ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 05 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 05 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

 

 

Д/д

Нэг. Сарын ажил  (төрлөөр)

 

Хэрэгжилт, үр дүн

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.1

 

 

 

 

 

 

 

 

 

Салбарын хүрээнд хийгдсэн ажил

 

Эрүүл мэндийн төв: 2024 оны 05-р сард нийт 124 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 34 , төвийн дуудлага 90 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ. Амбулаториор  хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 68 хүн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна. 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай 6 хүнийг илгээсэн.

Хоног болоогүй нас баралт-0

Оношийн зөрүү гараагүй

Эмнэлгийн дотоод халдвар гараагүй

Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй

Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.

0-3 насны 66 хүүхэд жинлэсэн. Жирэмсний хяналтанд нийт-14 эмэгтэй байна. 05-р сард шинээр эхний 03 сартай хяналтанд  4 орсон  байна. Товлолт вакцинжуулалтад 30 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа

Ерөнхий боловсролын сургууль: Сум орны өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудлыг  шийдвэрлэхэд сурагчдын оролцоо, тэдний хийж чадах асуудлыг хэлэлцэх, шийдвэр гаргах зорилгоор “Mini youth power in Nariinteel” байгальд ээлтэй залуусын чуулганыг сумын ЗДТГ, цагдаагийн хэлтэс, ерөнхий боловсролын сургууль хамтран зохион байгууллаа. Чуулганд үе тэнгийн найз нөхдөө манлайлдаг 8-12-р ангийн 64 сурагчийг оролцуулсан бөгөөд урилгаар Өвөрхангай аймгийн Мэргэд лаборатор сургуулийн 6 суралцагч чиглүүлэгч багшаар хүрэлдэн ирж оролцсон. Сурагчид 6 асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, сумын хэмжээнд хэрэгжиж болохуйц нэг саналыг сайжруулан боловсруулж, гарсан саналыг сум орон нутгийн удирдлагуудад хүргүүлэн ажилласан. 2023-2024 оны хичээлийн жилийн төгсөлтийн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ хичээлийн жилд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөж буй 100 гаруй сурагчид сурагчид байна. Төгсөлтийн баярын үеэр улс, аймаг, бүсийн чанартай тэмцээнүүдэд сурлага, урлаг, спортоор амжилт үзүүлсэн сурагчдаа БШУГ-ын “Шилдэг сурагч”, ЕБС-ийн захиргааны “Шилдэг сурагч” алтан медалиар тус тус 15 сурагчийг шагнан урамшууллаа.

ОУ-ын гэр бүлийн өдрийг тохиолдуулан ЕБС-ийн гэр бүлийн зөвлөлөөс байгууллагын багш, ажилчид болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийг урьж “Хамтдаа байхдаа жаргалтай” гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан.

Хүүхдийг үе тэнгийн дээрэлхэл, дарамт гадуурхалт, аливаа хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэднийг зөв хүн болгон төлөвшүүлэхэд уриалах, иргэд, олон нийтийг татан оролцуулах, нийгмийг соён гэгээрүүлэх, сурталчлан таниулах, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор зохион байгуулж буй “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аянд Нарийнтээл сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгдэж дараах үйл ажиллагааг зохион байгууллаа. “Үе тэнгийн дээрэлхэл гэж юу вэ?, түүний хор уршиг” сэдвээр АУБ-аар дамжуулан нэгж хичээлийг зохион байгуулав.

Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас хамтран зохион байгуулж байгаа “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяны хүрээнд 3-12-р ангийн сурагчдад “Үе тэнгийн дээрэлхэлт” сэдвээр 60 минутын хичээл зохион байгуулсан. Хичээлд 1-12-р ангийн 448 сурагч хамрагдсан байна. 10 бүлгийн ангийн ахлагч нарт аяны уриа бүхий подволк олгов. Аяны хугацаанд 6-12-р ангийн ахлагч нар цэнхэр өнгийн подволкоор жигдэрч, сургууль дотроо хоёр хоёроороо жижүүрлэж, сургуулийн орчинд болон анги дотроо үе тэнгийн дээрэлхэлт үүсэх нөхцөлд анхаарал хандуулах болон үүнийг таслан зогсоох үүрэг рольтой ажиллалаа.

