт-1, лавлагаа олголт-14 тус тус бүртгэсэн байна. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар: Нийт 538 иргэнд 7,483,859 төгрөгийн халамжийн мөнгө олгосон. Ахмад настны рашаан сувилалын 6 иргэний өргөдөл, 0-3 хүртэл насны хүүхэд асарсны тэтгэмжинд – 5 иргэн, шүдний хөнгөлөлтөнд - 1 иргэн тус тус үйлчилгээ авсан. |
1.2
|
Шинэлэг ажил
|
СӨББ: Хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүнийг мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлтэй тендерт шалгарсан “Цэвээнбал” ХХК-тай гэрээ байгуулан өдөр бүр хоолны захилагыг авч нийлүүлж байна. Одоогийн байдлаар мах 100 кг, өдөр бүр малчдаас малын сүү 30л, ааруул10 кг, өрмөн тос-20 кг, аарц зэргийг иргэдээс худалдан авч хүүхдүүдийн хоол хүнсэнд хэрэглэж байна. Хүүхдийн эрүүлжүүлэх чийрэгжүүлэх ажлаар бэлтгэл бүлгийн хүүхдүүд Хималайн хар 100% байгалийн амьд эрдэс давсаар хүүхдүүдийн хоолойг зайлуулж томуу томуу төст өвчнөөс урдчилан сэргийлж амны хөндийн бактер устгах биеийг хоргүйжүүлэх олон төрлийн эрүүл мэндийн ашиг тустай. Мөн эрдэс хөх хималайн ванны давс нь 84 төрлийн эрдэстэй хүний бие арьсаараа эрдсийг илүү шингээж авдаг тул хүүхдийн биеийг хоргүйжүүлэх,цусны эргэлт сайжруулаж,алжаал тайлж амраахаар хүүхдүүдийг ээлж дарааагаар хөлийн бүлээн усанд 15 минут дүрж угааж усаар чийрэгжүүлж байна. Цаг агаарийн онцлогоос хамаарч гадаа 11цагийн наранд гаргаж нараар Д витамин авхуулж эрүүлжүүлэх ажлыг хийж байна. Эрүүл мэндийн төв: ЕБС-ийн 9-12 ангийн сурагчдад Хорт зуршлаас хэрхэн сэргийлэх талаар сургалт болон ЭРҮҮЛ БИЕ сэдэвтэй сургалт хийсэн. Сургалтанд нийт 24 хүүхэд хамрагдсан. |
1.3 |
Тулгамдсан болон хоцорч буй ажил. |
Эрүүл мэндийн төв: Эмнэлгийн цагаан хэрэглэл болон ор гудас хөнжилийг солих шаардлагтай байна. Баянтээг Эмнэлэг- Эмийн сангийн эм тарианы тавиур нэн даруй шаардлагатай байна. Баянтээг бага сургууль: ‘‘’Pearson English’’ болон EDUTEN англи хэлний хөтөлбөр нь англи хэлийг хоёрдогчоор суралцаж буй улс оронд тусгайлан зориулж олон улсын жишгээр боловсруулсан цахим болон танхимын сургалтын хосолсон хэлбэр бүхий сургалтын цогц хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөдөөгийн алслагдсан нөхцөлд сурагчид хичээл даалгавраа хийхэд стандартад нийцсэн гар утас болон data төхөөрөмж шаардлагатай байна . |
1.4 |
Хариуцлага, хяналт, хэрэгжилтийн хүрээнд |
Байгаль орчин: “Имперо майнинг” ХХК-д иргэдээс ирсэн ирсэн гомдлын дагуу ЗДТГ-с ажлын хэсэг гарч, иргэдтэй хамтаран тухайн уурхайн үйл явцтай танилцаад бичиг баримтийн шалгаалт хийгдэж үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Тарваганы эргүүл хяналтийг тогтмол хийж байна. Хууль бусаар тарвага ангасан 4 иргэнд хялбаршуулсан журмаар торгууль ногдуулсан. Соёлын төв: Аймгийн 70 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар соёлын төвийн дотор засварын ажил хийгдэж ажлын гүйцэтгэл дуусаж аймгаас томилогдсон ажлын хэсэг хүлээж авах ажил хүлээгдэж байна. |
1.5 |
Дээд шатны байгууллагад шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн ажлын санал |
- |
Д/д |
Хоёр. Сарын ажил (чиглэлээр) |
Хэрэгжилт, үр дүн |
2.1 |
Засаглалын бодлогыг хэрэгжүүлэх |
Орон нутгийн ээлжит сонгуулийн хороо Хэсгийн хороо байгуулах, Нэр дэвшигчдийн материал хүлээн авах, бүртгэх эсэх асуудлаар шийдвэр гаргах, Хэсгийн хороодыг мэдээллээр хангах зохион байгуулах, арга зүйн зөвөлгөө өгөх ажлыг зохион байгуулсан. ИТХ-ын Зөвлөл хуралдуулж ИТХ-ын ээлжит хуралдааныг товлох, хуралдааны зар тараах, бэлтгэл ажил зохион байгуулсан. ИТХ-ын 2 хороо хуралдуулж Ээлжит 19 дүгээр хуралдаан зохион байгуулж хэлэлцэхээр төлөвлөсөн 4 асуудлыг амжилттай хэлэлцүүлэн шийдвэрлүүлэв. 1993-2022 оны архивын баримтыг эмхэлж цэгцэлж архивын нэгж үүсгэж дуусгав. ОНС-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдын үнэмлэхийг хуулийн хугацаанд гардуулах жаиллагааг зохион байгуулсан. |
2.2 |
