ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 04 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 04 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

 

 

Д/д

Нэг. Сарын ажил  (төрлөөр)

 

Хэрэгжилт, үр дүн

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.1

 

 

 

 

 

 

 

 

 

Салбарын хүрээнд хийгдсэн ажил

 

Эрүүл мэндийн төв:  2024 оны 04-р сард нийт  124 дуудлага бүртгэгдсэн. Алсын дуудлага 44, төвийн дуудлага 80 тус тус бүртгэгдсэн байна. Стацианорит 56 хүн хэвтэн эмчлүүлсэн. 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай 8  хүнийг илгээсэн.

  • Гэрийн нас баралт-1
  • Оношийн зөрүү гараагүй
  • Эмнэлгийн дотоод халдвар гараагүй
  • Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй
  • Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.

0-3 насны 56 хүүхэд жинлэсэн.

Жирэмсний хяналтанд нийт-14 эмэгтэй байна. 04-р сард шинээр эхний 03 сартай хяналтандороогүйбайна.

Товлолт вакцинжуулалтад 35 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна. ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд Улирлын чанартайхалдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийгхүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 8, хандалтын тоо- 52 байна.

Ерөнхий боловсролын сургууль: Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аянд Нарийнтээл сумын ЕБС-ийн 1-12-р ангийн сурагчид нэгдэж, анги удирдсан багшаар дамжуулан “Дээрэлхэл түүний хор уршиг”, “Дээрэлхэлийн эсрэг бидний авах арга хэмжээ” зэрэг сэдвээр 1 цагийн мэдээлэл хийсэн. Мөн үүний хүрээнд ангийн дарга нарын нөлөөлөл, манлайлалыг нэмэгдүүлэх зорилгоор “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяны подволкоор хангаж ажиллаж байна.  “Mini youth power in Nariinteel” байгальд ээлтэй залуусын чуулганыг сумын ЗДТГ, ИХТ, ЕБС, Цагдаагийн албатай хамтран зохион байгууллаа. Чуулганд нийт 70 сурагч хамрагдаж, сум орон нутаг, сургуульд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, оновчтой шийдлийн хамтдаа гаргаж ажиллалаа.  Сурагчдын унших, ярих, цээжлэх чадварыг сайжруулах зорилгоор “ НОМ БОЛ ОЮУНЫ ХООЛ, ТАРХИНЫ ТЭЖЭЭЛ” аяныг зохион байгуулсан бөгөөд аяныг зохион байгуулснаар сурагчдын унших, ярих, цээжлэх чадвар сайжирч, уншлагын 20 минутыг өдөр бүр үр бүтээлтэй өнгөрүүлж аливаа зүйлийг уншихдаа алдаагүй, зөв, хурдан, ойлгон уншиж, уншсан эхийн утга санааг өөрийн үгээр илэрхийлэх чадвар нь дээшлэхийн зэрэгцээ шүлэг, оньсого, зүйр үгийг тод, уран яруу, алдаагүй унших чадварт ахиц гарсан. Аяныг унших чадвар, ярих чадвар, цээжлэх чадвар гэсэн гурван чадвараар үнэлсэн бөгөөд үнэлгээнд бага ангийн 10 бүлгийн 215 суралцагч хамрагдаж, Б. Дуламханд багштай 3б анги 91.2%-ийн гүйцэтгэлтэй шалгагдаж “Тэргүүн” байр, Д. Солонго багштай 1а анги 89.4%-ийн гүйцэтгэлтэй шалгагдаж “Дэд” байр, Д. Баяртогтох багштай 4а анги 88.7%-ийн гүйцэтгэлтэй шалгагдаж “Гутгаар” байр, М. Нарантуяа багштай 2б анги 88%-ийн гүйцэтгэлтэй шалгагдаж “Тусгай” байрт шалгарлаа. Нийт сурагчдын 139 сурагч буюу 64.6% нь “А”, 17 сурагч буюу 7,9% нь В, 13 сурагч буюу 6% нь С, 11 сурагч 5.1% нь D , 35 сурагч буюу 16.2% нь F үнэлгээтэй шалгагдаж AB – 72.5%, ABC – 78.6%, ABCD – 83.7% байна.  “КЕНГУРУ” олон улсын математикийн уралдаанд 49 сурагч оролцсоноос 9б  ангийн сурагч Б. Хулансор 2-р зэрэг, 6а ангийн сурагч Э. Энхбишрэлт, Б. Батбилгүүн, 7а ангийн сурагч Б. Нарансолонго, 7б ангийн сурагч П. Мөнх-Оргил, 9б ангийн сурагч М. Бямбадулам нар 3-р зэргийн диплом авлаа.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: Сургалтын байгууллага болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээ 2024 оны 04 сарын 15-ны өдрөөс 19 хүртэл зохион байгуулагдсан Үнэлгээ зохион байгуулах багийг, Боловсрол, шинжлэх ухааны сайдын “СӨБ боловсролын багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам” 2022 оны А/430 дугаар тушаал, 2024 оны 03 сарын 11 ний өдрийн А/115 тоот тушаалыг  үндэслэн байгууллагын эрхлэгчийн тушаалаар 3 хүний бүрэлдэхүүнтэй томилж гүйцэтгэлийн үнэлгээний журам, эрх зүйн зохион байгуулалтын баримт бичгийг судлан үнэлгээний багийн гишүүдийг үүрэгжүүлэх хариуцлагын баталгаа гаргуулан ажилласан. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд дунд бүлгийн 13 хүүхэд, бэлтгэл А бүлгийн 11 хүүхэд, бэлтгэл Б бүлгийн 11 хүүхэд тус тус хамрагдаж нийт 35 суралцагч, 3 багш хамрагдсан. Бэлтгэл Б, дунд бүлэг эцэг эхийн дунд “Хүүхдийн хөгжилд Эцэг эхийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Соёлын төв:  Шагай харвааны хаврын нээлттэй тэмцээн зохион байгуулахад 17 багийн 140 харваач оролцсон. Номын санд 15 уншигч шинээр карт нээлгэж,   89 ирэгсэдэд 161 ш ном олгож үйлчилсэн. Лавлагаа ном зүйн ажлыг 11 уншигчдад үзүүлж, 6 татгалзлыг бүртгэж ажилласан. 50 төрлийн 145 ш ном Lib4U программд оруулсан. Хаврын номын баярын хүрээнд “Бүтээлч уншлага-2024”нөлөөллийн арга хэмжээний төлөвлөгөө удирдамж гарган үйл ажиллагааг зохион байгуулж байна. Хүмүүн бичигтэн уралдааны явцын тайланг гаргаж СУГ-ын цахим хаягаар илгээсэн. Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн сургалтыг эхлүүлсэн.