Сумын хэсгийн төлөөлөгч Мягмарнасан, дэд ахлагч Дашзэвгэ нар ЕБС-ийн өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн сурагчидтай уулзалт хийж, аяны хүрээнд хэрхэн ажиллах, цаашид бүлгэмийн сурагчид хэнтэй хамтарч, ямар нөлөөллийн ажил үйл ажиллагаа зохион байгуулах талаар санал солилцож, зөвлөгөө мэдээлэл өгөв.

ЕБС-ийн өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн сурагчид “Инээмсэглэлээс эерэг бүхэн түгнэ” богино хэмжээний шторк бэлтгэж, сургуулийн групп хуудсанд байршуулж ажилласан. Мөн бүлгэмийн гишүүд үе тэнгийн найз нөхдөдөө уриалга гаргаж ажилласан. ЕБС-ийн 6, 7, 8-р ангийн 3 бүлгийн сурагчидтай өглөөний уулзалтыг хийсэн бөгөөд уулзалтаар сурагчид “Үе тэнгийн дээрэлхэлт”-ийн талаар санал бодлоо солилцож, сургуулийн орчинд үйлдэгдэх дээрэлхэлтийг таслан зогсооход сурагчид болон багш, ажилчид, эцэг эхчүүд юу хийх талаар саналаа хуваалцаж, бие биенээ урмын үгээр шагнасан. Сурагчдын дунд санал хүсэлтийн хайрцаг аялуулж, өөрт тулгамдсан шийдвэрлэж чадахгүй буй асуудлаа шийдвэрлүүлэх, тэдэнд туслах зорилгоор санал хүсэлтийн хайрцгийг байршуулан ажиллалаа. Санал хүсэлтийн хайрцаганд ирсэн 1 хүсэлтийг сургуулийн хүүхэд хамгааллын багт танилцуулж, асуудлыг эцэг эх, тухайн сурагчийг оролцуулан шийдвэрлэсэн.

Сурагчид суралцах хугацаандаа сурч мэдсэн мэдлэг, авъяас чадвараа үе тэнгийн найз нөхөд, эцэг эхчүүдэд тайлагнах зорилгоор ЕБС-ийн Б.Сосорбурам багштай 5а ангийн сурагчид 05-р сарын 09-ний өдөр “Эгшиглэнт хавар” тайлан тоглолт, Ц.Чулуунчимэг багштай 5б ангийн сурагчид 05-р сарын 28-ны өдөр “Тэмүүлэл” тайлан тоглолтоо тус тус амжилттай зохион байгууллаа.

Өвөрхангай аймагт зохион байгуулагдсан “Эрсдэлгүй Ирээдүй” сургалтад ЕБС-ийн дотуур байрын багш А.Баасандолгор, Э.Ариунтуяа нар 1 өдрийн хамрагдлаа.

05-р сарын 22-ны өдөр ЕБС-ийн захирал Б.Түмэндэмбэрэл болон биеийн тамирын багш О.Энхтайван нар Өвөрхангай аймагт зохион байгуулагдсан “Чанартай боловсрол-Нээлттэй түншлэл VI” сургалтад хамрагдсан.

Хаврын номын баярын хүрээнд зохион байгуулсан “Бүтээлч уншлага-2024” аяны хүрээнд 6-8-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Номын тусгал” гар зургийн уралдаанд 6а ангийн сурагч Э.Энхбишрэлт, “Үлгэрч хүүхэд” цахим уралдаанд 26 хүүхэд оролцсоноос 2а ангийн сурагч М.Арвинтуяа нар аймагтаа Тэргүүн байр эзэлсэн.

Сургуулийн шатрын аварга шалгаруулах “Уран нүүдэл-2024” тэмцээнийг шатрын багш Б.Батдулам удирдан зохион байгуулан явууллаа. Тэмцээн 4 насны ангиллаар явагдсан бөгөөд тэмцээнд нийт 70 гаруй сурагчид оролцож, шилдэгүүдээ шалгарууллаа.

