НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 03 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН
Д/д |
Нэг. Сарын ажил (төрлөөр) |
Хэрэгжилт, үр дүн
|
1.1 |
Салбарын хүрээнд хийгдсэн ажил
|
Эрүүл мэндийн төв: 2024 оны 03-р сард нийт 136 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 42, төвийн дуудлага 94 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ. Амбулаториор хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 93 хүн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна. 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай 9 хүнийг илгээсэн.
0-3 насны 68 хүүхэд жинлэсэн. Жирэмсний хяналтанд нийт-15 эмэгтэй байна. 03-р сард шинээр эхний 03 сартай хяналтанд 1 эмэгтэй орсон байна. Товлолт вакцинжуулалтад 40 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна. ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд Улирлын чанартайхалдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийгхүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 9,хандалтын тоо- 110 байна. Ерөнхий боловсролын сургууль: Сургуулийн менежментийг сайжруулах төслийн хүрээнд БСШУГ- ын мэргэжилтэнгүүдтэй хамтран ажиллаж байна. Сургуулийн менежментийг сайжруулах төлөвлөгөөний дагуу ахлах дунд ангийн 8 багш бага ангийн 4 багшийн хэлэлцүүлэгт хичээл амжилттай явагдлаа. БШУГ-тай хамтран 7 судлагдахуунаар ЭЕШ-ын сорилго шалгалтыг авч дүн мэдээг нэгтгэн гаргаж анализ дүгнэлт хийж ажиллаж байна. Долоо хоног бүр хэлэлцүүлэгт хичээлийг зохион байгуулан ажиллалаа. 3-р сарын нэгдүгээр долоо хоногт багш М. Гандолгор 4а ангид хүн ба байгаль хичээлээр “ Ус хэрхэн өөрчлөгддөг вэ” хоёрдугаар долоо хоногт багш М. Гантуул 5б ангид математик хичээлээр “Процентыг олох” гуравдугаар долоо хоногт багш Ц. Чулуунчимэг 3б ангид хүн орчин хичээлээр “ Мэдрэхүн эрхтнүүд” дөрөвдүгээр долоо хоногт Д. Баяртогтох 2а ангид монгол хэл хичээлээр “Цэг тэмдгийг зөв хэрэглэх нь” хэлэлцүүлэгт хичээлүүдийг заалаа. Хүүхэд хөгжлийн заах аргын нэгдэл нь байгууллага хамт олны хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Миний 2 дахь гэр бүл бол миний хамт олон” сэдэвт арга хэмжээг зохион байгуулсан. Монгол улсын гавьяат багш Ё. Соёлмаагийн нэрэмжит бүсийн математикийн стандарт олимпиадад М. Гантуул багштай 1б анги, Э. Мөнгөнцэцэг багштай 2а анги, Б. Дуламханд багштай 3б анги, Д. Баяртогтох багштай 4а анги, Ц. Чулуунчимэг багштай 5б анги оролцсоноос Э. Мөнгөнцэцэг багштай 2а анги, Б. Дуламханд багштай 3б ангиуд тус бүр дэд байр эзэлсэн амжилт гаргалаа. Монгол улсын “Сорил” тестийн төвөөс зохион байгуулдаг “Kangaroo” уралцаанд нийт 41 сурагч оролцлоо. Олон улсын логик “ПАЗЗЛ”-ын олимпиадын эхний шатанд 6-р ангийн 2 сурагч, 5-р ангийн 6 сурагч, 4-р ангийн 1 сурагч оролцохоор бэлтгэж байна. Монгол Улсын Засгийн Газрын 2011 оын 339, 340 дүгээр тогтоодоор батлагдсан Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмын дагуу 2024 оны 03-р сарын 28-ны 10:40 минутад ЕБС-ийн нэгдүгээр ээлжний 323 сурагч, 27 багш, ажилчид дуут дохиогоор ажиллаж, дадлага сургуулилт хийлээ. Мөн газар хөдлөлтийн үед байгаа орчиндоо өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах талаар мэдээллийг