Баянтээг бага сургууль: БШУГ-аас жил бүр зохион явуулдаг “Эх хэл эрдмийн түлхүүр”,”Тоо бодож, оюунаа хөгжүүлье”  анги нийтийн олимпиад болон боловсролын салбарын багш ажилчдын   дунд зохион байгуулагддаг спортын  наадамд амжилттай оролцсон. 1а ангийн сурагчдын уншиж бичиж бодож сурсныг шалгах тайлант өдөрлөгийг эцэг эхчүүдийн оролцоотойгоор зохион байгуулсан.

Иргэний бүртгэл: Төрөлт-1, лавлагаа – 20, шилжин ирсэн 3, шинэчилсэн бүртгэл 13, гэрчилгээ дахин олголт 3, гэрлэлт-1 тус тус бүртгэсэн байна.

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар:  Халамжийн сангаас 344 иргэнд 48,453,138 төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт олгосон. 0-3 хүртэл насны хүүхэд асарсны тэтгэмж- 3, жирэмсэн эхийн тэтгэмж-4, хөнгөлөлт тусламж-6, иргэний мэдээллийг шинээр бүртгэсэн.

1.2

 

  Шинэлэг ажил

 

 Соёлын төв:   Нэг өрх-нэг угийн бичиг уралдааны ажлаар аймагт тусгай байр эзэлж, 1 иргэн “Шилдэг угийн бичигтэн” өрхийн дэд байранд шалгарсан амжилттайгаар ажиллалаа. 