Удирдлага, зохион байгуулалт, захиргааны байгууллагын үйл ажиллагаа |
2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Нарийнтээлд үйлдвэрлэв “Алтан намар” үзэсгэлэн худалдаа 6 төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа .Уг арга хэмжээнд 5 аж ахуй нэгж, 14 өрх өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр амжилттай оролцож шилдэг үйлвэрлэлүүдийг шалгаруулж шагнал гардуулж ажиллаа. Мөн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид “Бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулах тухай” сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/175 дугаар Захирамжын дагуу байгууллагаас 50-300 метр газарт орчны хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулсан. |
2.3 |
Хөгжлийн төлөвлөлт, төсөв санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх |
9 сард Сум орон нутгийн төлөвлөгөө 55,194,400 мян.төг гүйцэтгэл нь 99,821,314.9 мян.төг биелэлт 180.8 хувьтай байна. 2024 онд ОНХС -аар 845,478,000 төгрөгийн 25 ажил, МАА татвараар 303,441,200 төгрөгийн 13 ажил төлөвлөгдсөн. Үүнээс ОНХС-аар 158,240,640 төгрөгийн 9 ажил 100% хувийн гүйцэтгэлтэй, 21,750,000 төгрөгийн 2 ажил 75% хувийн гүйцэтгэлтэй, 51,294,360 төгрөгийн 3 ажил 50% хувийн гүйцэтгэлтэй, 75,321,510 төгрөгийн 1 ажил 40% хувийн гүйцэтгэлтэй, 37,841,050 төгрөгийн 3 ажил 30% хувийн гүйцэтгэлтэй байна МАА татвараар 13,500,000 төгрөгийн 1 ажил 100%, 13,770,000 төгрөгийн 1 ажил 60% тус тус хийгдсэн байна. |
2.4 |
Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх |
Газар тариалангийн үйлдвэрлэлийн хүрээнд Малчдын түвшинд бэлтгэх өвс хадлан, гар тэжээл, хужир, шүүний мэдээг БЗДарга нараас авч аймгийн холбогдох мэргэжилтэнд хүргүүлсэн. Төмс , хүнсний ногооны мэдээг тариаланчдаас авч холбогдох мэргэжилтэнд хүргүүлсэн. Мал эмнэлэг: Бруцеллёзын шинжилгээнд Баянтээг, Өндөр-Хөмөг багуудад суурилаж байгаа ухна 250, хуц 263 нийт 513 дээж авч ийлдсийг ялган аймгийн мал эмнэлгийн газарт хүргүүлсэн. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирлын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/57 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Адууны халдварт цус багадах өвчин, адууны африк мялзан, адууны ям, адууны нийлүүлэг зэрэг өвчний халдварлалт, тархалтыг тогтоох” удирдамжийн дагуу сумын Өндөр-Хөмөг, Цагаан-Овоо багуудын 5 малчин өрхөөс 10 дээж авч ийлдсийг ялган аймгийн мал эмнэлгийн лабораторит дагавар хуудсын хамт хүргүүлсэн. Мөн тандалтын системд бүртгэсэн. |
2.5 |
Дэд бүтэц, бүтээн байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх |
2024 оны 09 сарын байдлаар нийт 21 иргэний өргөдөл хүсэлт ирсэнг засаг даргын захирамжаар шийдвэрлүүлсэн. 4 иргэний газрыг үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлэн гэрчилгээ олгосон. 2024 онд газрын төлбөр 114 сая төгрөгийн төлөвлөгөөтэй газрын төлбөрийн ноогдуулалтыг бүрэн үүсгэж газрын төлбөр 9 сарын байдлаар 102134042.0 төгрөг орсон байна. 8 дугаар сарын эхний арав хоногт 4 багт бэлчээрийн мониторингийн судалдаанд явж 14 цэгт хээрийн судалгаа хийж Simple point программд боловсруулалтыг хийж Газрын мониторингийн систем мэдээллийг оруулан тайланг хүргүүлсэн. 2025 оны иргэнд шинээр өмчлүүлэх, 2024 оны ГЗБТөлөвлөгөөнд тодотголыг 9 дүгээр сарын 25-нд ИТХ-аар оруулж аймгийн ГХБХБГазарт хүргүүлсэн. Мөн киоск цахим үйлчилгээ үзүүлж эхэлсэнээс хойш нийт үйлчилгээ, оператороор 458 үйлчилгээг үзүүлээд байна. |
2.6 |
Нийгмийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх |
|
2.7 |
Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх |
Таацын гол дагуух дэрс болон орчны хог хаягдал цэвэрлэх ажилд Здтг, Сөбб, Соёлын төв, ЭМтөв, Хаан болон Төрийн банк, Клонкууд, Гуанз зэрэг албан байгууллага аж ахуйн нэгжүүд идвэхтэй оролцсон.Сумын төвын хогийн цэг түрэх ажил хийгдсэн. Айл өрхийн хог хаяглдыг сар бүрийн 15-ны дотор ачилт хийгдэж нэг удаагийн ачилтаар 10-15 рейс явагдаж байна. |