сурагчдад танилцууллаа. Сумын эрүүл мэндийн төвтэй хамтран ЕБС-ийн 1-12-р ангийн 446 сурагчдыг эрүүл мэндийн анхан шалтны үзлэгт хамруулан ажиллалаа. ЯХИС-аас зохион байгуулсан Хүүхдэд сэтгэлзүйн анхан шатны тусламж үзүүлэх сургалтыг дотуур байрын багштай хамтран малчин өрхийн 100 хүүхдэд зохион байгуулан ажиллалаа. Хичээлээс гадуурх хөтөлбөрөөр хүүхдийг хөгжүүлэх, тэдний авьяасыг нээх, дэмжих зорилгоор шатар, бөх, сагсан бөмбөг, гар бөмбөг зэрэг дугуйлан, ХӨУБ-ууд хичээллэж байна. Үүнд нийт 130 гаруй сурагчид хамрагдаж байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: Багшийн болон сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний суурь мэдээллийн сан бүрдүүлэлтийг хийж үнэлгээнд 3 багш, 3 бүлгийн 74 хүүхэд оролцохоор баталгаажуулалт хийж ажилласан Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг Өвөрхангай аймгийн БШУГ-тай гэрээ хийж баталгаажуулалтыг хийж ажилласан. Мөн эрхлэгч, нягтлан бодогч Төрийн аудитын шийдэрийн хэрэгжилтийг хангах харилцагч талуудын оролцоог сайжруулах хэлэлцүүлэг сургалтанд хамрагдаж ажилласан. Үүнд Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Монгол хэлний тухай хуулийн 11 дүгээр зүйлд Монгол Улсын Засгийн газрын хүлээх үүргийг тодорхойлохдоо “монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах, хөгжүүлэх, үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр, дүрэм, журам, үндсэн чиглэл боловсруулж хэрэгжүүлэх” Мөн хуулийн 7.2-т “Энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” гэж чиглэл өгч хэрэгжүүлэн ажиллахыг анхааруулж ажилласан. Дунд бүлэг Хүүхдийн хөгжилд – Эцэг эхийн оролцоо сэдэвт хэлэлцүүлэгийг зохион байгуулсан нийт 28 эцэг эх асран хамгаалагч нар хамрагдсан хэлэлцүүлэгийг хүрд эргүүлж асуулт хариулт, хөгжөөнт тоглоом, азын сугалаа багтсан нь шинэлэг хэлбэрийг барьж зохион байгуулсан нь давуу бөгөөд оновчтой шийдэл байлаа. Мөн Бүлгийнхээ нээлттэй хаалганы өдөрлөгт багшийн сургалт үйл ажиллагаа, өдрийн дэглэм дэх үйл ажиллагаан дээр цаг заваа зохицуулан эцэг эхийн өөрийн хүслээр сонголт хийж оролцох боломж бүрдүүлэн хамтран ажиллаж байна Ажлын байрны дасгал хөдөлгөөнийг тогтмол өглөөний 8 цагаас хийж өглөөний цай эрүүл мэндэд тустай өглөөнийг цайг байгууллага дээрээ ууж хэвшиж байна. Байгууллагын дотоод хяналт шалгалтын зөвлөлийн гишүүд хүүхдийн хоолны норм нормативд хяналт тавихад Хүүхдийн хоолонд зориулан бэлтгэсэн хоолны бараа, материалын хугацаа чанарыг шалгаж үзэхэд Талх, боорцог хүнсний бүтээгдэхүүнийг өөрийн гараар өдөр тутамдаа хийж үйлдвэрлэж байгаа нь ололттой тал байлаа. Тогооч нар хүүхдийн хоолны меню 5 хонгоор хоолны меню гаргаж хоолны нэр төрөл олшруулах талаар анхаарч ажиллах зөвлөгөө өглөө. Өглөө бүр хүүхдийн ирцийг бүртгэж хүүхдийн тоо гарсаны дараа няраваас хоолны материалыг норм, нормативын дагуу авч хийж байна. Өдөр бүр хоолны дээжийг авч зориулалтын хөргүүрт хийж 72 цагийн дараа устгал хийж дэвтэрт тэмдэглэл хийж хөтлөсөн байна. Хүүхдийн хоолны төрлийг 3 нэр төрлийн хоолоор баяжилт хийж технологийн картыг хөтөлж эрхлэгчээр батлуулан ажиллаж байна. Хоолны амтлаг-ааг 4 эцэг эхээр амтлуулж санал хүсэлтийг нь дэвтэрт бичүүлсэн. Эцэг эхээс гомдол гараагүй. Ажлын