- НАРИЙНТЭЭЛ СУМЫН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД ТОДОРЛОО.
Монголын Татварын албанаас жил бүрийн Тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэж, иргэн, аж ахуйн нэгжүүдэд татварын хууль тогтоомжийг сурталчлан ажилладаг уламжлалтай. Энэ ажлын хүрээнд Аймгийн Татварын газар, Сумын Засаг даргын тамгын газраас тус суманд үйл ажиллагаа явуулж буй 2 аж ахуйн нэгж, 1 иргэнийг “Талархал”-аар, 3 аж ахуйн нэгж, 2 иргэнийг “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-өөр шалгаруулж, өргөмжлөлийг Сумын Засаг дарга Б.Сугар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Ганхуяг нар гардуулан өгөв.
Талархал:
“Итгэлт нандин төгс” ХХК
“Шаргын ундраа” ХХК
Иргэн Б.Сугарсүрэн нар
2023 оны сумын “Шилдэг татвар төлөгч”-өөр:
“Таацын халуун рашаан” ХХК
“Цэвээнбал” ХХК
“Арцат-Оргил” ХХК
Иргэн А.Пүрэвбат
Иргэн Д.Санжидхорол нар тус тус шалгарсан байна.