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: Бэлтгэл А бүлгийн хүүхдүүд Миний мөрөөдөл хэлэлцүүлэгийг зохион байгуулж мөрөөдлийн зүг аялалаа эхлүүлэн ЗДТГ, ЕБС, Соёлын төв, Цагдаагийн газар, банк, эмийн сан гэх олон байгууллагаар зочлон танилцлаа.

 

1.3

Тулгамдсан болон хоцорч буй ажил.

Засаг даргын Тамгын газрын ЖДҮ, хоршоо хариуцсан мэргэжилтний сул орон тоо  асуудал дутагдалтай байна.

Эрүүл мэндийн төв:  Цагаан хэрэглэл болон ор гудас хөгжлийги солих шаардлагатай байна. Баянтээг Эмнэлэг- Эмийн сангийн эм тарианы тавиур нэн даруй шаардлагатай байна.

Баянтээг бага сургууль: ’Pearson English’’ болон EDUTEN англи хэлний хөтөлбөр нь англи хэлийг хоёрдогчоор суралцаж буй улс оронд тусгайлан зориулж олон улсын жишгээр боловсруулсан цахим болон танхимын сургалтын хосолсон хэлбэр бүхий сургалтын цогц хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөдөөгийн алслагдсан нөхцөлд сурагчид хичээл  даалгавраа хийхэд стандартад нийцсэн гар утас болон data төхөөрөмж шаардлагатай байна.

 

1.4

Хариуцлага, хяналт, хэрэгжилтийн хүрээнд

Байгаль орчин: Бичил уурхайн нөхөн сэргээлтийн ажлаар хяналт шалгалт хийж нөхөн сэргээлтийн ажлыг 05 сараас хийж гүйцэтгүүлэхээр ажиллаж байна.

 

1.5

Дээд шатны байгууллагад шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн ажлын санал

  

                                                                         -

Д/д

Хоёр. Сарын ажил  (чиглэлээр)

Хэрэгжилт, үр дүн

 

2.1

 

Засаглалын бодлогыг хэрэгжүүлэх

Аймгийн ГХУСАЗСЗ –тэй хамтран 04 сарын 05-ний өдөр сумын иргэд, албан байгууллагуудын ажилтан, албан хаагчдад “Одоо л больё” аяны хүрээнд ГХУС-х сургалтыг зохион байгуулж 110 орчим иргэд, албан хаагчдыг хамруулсан. СӨББ-ын төгсөх ангийн 30 орчим хүүхдүүдийг хүлээн авч ажил байдлыг танилцуулан ИТХ-ын даргын зүгээс танилцуулга мэдээлэл өгч гарын бэлэг дурасгалын зүйл гардуулан СӨББ-ын анги даасан багш нартай хамртан ажилласан.

Улаан загалмайн хорооноос хүнсний тусламж олгох 18 өрхийг сонгож ирүүлсэн хүнсний тусламжийг тараах, холбогдох баримт материалыг бүрдүүлэн аймгийн Улаан загалмайнхороонд хүргүүлэх ажлыг 04 сарын 19- ний өдрөөс 04 сарын 25-ний өдрүүдэд зохион байгуулж ажилласан.

ИТХ-ын Зөвлөлийн хурлын тодыг 04 сарын 18-ний өдөр тогтоож товыг хүргэх, улмаар Зөвлөлийн хуралдааныг 04 сарын 22 ний өдөр хуралдуулж ээлжит 17 дугаар хуралдааныг товлон зарлах, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө боловсруулах, хурлын зар тараах, урилга хэвлэх зэрэг бэлтгэл ажлуудыг хэрэгжүүлж байна.

Мөн ГХУСАЗСЗ, Хүүхдийг хамгаалах хамтарсан баг хамтран ЕБС-ийн “Өсвөрийн сэргийлэгч” сурагчдийг бүрдүүлэн сэргийлэгч бэлтгэх сургалтыг ИТХ-ын “Иргэний танхим” -д зохион байгуулж ЕБС-ийн нийгмийн ажилтан С.Мөнхдэлгэр, Сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч У.Мягмарнасан, ЭКО цагдаа Л.Батнаран, Сумын цагдаа Д.Дашзэвэг нар мэдээлэл танилцуулсан.