хувцсыг 5 хоногт 2 удаа сольж өмсөж байна. Соёлын төв: Спортын тэмцээн-1 удаа зохион байгуулагдаж 5 багийн 30 тамирчин оролцож нийт 51 хүн хамрагдсан. Үдэшлэг-1 удаа зохиогдож 82 иргэн хамрагдсан. Урлагийн тоглолт-1 удаа тоглогдож 20 хүн оролцож 35 хүн үзсэн. Соёлын биет бус өвийн нэг төрөл үндэсний шагай харвааны тэмцээнийг Цэргийн баяраар зохион байгуулахад 7 багийн 45 харваач оролцож нийт 52 иргэн хамрагдсан. Номын сан 24 уншигчийн эрх сунгаж 137 ирэгсэдэд 134 ш ном олгож үйлчилсэн. Лавлагаа ном зүйн ажлыг 29 уншигчдад үзүүлж, 29 татгалзлыг бүртгэж ажилласан. 94 төрлийн 247 ш ном 1_|Ь40 программд оруулсан. “Нэгөрх-нэгугийн бичиг” уралдааны хүрээнд танхимын сургалт 2 удаа явуулж, угийн бичиг хөтлөх зөвлөмж, заавар, ном, гарын авлагаар үзэсгэлэн гаргаж уншлагын танхимаар тогтмол сурталчилсан. Танхимаар 126 иргэн хамрагдсан. Богино хэмжээний постор мэдээлэл 3-ыг бэлтгэж байгууллагын болон сумын цахим хаягаар түгээж ажилласан. Цахим мэдээллийн хандалт түгээлтийн тоо 1021 байна. Угийн бичгийн явцын цахим тайланг хугацаанд нь бичиж илгээсэн. Нэг өрх-нэг угийн бичиг уралдааны тайланг гаргаж СУГ-ын цахим хаягаар илгээж, цаасаар хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх үүднээс хаврын номын баярын "Бүтээлч уншлага-2024" нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулахаар удирдамжийн дагуу төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. Иргэний бүртгэл: Төрөлт-5, лавлагаа – 12, шилжин ирсэн 2, шинэчилсэн бүртгэл 4, гэрчилгээ дахин олголт 2 тус тус бүртгэсэн байна. |
1.2
|
Шинэлэг ажил
|
Соёлын төв: Нэг өрх-нэг угийн бичиг уралдааны ажлаар аймагт тусгай байр эзэлж, 1 иргэн “Шилдэг угийн бичигтэн” өрхийн дэд байранд шалгарсан амжилттайгаар ажиллалаа. |
1.3 |
Тулгамдсан болон хоцорч буй ажил. |
Эрүүл мэндийн төв: Эмнэлгийн цагаан хэрэглэл болон ор гудас, хөгжлийг солих шаардлагатай байна. |
1.4 |
Хариуцлага, хяналт, хэрэгжилтийн хүрээнд |
Байгаль орчин: Аймгийн хэмжээний устгах шаардлагатай химийн бодис устгах ажилд оролцож Ерөнхий боловсролын сургуулийн химийн кабинетэд хадгалагдаж химийн бодисуудийн судалгааг гаргаж явуулсан. Таацын гол болон бусад газруудаар Экологийн цагдаа Л.Батнарангийн хамт хяналт шалгалтаар 2 удаа явсан гарсан зөрчилгүй тайван байна. |
1.5 |
Дээд шатны байгууллагад шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн ажлын санал |
- |
Д/д |
Хоёр. Сарын ажил (чиглэлээр) |
Хэрэгжилт, үр дүн |
2.1 |
Засаглалын бодлогыг хэрэгжүүлэх |
Иргэдэд мэдээллээр үйлчлэх иргэний танхим ашиглалтад орсоноор анхны иргэдэд хүргэх сургалтыг 2024 оны 03 дугаар сарын 04 –ний өдөр Ангаах ухааны Уламжлалын их эмч доктор Дуламрагчаа , Уламжлалын их эмч Балжмаа, Мэдрэлийн их эмч Гантуая, Оюуны Охь Сургалтын төвийн Захирал Эрдэнэчимэг, жолооч нарын 5 хүний бүрэлдэхүүнтэй сургалтын багийг урьж иргэдэд Эрүүл мэндийн Нано эмчилгээ нэртэй сургалтыг зохион байгуулж сумын төвийн ахмад настангууд, төрийн албан хаагчдаас бүрдсэн 25 хүнийг хамруулсан. Сонгуулийн Ерөнхий хорооны Нямсүрэн мэргэжилтэнтэй хамтран 2024.03.12 -ний өдөр Улсын Их хурлын сонгуулын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, мажоритор болон пропорционал системийн