“Эх хэл – Эрдмийн түлхүүр” монгол хэлний анги нийтийн аймгийн олимпиадад Б. Дуламханд багштай 3б анги гутгаар зэрэгт шалгарлаа.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: Спортын бага наадам 2024 өдөрлөгийг зохион байгуулж ажиллаа.

1.Гүйлт

2.Байрнаас уртад харайх /ахлах, бэлтгэл бүлэг/

3.Олс таталт / ахлах, бэлтгэл бүлэг/

4.Скүүтрийн уралдаан /дунд бүлэг

5.Дүүдүү машины уралдаан / бага бүлэг/ тус тус зохион байгуулла.

Мөн  Ханхөгшин бүсийн тэмцээнийг зохион байгуулсан “Багшийн бүтээл-Хүүхдийн хөгжилд” сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх, шилдэг арга зүйг түгээн дэлгэрүүлэх бүтээлийн уралдаанд багш Г.Ганчимэг, Б.Бурмаа нар дэд байр эзэлсэн.

Соёлын төв:  Кино 1 удаа гарсан. Нийт 52 иргэн хамрагдсан.

Хурал-3 удаа болсон. Нийт 486 иргэн хамрагдсан.

Сургалт-1 удаа хийгдсэн. Нийт 70 иргэн хамрагдсан.

5а ангийн сурагчдын тайлан тоглолт тоглогдоход 178 хүүхэд, том хүн үзсэн.

Номын санд 20 уншигч шинээр карт нээлгэж,    200 ирэгсэдэд 300 ш ном олгож үйлчилсэн. Лавлагаа ном зүйн ажлыг 13 уншигчдад үзүүлж, 6 татгалзлыг бүртгэж ажилласан. 61 төрлийн 194 ш ном Lib4U программд оруулсан. Хаврын номын баярын хүрээнд “Бүтээлч уншлага-2024”нөлөөллийн арга хэмжээний ажлаар аймагт тайлагнаж  үзэсгэлэн гаргаж, шилдгүүдээ тодруулахад   Зургийн уралдаанд тэргүүн байр, Үлгэрч хүүхэд уралдааны 1-2-р ангийн сурагчдын ангилалд  тэргүүн байр, Бүтээлч номын санч уралдаанд 3-р байр тус тус эзэлсэн Нэг ном эрхэм үйлс аяны хүрээнд зөөврийн номын сан 6 удаа, өглөөний хэлэлцүүлэг 6 удаа зохион байгуулж ажилласан. Тайланг хугацаанд нь аймгийн Соёл, Урлагийн газарт хүргүүлсэн.Нэг ном эрхэм үйлс аяны хүрээнд зохион байгуулсан ажлаар 1 иргэн Оюунлаг эрхэмээр шалгарсан.

Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх үүднээс хаврын номын баярын “Бүтээлч уншлага-2024” номын баяр, Нэг ном эрхэм үйлс” аяны үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж тайлан мэдээг дээд газарт хүргүүлэн ажилласан.

Баянтээг бага сургууль: “Номын сан-Хөгжлийн орчин” аяны хүрээнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ном унших, номтой нөхөрлөх дадалд сургах зорилгоор хүрээнд их завсарлагаанаар зөөврийн номын сан ажилуулж байна.

Үе тэнгийнхний дээрэлхэлтийг таслан зогсоох аян өрнүүлж сурагчидад өдөр бүр мэдээлэл өгч байна.

Mонгол банкны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээнд амжилтай оролцлоо.

“Жарны жаран бэлэг” аяны хүрээнд сургуулийн захирлаар ажиллаж байсан Цадмид агсны үр хүүхдүүд болон багш, ажилчид, ирдгэдтэйгээ  60 модыг амжилтай тариала.а

Иргэний бүртгэл: Төрөлт-1, лавлагаа – 19, шинэчилсэн бүртгэл 8, гэрлэлт-2, нас баралт-1, тус тус бүртгэсэн байна.

