- Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд 26 өрх хамрагдаж байна.
Сумын хэмжээнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд 2024 оны 03 дугаар сарын байдлаар 26 өрхийн 121 иргэн хамрагдаж байна. Хүнсний эрхийн бичиг олгох журамд заасан 10-н нэр төрлийн бүтээгдэхүүнийг Нарлаг, Таац дэлгүүрээр хугацаанд нь олгож, I улирлын байдлаар нийт 4,360,0 мян төгрөгийн хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлсэн байна.