төрлөөр хэрхэн явагдах асуудлаар орон нутагт сонгуулын хэсгийн хороонд оролцох, сонгуул зохион байгуулах үүрэг чиглэл бүхий төрийн албан хаагч 27 хүнийг сургалтанд хамруулсан. ИТХ -ын төлөөлөгчид тус бүрийн тойрогтоо ажиллах тухай Сумын ИТХ-ын даргын 2024 оны 01 сарын 19-ний өдрийн А/13 тоот захирамжаар баталсан ажлын төлөвлөгөөний 1.16-д дагуу 01-р тойргийн төлөөлөгчид 03 дугаар сарын 20-22 өдөр, 04-р тойргийн төлөөлөгчид 21-22 -ний өдөр, 03 -р тойргийн төлөөлөгчид 25-26 -ний өдөр, 02 -р тойргийн төлөөлөгчид ... - ... өдрүүдэд тус тус тойрогтоо ажиллаж хөдөө малчны хотоор орж малчдын үзэл бодол, саналыг сонсож ажил хэрэг болгохоор зорьж ажилласан. ИТХ-ын ГХУСАЗСЗ-ын зардлаас цагдаагийн албан хаагчдыг приус 20 маркийн авто машинаар хангаж, авто машиныг үнийн харьцуулалт хийх шууд гэрээ байгуулах зарчимаар худалдан авах, хүлээж авах ажлыг ИТХ-ын Нарийн бичгийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26–ны өдрийн А/03 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хүлээж авч, цагдаагийн албан хаагчидад хүлээлгэн өгсөн. |
2.2 |
Удирдлага, зохион байгуулалт, захиргааны байгууллагын үйл ажиллагаа |
2024 оны 03 дугаар сарын 15 -ний өдөр ЗДТГ-ын албан хаагчдыг хамруулан “Иргэний засаглал” ТББ -ын тэргүүн Б.Ууганхүүг урьж “Байгууллагын соёл” сэдвээр лекц тавиулж сургалт зохион байгуулсан. Монгол Улсын Засгийн Газрын 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх” журам, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх” журмыг хэрэгжүүлэн 2024 оны 03 сарын 28-ны өдрийн 16 цагт “Зарлан мэдээллийн дохио”-гоор ажиллах дадлага сургуулилт хийж мэргэжилийн ангийн дарга болон ард иргэдэд “Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт”-ыг зохион байгуулж ажилласан.
Засаг даргын Тамгын газрын сул орон тоо, мэргэжилтнүүдийг арга зүйгээр хангахгүй, иргэдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх соёл олон нийтийн ажил үйлчилгээ зохион байгуулах хөрөнгө санхүүгийн асуудал дутагдалтай байна. |
2.3 |
Хөгжлийн төлөвлөлт, төсөв санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх |
Сум орон нутгийн төлөвлөгөө 51,073,200, гүйцэтгэл нь 30,227,822.35 биелэлт 59,2 хувьтай явагдаж байна. |
2.4 |
Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх |
Газар тариалангийн үйлдвэрлэлийн хүрээнд Газар тариалангийн үйлдвэрлэлийн хүрээнд Нэгдсэн судалгааг холбогдох аймгийн мэргэжилтэнд хүргүүлсэн. А499 дугаар судалгааг гаргаж аймгийн холбогдох мэргэжилтэнд хүргүүлсэн. Аймаг,сумын аюулгүйн нөөцөөс малчин өрхөд олгосон өвс, тэжээлийн судалгааг гаргаж холбогдох аймгийн мэргэжилтэнд хүргүүлсэн. А449, А479 судалгааг гаргаж холбогдох мэргэжилтэнд хүргүүлсэн. Мал эмнэлэг: Сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/27 тоот “ Мал амьтны гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулах тухай” захирамжаар 3 ажлын хэсэг дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж байна. Мал эмнэлгийн нэгдсэн системд 53 өрхийн 6000 хонь төлөвлөж өгснөөс 2,4-р багуудын 53 өрхийн 5970 хонь хамрагдаж гүйцэтгэл нь 99 хувьтай хийгдэж байна. Мөн хамгаалалтын бүс тогтоохоор нэмж 10000 тун вакцин авч мал эмнэлгийн нэгдсэн системд төлөвлөж өгснөөр 2-р багт 4000 төлөвлөж өгснөөс 3981 хонь хамрагдаж гүйцэтгэл нь 99 хувьтай хийгдсэн. 