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар:  Халамжийн сангаас 287 иргэнд 48,144,500 мянган төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт олгосон. 0-3 хүртэл насны хүүхэд асарсны тэтгэмж- 2, жирэмсэн эхийн тэтгэмж-4,  рашаан сувилалд иргэний мэдээллийг шинээр бүртгэсэн.

1.2

 

  Шинэлэг ажил

 

 Соёлын төв: Төсөвт байгууллагуудад номын хэлэлцүүлэг 6 удаа, уншлагын танхимын уншигчид болон бага ангиудад номын яриа хэлэлцүүлэг 6 удаа хийж ажиллаж байна.

 

1.3

Тулгамдсан болон хоцорч буй ажил.

Засаг даргын Тамгын газрын ЖДҮ, хоршоо хариуцсан мэргэжилтний сул орон тоо  асуудал дутагдалтай байна.

Эрүүл мэндийн төв: Эмнэлгийн цагаан хэрэглэл болон ор гудас хөнжилийг солих шаардлагтай байна.

Баянтээг Эмнэлэг- Эмийн сангийн эм тарианы тавиур нэн даруй шаардлагатай байна.

Баянтээг бага сургууль: ‘’Pearson English’’ болон EDUTEN англи хэлний хөтөлбөр нь англи хэлийг хоёрдогчоор суралцаж буй улс оронд тусгайлан зориулж олон улсын жишгээр боловсруулсан цахим болон танхимын сургалтын хосолсон хэлбэр бүхий сургалтын цогц хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөдөөгийн алслагдсан нөхцөлд сурагчид хичээл  даалгавраа хийхэд стандартад нийцсэн гар утас болон data төхөөрөмж шаардлагатай байна.

Соёлын төв: Интернетийн асуудал тулгамдаж байна.

 

1.4

Хариуцлага, хяналт, хэрэгжилтийн хүрээнд

Байгаль орчин: Засгийн газрын 296 дугаар журмын дагуу Бичил уурхайн журмын дагуу 2023 онд нөхөн сэргээлтийн ажил дутуу хийгдсэн нөхөрлөлүүд нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна.

 

1.5

Дээд шатны байгууллагад шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн ажлын санал

  

                                                                         -

Д/д

Хоёр. Сарын ажил  (чиглэлээр)

Хэрэгжилт, үр дүн

 

2.1

 

Засаглалын бодлогыг хэрэгжүүлэх

05 дугаар сарын 03-ний өдөр “Иргэний танхим” -д Сумын Ахмадын хороо, ЗДТГ –ын халамжийн мэргэжилтэн Ч.Номин-эрдэнэ нартай хамтран Ахмадуудын дунд Төрөөс үзүүлж буй Халамжийн үйлчилгээ, Сонгуулийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар сургалтын арга хэмжээг зохион байгуулж 25 ахмад настан хамрагдлаа.

Улаан загалмайн Дунд болон анхан шатны хороо, идэвхитэн иргэд, малчдыг чадавхжуулах сургалтыг 05.15-05.17 –ний өдрүүдэд Улаанбаатар хотод Улаанзагалмайн төв хороо зохион байгуулж Багийн Засаг дарга -2, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн нарын 3-н хүний бүрэлдэхүүнтэй хамрагдаж Анхан шатны хорооны үйл ажиллагаанд шаардлагатай мэдээ мэдээллүүдийг олж мэдсэн.

Аймгийн ЗДТГ, “Архивчдын хөгжил сургалт арга зүйн төв” ТББ хамтран 19 сумын Төрийн байгууллагуудын архив бичиг хэргийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт 05 дугаар сарын 20-21 –ний өдрүүдэд Арвайхээр хотод зохион байгуулагдаж сум багийн 6-н Төрийн байгууллагын албан хаагчид хамрагдаж, Архив, албан хэрэг хөтлөлт, Албан хэрэг хөтлөх нэгдсэн системтэй ажиллах талаар шинэ мэдээ мэдээллүүдийг олж авсан.