 

2.2

Удирдлага, зохион байгуулалт, захиргааны байгууллагын үйл ажиллагаа

Аймгийн төрийн албаны зөвлөлийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, сургалт зохион байгуулж тус сургалтанд байгууллагуудын төрийн албан хаагчид бүгд хамрагдсан.

Сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн А/61 дүгээр Захирамжаар “Цэрэг татлагын комисс зохион байгуулах тухай” ажлын хэсгийн бүрэлдэхүүн 04 дүгээр сарын 24-ны өдөр амжилттай зохион байгуулж 142 цэрэг хамрагдсанаас 10 цэрэг тэнцсэн байна.

 

2.3

Хөгжлийн төлөвлөлт, төсөв санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх

Сум орон нутгийн төлөвлөгөө 58,634,200, гүйцэтгэл нь 97,735,024.14 биелэлт 166.6 хувьтай явагдаж байна.

ОНХС -аар 845,478,000 төгрөгийн 25 ажил, МАА татвараар 303,441,200 төгрөгийн 13 ажил төлөвлөгдсөн. Үүнээс ОНХС-аар 45,147,200 төгрөгийн 3 ажил 100% хувийн гүйцэтгэлтэй, 9,240,000 төгрөгийн 2 ажил 32% хувийн гүйцэтгэлтэй байна. МАА татвараар 13,500,000 төгрөгийн 99% гүйцэтгэлтэй 1 ажил тус тус хийгдсэн байна.

 

2.4

Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх

Газар тариалангийн үйлдвэрлэлийн хүрээнд

Бэлчээр газар тариалан хариуцсан мэргэжилтнүүдийн онлайн хуралд 2024 оны газар тариалан, трактор, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдэх ажлын талаар мэдээлэл танилцуулга хийж оролцсон.

Мал эмнэлэг: ХХААХҮ-ийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр албан даалгавар “Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, мал, амьтны шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, сэг зэм устгах тухай” аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/193 дугаар захирамж  “Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах тухай”, сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн А/55 дугаар “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мал, амьтны сэг зэмийг цуглуулж устгах орчны цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг зохион байгуулах тухай” захирамжийг хэрэгжүүлэн өвөлжилт, хаваржилтын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах арга хэмжээг сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2024 оны 04 дүгээр сарын 01-26-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг нийт 2033 малын сэг зэмийг цуглуулан нүх ухаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж дарж устгаад байна. Үүнд: адуу 48, үхэр 64, хонь 695, ямаа 1226 мал цуглуулж устгалын 3 цэг 520 м2 талбай халдваргүйжүүлж  булшлаад байна. Замын хонхор устгалын цэгт үхэр 4, хонь 30, ямаа 121 нийт 155, Зуухын ам устгалын цэгт адуу 18, үхэр 20, хонь 465, ямаа 705 нийт 1208, Хүрэн овоо устгалын цэгт адуу 30, үхэр 40, хонь 200, ямаа 400 нийт 670 мал булшлаад байна.

Зарим малчид зүй бусаар хорогдсон малаа өөрсдөө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж шатааж устгасан мал 16.5 хувийг эзэлж байна. Сумын хэмжээнд сэг зэм устгалын ажил 95.5 хувьтай хийгдсэн байна.

Сумын хэмжээнд сэг зэм устгалын ажилд ажилласан хүн МЭГазраас 5, ЗДТГазар болон сумын онцгой комисс мэргэжлийн анги 13, орон нутаг буюу малчид, дүйцүүлэх цэрэг 12 нийт 30 хүн, техник хэрэгсэл суудлын машин 3, ачааны машин 2, ковш 2 нийт 7, халдваргүйтгэлийн бодис трипле-кан 3 кг зарцуулсан.

Мал аж ахуй асуудал хариуцсан мэргэжилтэн: Мал төлөлт, том малын зүй бус хорогдолын мэдээг 7 хоног бүрийн 2 дахь өдөр авч аймгийн хүнс хөдөө аж ахуйн газар луу явуулж байна. Том мал адуу 55, үхэр 69, хонь 725, ямаа 1278 бүгд 2127 ийн хорогдолтой байна. Мөн мал төлөлт 68.5 хувийн төлөлттэй төл бойжилт 91.1 хувь байна. Малын сэг зэм устгалд 3 өдөр явж сэг зэмийг ачиж зориулалтын дагуу устгав.

