ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛИЛТ

ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛИЛТ 05 САРЫН 09 ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

 Өвөрхангай аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн удирдамжийн дагуу Нарийнтээл суманд зохион байгуулах гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг ханган ажиллалаа. Команд штабын сургууль зохион байгуулахаар аймгийн Онцгой байдлын газрын төлөвлөлт, бэлэн байдлыг хариуцсан ахлах мэргэжилтэн гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч ахмад Ж.Энхтөрөөр ахлуулсан ажлын хэсэг Нарийнтээл сумын онцгой комисс, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, бэлтгэл ажилтай танилцан сургуулилтын үйл ажиллагааг зохион байгууллаа. Команд штабын сургуулилтын үйл ажиллагаанд сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн 57 албан хаагч хамрагдлаа.