4-р багт Баянхонгор аймгийн Өлзийт сумтай хил залгаа 4-р багийн 48 өрхийн 6000 төлөвлөж өгснөөс 5973 хонь хамрагдаж гүйцэтгэл нь 99 хувьтай хийгдэж байна. Нийт 16000 хонь вакцинжуулалтанд хамруулахаас гүйцэтгэл нь 15924 хонь хамрагдаж 99 хувьтай хийгдсэн. Сумын хэмжээнд 65597 хоньтой. Үүнээс эрсдэлтэй бүсийн 16000 мянган толгой малд вакцинжуулалт хийгээд байна. Үлдсэн 48600 хонинд яаралтай вакцинжуулалт хийх шаардлагатай байна. Мал аж ахуй асуудал хариуцсан мэргэжилтэн: Том малын зүй хорогдолын мэдээг 7 хоног бүрийн 3 дахь авч байна. Том малын хорогдол Адуу-9, Үхэр-13, хонь 125, ямаа 282-т хүрээд байна. Мөн хонины цэцэг өвчний вакцинд явж малчдын малд вакцин хийлгүүлж байна. |
2.5 |
Дэд бүтэц, бүтээн байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх |
2024 оны 03 сарын байдлаар нийт 1 иргэний өргөдөл хүсэлт ирсэн байна. 2 иргэний газрыг үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлэн гэрчилгээ олгосон. 2024 оны газрын төлбөрийн ноогдуулалтыг бүрэн үүсгэж газрын төлбөр 3 сарын байдлаар 220476 төгрөг орсон байна. Мөн Е-mongolia операторын системээр 1,2,3 дугаар сарын байдлаар нийт 258 үйлчилгээг үзүүлсэн. Үүнд: цэргийн бүртгэл, нийгмийн даатгал, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа гэх мэт лавлагаагаар иргэдэд үйлчилсэн байна. |
2.6 |
Нийгмийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх |
Нийгмийн бодлогын мэргэжилтэн: Дотуур байрны дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Угийн бичиг” хөтлөх арга зүйн сургалтыг зохион байгуулж 21 хүүхэд хамрагдсан бөгөөд сургалтын төгсгөлд “Алтан хонх” танин мэдэхүйн тэмцээн, Санхүүгийн боловсрол олгох чиглэлээр “Хуримтлалын хэлбэрүүд, ая холбогдол”, “Мөнгөн тэмдэгтийн нууцлал, зохистой хэрэглээ” сэдвээр сургалтыг зохион байгуулж 33 хүүхэд хамрагдаж мэдлэг болловсролоо дээшлүүлсэн. Алдарт эхийн 1, 2 дугаар одонгоор шагнагдах 23 эхийн материалыг хүлээн авч аймгийн НБХ-т хүлээлгэн өгсөн. Нийтийн биеийн тамир, спортын чиглэлээр: ЕБС-ийн 10 дугаар ангийн сурагчдын дунд “Дээлтэй Монгол” өдөрлөгийг зохион байгуулж үндэсний шагай наадгайг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор 4 бэрх хаях, шагай няслах, шүүрэх, бөгз нийлүүлэх, сээр хугалах зэрэг тэмцээнийг зохион байгуулж 26 хүүхэд, Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Бооцоот волейболын тэмцээн”- 5 багийн 38 тамирчин, ЕБС-ын ахлах, дунд ангийн сурагчдын дунд “Волейбол”-ын тэмцээны дунд ангийн эмэгтэй төрөлд 8 багийн 48 хүүхэд, эрэгтэй төрөлд 7 багийн 42 хүүхэд, ахлах ангийн эмэгтэй төрөлд 4 багийн 24 хүүхэд, эрэгтэй 3 багийн 18 хүүхэд,Монгол цэргийн баярыг тохиолдуулан “Үндэсний шагайн харваа”-ны тэмцээнийг багийн, цуваа харваа төрлөөр зохион байгуулж 7 багийн 50 харваач тус оролцсон байна. Шагайн харвааны тэмцээнд орон нутгийн төсвөөс 500.0 төгрөг зарцуулсан. |
2.7 |
Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх |
Айл өрхийн хог хаяглдыг сар бүрийн 15-ны дотор ачилт хийгдэж нэг удаагийн ачилтаар 15-18 рейс явагдаж байна. Сард айл өрхийн хог хаягдал 45-50 тонн хог хаягдлыг хогын цэгт тээвэрлэн асгаж байна. |