 

 

2.5

 

Дэд бүтэц, бүтээн байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх

2024 оны  04 сарын  байдлаар нийт 16  иргэний өргөдөл хүсэлт ирсэн байна. 5 иргэний газрыг үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлэн гэрчилгээ олгосон. 2024 оны  газрын төлбөрийн ноогдуулалтыг бүрэн үүсгэж газрын төлбөр 4 сарын байдлаар 71565862.00 төгрөг орсон байна.  ГХГЗЗГазраас Хариуцлагатай газрын харилцаа 2 сарын аяныг зохион байгуулж байгаатай холбоотой. 2020-2023 оны газрын төлбөрийн өртэй иргэдийн жагсаалтыг гаргаж 281 иргэн аж ахуй нэгжид албан мэдэгдэлийг хүргүүлээд байна. Мөн эзэмшил газар дээрээ 2 ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулаагүй 2 иргэн 1 аж ахуй нэгжид албан мэдэгдэл хүргүүлсэн. 2025 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр төв суурин газрын хянан батлагаа, Газар зүйн нэрийн тодруулалт, палинтлог архилогийн судалгааг хийлгэхээр  иргэдээс санал авч байна. Мөн Е-mongolia операторын системээр 1,2,3,4 дугаар сарын байдлаар нийт 295 үйлчилгээг үзүүлсэн. Үүнд: цэргийн бүртгэл, нийгмийн даатгал, гэх мэт лавлагаагаар иргэдэд үйлчилсэн байна. Мөн 2024 оныг Аймгийн ИТХ-аас  Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил болгон зарласантай холбогдуулан сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж миний бие нарийн бичгийн даргаар ажиллаж зорилтот жилийн төлөвлөгөөний төсөл боловсруулж ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулсан.

 

 

 

 

 

 

2.6

 

 

Нийгмийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх

Нийгмийн бодлогын мэргэжилтэн: Сумын Засаг даргын ивээл дор  “Хаврын нээлттэй” шагайн харвааны тэмцээнийг   амжилттай зохион байгуулж, тус тэмцээнд Баянхонгор, Өвөрхангай аймгийн 17 багийн 145 харваачид оролцсон.  Тус арга хэмжээнд орон нутгийн төсвөөс 2.017,500 төгрөг шагналд зарцуулсан байна. “Mini Youth Power In Nariinteel” байгальд ээлтэй сурагчдын чуулганыг  зохион байгуулж  ЕБС-ийн 56 хүүхэд, Арвайхээр сумаас 7 хүүхэд урилгаар оролцож  6 сэдвийн хүрээнд байгаль орчны болон хүүхэд хөгжлийн асуудлуудыг микро болон макро түвшинд шийдэл гарган түүнийгээ бусдадаа танилцуулж, сайжруулж, санал бодлоо солилцон үр дүнтэй ажлыг зохион байгуулсан. Сурагчдаас гарсан саналыг удирдах түвшиний хүмүүст бичгээр хүргүүлэхээр тогтов.

 

2.7

Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх

Ногоон байгууламжийг хашааг цэвэрлэх модыг  танах , тайрах ажил хийгдсэн. Мөн “Тэрбум” модны чиглэлээр хийгдсэн сургалтанд хамрагдаж байна. Сумын төвийн хогийн цэгийн хог хаягдлыг түрж тэгшлэх ажил хийгдсэн. Албан байгууллага, аж ахуйн нэгж айл өрхүүдийн бүх нийтийн цэвэрлэгээ хийгдсэн. Сэг зэм устгах ажлыг 4 багийн хэмжээнд хийж устгах цэгүүд дээр цуглуулж булж дарах ажлыг мал эмнэлэг, хөдөө аж ахуйн тасагтай хамтран хийж гүйцэтгэсэн. Мал хорогдолын мэдээ тайлан цаг тухайд нь хүргүүлсэн.