05.24,27 –ний өдрүүдэд: Архивын хувийн хэрэгт баяжилт хийх, Сонгуулийн хэсгийн хороонд ажиллах мэдээлэл технологийн даамал болон сонгуулийн хэсэгт ажиллахад шаардлагатай хууль эрх зүйн болоод арга барил, мэдээлэл олгох сургалтыг УИХ-ын сонгуулийн Өвөрхангай аймгаг дахь салбар хороо 05.28-ний өдөр Арвайхээр хотод зохион байгуулах болсонтой холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн мэдлэг чадавхаа нэмэгдүүлэх зэргээр  бэлтгэл хангах ажиллаж байна.

 

2.2

Удирдлага, зохион байгуулалт, захиргааны байгууллагын үйл ажиллагаа

 Аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн удаирдамжийн дагуу аймгийн онцгой байдлын газраас ажлын хэсгийн бүрэлдэхүүн Гамшгаас хамгаалах команд штабын сургуулалтыг  2024 оны 05 дугаар сарын 09-10-ны хооронд  зохион байгуулж тус арга хэмжээнд сумын онцгой комисс болон мэргэжлийн ангийн 57 албан хаагч хамрагдаж амжилттай зохион байгууллагдлаа.

 

2.3

Хөгжлийн төлөвлөлт, төсөв санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх

Сум орон нутгийн төлөвлөгөө 64,090,200, гүйцэтгэл нь 74,470,987.31 биелэлт 116.2 хувьтай явагдаж байна. 2024 онд ОНХС -аар 845,478,000 төгрөгийн 25 ажил, МАА татвараар 303,441,200 төгрөгийн 13 ажил төлөвлөгдсөн. Үүнээс ОНХС-аар 45,147,200 төгрөгийн 3 ажил 100% хувийн гүйцэтгэлтэй,10,560,000 төгрөгийн 2 ажил 36.4% хувийн гүйцэтгэлтэй 8,424,300 төгрөгийн 1 ажил 50% хувийн гүйцэтгэлтэй байна. МАА татвараар 13,500,000 төгрөгийн 100% гүйцэтгэлтэй 1 ажил тус тус хийгдсэн байна.

 

2.4

Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх

Газар тариалангийн үйлдвэрлэлийн хүрээнд

2024 оны хаврын тариалалтын мэдээг аймгийн холбогдох ХХААМэргэжилтэнд хүргүүлсэн.

 ХХААГазраас хуваарилсан хүнсний ногооны 80 хувийн хөнгөлөлттэй үр болох байцаа 5500 ш, лууван 20 кг, шар манжин 3кг, хурэн манжин 2 кг, саримс 20 кг, огурци 2000 ш, төл сонгино 80кг үрийг одоогоор  25 тариаланчид авсан байна.

Өвөрхангай аймагт “Шинэ хоршоо” хөдөлгөөн болон ХААТасгийн мэргэжилтнүүдийн сургалтад хамрагдсан.

Мал эмнэлэг: Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/152 дугаар тоот тушаалын дагуу “Мал, амьтны гоц халдварт шүлхий, бог малын мялзан өвчний тандалт шинжилгээнд санамсаргүй сонголтын аргаар 2 малчин өрх сонгогдож нийт 32 дээж авч бүртгэлийг тандалтын системд бүртгэж ийлдсийг ялган аймгийн Мал эмнэлгийн газарт хүргүүлсэн.

Гоц халдварт өвчний голомтын халдваргүйтгэлийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 8 өрхийн 5600 м2 хашаа хороонд ариутгал хийгдсэн.

 

 

2.5

 

Дэд бүтэц, бүтээн байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх

 2024 оны  05 сарын  байдлаар нийт 33  иргэний өргөдөл хүсэлт ирсэн байна. 2 иргэний газрыг үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлэн гэрчилгээ олгосон. 2024 оны  газрын төлбөрийн ноогдуулалтыг бүрэн үүсгэж газрын төлбөр 5 сарын байдлаар 73569258.00 төгрөг орсон байна.  ГХГЗЗГазраас Хариуцлагатай газрын харилцаа 2 сарын аяныг зохион байгуулж байгаатай холбоотой. 2020-2023 оны газрын төлбөрийн өртэй иргэдийн жагсаалтыг гаргаж 281 иргэн аж ахуй нэгжид албан мэдэгдэлийг хүргүүлээд байна. Мөн эзэмшил газар дээрээ 2 ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулаагүй 2 иргэн 1 аж ахуй нэгжид албан мэдэгдэл хүргүүлсэн. 5 иргэн аж ахуй нэгийн газар эзэмших гэрилгээний гэрээг дүгнэсэн. 2025 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр төв суурин газрын хянан батлагаа, Газар зүйн нэрийн тодруулалт, палинтлог архилогийн судалгааг хийлгэхээр  иргэдээс санал авч байна.Мөн Е-mongolia операторын системээр 1,2,3,4,5 дугаар сарын байдлаар нийт 297 үйлчилгээг үзүүлсэн. Үүнд: цэргийн бүртгэл, нийгмийн даатгал, гэх мэт лавлагаагаар иргэдэд үйлчилсэн байна. Киоск машинаар иргэний үнэмлэх сунгалт, шинээр авах төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, татвар төлбөр үүрэн холбооны үйлчилгээ гээд 1 сараас хойш нийт  513 үйлчилээг үзүүлсэн байна.

 

 

 

 

 

 

2.6

 

 

Нийгмийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх

Нийгмийн бодлогын мэргэжилтэн: Аймагт зохион байгуулагдсан “Аз жаргалтай гэр бүл-2” вакум  сургалтанд 1 гэр бүлийг оролцуулж, ЗДТГ-аас замын зардал 50.000 төгрөгийн  дэмжлэг үзүүлж ажилласан. Олон Улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга барилаас суралцая” арга хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 3-5 дугаар ангийн сурагчид, эцэг, эх, асран хамгаалагчийн хамт оролцож нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн.  Тус арга хэмжээний үер “Үлгэр ярьж, уншиж өгөхийн ач тус” сэдвийн хүрээнд сумын Номын санч Ч.Цэцэгжаргал “Үнэг, чоно хоёр” Монгол ардын үлгэрийг хүүхдүүдэд уншиж өгч, утгыг нь яриулж, сэдвийн хүрээнд зураг зуруулах, энэ хугацаанд эцэг, эх асран хамгаалагчид хүүхэд хүмүүжлийн эерэг арга, хүүхдээ хэрхэн өсгөн хүмүүжүүлж буй туршлагаасаа хуваалцах, “Дэлгэр зун цаасан наамал”-ыг гэр бүлийнхээ гишүүдтэй хамтран хийж, ТАТАТУНГАА танин мэдэхүйн тэмцээнд хүүхэдтэйгээ хамтран оролцлоо. Тус арга хэмжээнд нийт 18  сурагч, 18 эцэг эх, асран хамгаалагч оролцож тус арга хэмжээнд 60000 төгрөг зарцуулсан. Бие бялдарын түвшин тогтоох сорилд 23 иргэн, 205 хүүхэд хамрагдсан. Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй аяны хүрээнд сургуулийн нийгмийн ажилтантай хамтран 8 ангийн сурагчдын дунд “Өглөөний цай” арга хэмжээг зохион байгуулж 22 хүүхэд оролцож, дээрэлхэлтийн талаар харилцан ярилцаж, гомдоож байсан нэгнээсээ уучлалт гуйх, сэтгэлийн үгээ бичиж биендээ илгээх зэрэг арга хэмжээнүүд явагдсан.

 

2.7

Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлын хүрээнд иргэд болон аж ахуйн нэгж байгууллагууд мод тарих ажил хийгдэж байна. Имперо майнинг ХХК нийгмийн хариуцлагийн хүрээнд Баянтээг 2 дугаар багийн хогийн цэг хашаажуулах ажил хийгдсэн. Мөн үхсэн малын сэг зэм цэвэрлэх ажлыг Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг гарч  4 багийн хэмжээнд хийж гүйцэтгэж булж устгасан. Цагаан-овоо баг болон Баянтээг багуудад нохой устгах ажлыг зохион байгуулж нийт 1210 ширхэг нохойг устгаж булж арах ажлыг хийж гүйцэтгэсэн.